Мэдээний дэлгэрэнгүй
Монгол Улсын нүүрсний судалгааны тойм, нөөцийн үнэлгээ
Монгол Улсын шатах ашигт малтмалын геологийн судалгаа, олборлолт хэрэглээний түүхийг бүрэн байдлаар нэгтгэн дүгнэсэн ажил өнөөдөр манайд байхгүй юм. Үүнийг буй болгох талаар зарим алхам хийх нь бидний үүрэг мөн тул нүүрсний геологийн судалгааны тоймыг товч боловч дурьдаж ХХ зуунд гүйцэтгэсэн геологийн судалгааны гол үр дүнг тодорхойлж Монгол орны нүүрсний нөөц, орд газруудын байршлын зүй тогтол зэргийг судалсан байдлыг нэгтгэн дүгнэх зорилтыг энд тавьсан болно.

 Монгол Улсын шатах ашигт малтмалын геологийн судалгаа, олборлолт хэрэглээний түүхийг бүрэн байдлаар нэгтгэн дүгнэсэн ажил өнөөдөр манайд байхгүй юм. Үүнийг буй болгох талаар зарим алхам хийх нь бидний үүрэг мөн тул нүүрсний геологийн судалгааны тоймыг товч боловч дурьдаж ХХ зуунд гүйцэтгэсэн геологийн судалгааны гол үр дүнг тодорхойлж Монгол орны нүүрсний нөөц, орд газруудын байршлын зүй тогтол зэргийг судалсан байдлыг нэгтгэн дүгнэх зорилтыг энд тавьсан болно.

Шатах ашигт малтмал, түүний дотроос нүүрсний судалгааг тавьсан зорилго, хэрэглэсэн арга, аргачлал, шийдвэрлэсэн асуудлын хүрээгээр нь хэд хэдэн үед хувааж болно. Хэдийгээр эрдэс баялаг, түүний дотроос нүүрс, занарыг олборлож хэрэглэж эхэлсэн түүхэн замнал нэгэн зуунаар бус хэдэн мянган жилээр хэмжигдэх учиртай боловч орчин үеийн геологийн судалгааны түвшинд ашигт малтмалын гадаргуугийн илрэлийг тогтоох ахуйн хэрэглээг хангах зорилтыг шийдвэрлэж эхэлсэн уеийг XIX-XX зууны зааг гэж үзэх; шатах ашигт малтмалын судалгааг тодорхой зорилтот төлөвлөлтөөр гүйцэтгэсэн 1920-1940 он; нүүрс, неФтийг хайж нөөцийг үйлдвэрлэлийн аргаар ашиглаж эхэлсэн 1940-1970 он; шатах ашигт малтмалын мужлал боловсруулж эхэлсэн 1950-иад оны дунд үе; шатах ашигт малтмал агуулсан хурдас, орд, сав газрын геологийн асуудлыг нарийвчлан судалж эхэлсэн 1960 оны сүүл үе; нүүрсний коксжилт, петрограФын найрлагын судалгааны 1970-аад оны сүүл үеэс;  нүүрс шатдаг занар, геологийн нөөцийн үнэлгээг 1960-аад оны сүүлчээс эхэлсэн гэж тус тус ялгаж болох юм.

 Геологийн судалгааны түүх, эх сурвалж

Монголын шатах ашигт малтмалын дотроос Таван толгойн нүүрсний ордын тухай мэдээлэл анх 1884 онд (Р.Помпелли), дараа нь 1890 онд Эгийн гол (Н.С.Тугаринов), Чойрын районы нүүрсний тухай 1892-1894 онд (В.А.Обручев) тус тус хэвлэгдэн гарч байжээ. Орчин үеийн нүүрсний геологийн судалгаа 1920-иод онд эхэлж, өнгөрсөн хугацаанд 12 сав газар, 3 талбайд нэгддэг нийт 200 шахам орд илрэл нээгдэснээс 70 орчим ордод геологийн янз бүрийн үе шатны судалгаа хийж ашиглах боломжтой нөөц тогтоосон байна. 1960-1970 оноос хойш нүүрсний геологи хайгуулын ажлын үр дүнд манай бараг бүх аймагт ил аргаар ашиглах таатай нөхцөл бүхий ордуудын нүүрсний нөөцийг тогтоож улс аймгуудын хэмжээний түлш, эрчим хүчний салбарын найдвартай эх үүсвэртэй болсон байна. Түүний дараа үе нь хөдөөгийн жижиг хэрэглэгч гэж нэрлэгдэж байсан сум, суурин, аж ахуйнуудыг ойр, дөт, хямд төсөр түлшээр хангахад чиглэгдсэн судалгааны ажил хийгдэж 30 гаруй орд илрэлүүдийг нээж, заримыг нь ашиглаж байна.

Нүүрсний нөөцийн судалгаа

 Шатах ашигт малтмалын геологийн судалгааны мэдээлэл дээр тулгуурлан тэдгээрийн геологийн нөөцийг үнэлэх ажил манайд 1960-аад оны сүүлчээс хийгдэж эхэлсэн байна (хүснэгт 1.4.1). Нүүрсний судалгаа хийсэн орд газрууд ба судлаачдын талаархи мэдээллийг хүснэгт 1.4.2-т үзүүлэв. Монгол орны нутаг дэвсгэрийн шатах ашигт малтмалын мужлал хийсэн тоймыг хүснэгт 1.4.3-т үзүүлэв. Нүүрсний мужлалын асуудлыг хойно муж бүрээр дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Нүүрсний мужлал

Нүүрсний нөөцийг аж ахуйн хэрэгцээнд ашиглахдаа бид юуны өмнө мэдэгдэж байгаа орд, сав газрын байршил, талбайг анхаарч үздэг. Энэ нь зөвхөн түлшний эх үүсвэрийг хэрэглэгч болон тээврийн гол замуудад ойртуулах шаардлагаас төдийгүй түүний нөөцийг өсгөх талаар санаа тавихтай холбоотой юм. Иймд нүүрсний орд, сав газрын байршлын зүй тогтол, цаашид тэдгээрийн үүсч бий болсон нөхцлийг судлан тогтоох нь манайд эдийн засгийн чухал асуудал болох ёстой.


Шатах ашигт малтмалын нөөцөнд хийсэн үнэлгээний байдал

 

Судлаачдын нэрс

Судалсан он

Тогтоосон хэмжээ

Нүүрс

1.  Н.В Иванов, Ч.Ээбум, Д.БатЭрдэнэ

2.  Чимид, Прусова

3.  Д.Бат-Эрдэнэ, Туяа

1968

1980

1993

18 тэрбум.т

25 тэрбум.т

152 тэрбум.т

Шатдаг занар

4. Д. Бат-Эрдэнэ, Жаргал

1994

23 тэрбум.т давирхай

Тос, хий

5. Сэнгээ, Жанчив, Пүрэвдорж,

    Цэдэнбалжир, (У.Пентилла,ВР,ОХУ)

6. У. Пентилла

7. Растегин

 

1990

1994

1996

 

150 сая.т

408 сая.т

1.6 тэрбум.т (анх)


Нүүрсний судалгаанд оролцсон байдал

 

Судлагчдын нэр

Орд

Нөөц, сая.т

1

Ч. Ээбум (Н.В Иван,в.Ф Череповский)

Налайх,

Эгийн гол

53.4

2.5

 

 

 

2.

 

 

 

Д. Дашцэрэн

(Н.В Иванов, Яковлев, Анянов)

Ганц мод

Хөшөөт

Гурвантжс

Нарийн сухайт

Зээгт

Өвдөг худаг

Их улаан нуур

0.44

7.8

0.7

88.9

6.89

169.2

159.3

 

 

3.

 

 

Д. Дамиран (Н.В Иванов, Яковлев)

Цагаан-Овоот

Хөөт

Булангийн хоолой

Тал булаг

Адуун чулуун

Шарын гол

15.89

11.6

148.8

113.5

24.3

159.9

4.

Р. Миземхан (Н.В Иванов, Яковлев)

Могойн гол

Налайх

14.2

53.4

 

5.

 

Д. Бат-Эрдэнэ (Н.В Иванов, Яковлев, Анянов, Цадер)

Өвдөг худаг

Их улаан нуур

Шивээ-Овоо

Таван толгой

169.2

159.3

873.8

596.6

 

6.

 

С. Жагар (Яковлев)

Гурван тэс

Нарийн сухайт

Баян тээг

-

88.9

26.7

 

 

 

7.

 

 

 

Л. Мөнхтогоо (Яковлев, Анянов, Шахов)

Рашаант

Өвөр чулуут

Баян цогт

Цайдам

Төгрөг

Тэвшийн говь

Хүмүүлт

Шивээ-Овоо

Мааньт

0.09

3.6

1.9

1764.8

49.1

768.7

425.5

873.8

18.2

 

8.

 

З. Бадамгарав (Иванов, Яковлев, Анянов)

Өвдөг худаг

Их улаан нуур

Эгийн гол

169.2

159.3

2.5

 

9.

 

Төмөрбаатар (Шахов, Степанов, Цадер)

Могойн гол

Хүдэн

Таван толгой

15.4

51.1

596.6

 

10

 

Чимиддорж (Шахов)

Олонгийн ухаа

Хашаат худаг

Хотгор

29.9

129.0

3.9

 

11

 

Эрдэнээ (Цадер, Шахов)

Таван толгой

Баян тээг

Сайхан-Овоо

Хүрэн гол

596.6

26.7

7.1

13.3

12

Дашхорол (Шахов, Цадер)

Улаан-Овоо

Таван толгой

6.63

596.6

13

Чулуун (Шахов)

Нүүрст хотгор

16.2

14

Ганхуяг

Таван толгой

Эрдэнэ булаг

596.6

13.4

 

Хүснэгт 5.3

Монголын нутаг дэвсгэрийн ШАХ-ын мужлал

 

Судлаачид

Үзүүлэлтүүд

Он

1

 

2

 

 

3

 

4

 

 

 

5

 

 

6

 

 

7

 

8

 

9

 

10

Ф.К Шипулин

 

А.К Матвеев

 

 

В.Ф Череповский

 

Н.В Иванов

В.Ф Череповский

Ч.Ээбум

 

Д.Батэрдэнэ

Д.Дашцэрэн

 

А.Г Портнов

В.Ф Череповский

 

Д.Бат-Эрдэнэ

 

В.Я Широков нар

 

Д.Бат-Эрдэнэ

 

Д.Бат-Эрдэнэ

Нүүрстэй талбайг насаар нь ялгасан

 

4 нүүрстэй провинци (Монгол-Алтайн, Хэрлэнгийн, Ховд-Улугхемийн, Дорнод Монголын)

 

8 нүүрстэй полвинци

 

 

10 нүүрс хуралдалтын бүс

 

 

11 нүүрстэй талбай

 

 

10 нүүрстэй зангилаа (4 бүсэд нэгдсэн)

 

 

12 нүүрсний сав газар,3 нүүрстэй талбай (2 провинци)

 

Тосны: 13 хотосын бүс, 59 хотос

 

Шатдаг занарын 13 сав газар

 

Тосны 14 сав газар

1954

 

1961

 

 

1970

 

 

1971

 

 

1976

 

 

1985

 

 

1986

 

1983

 

1994

 

1995

 

Манай орны нүүрсний орд газруудын байршлын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх оролдлого хэд хэдэн удаа хийгдэж ирсэн түүхтэй. Хамгийн анх Зөвлөлтийн геологич Ф.К.Шипулин (1954) манай орны хувьд нүүрс хуралдах үйл явц ерөнхийдөө баруунаас зүүн тийш шилжин хөгжиж ирсэн гэж тогтоосон байна. Энэ ерөнхий зүй тогтол цаашид тухай бүр нарийвчлагдан судлагдаж нүүрс агуулсан геологийн томоохон структур ялгахад ихээхэн тус дөхөм үзүүлсээр ирлээ. 1961 онд А.К.Матвеев манай нутагт нүүрсний 4 провинци-Монгол Алтайн, Хэрлэнгийн, Ховд-Улугхемийн, Дорнод-Монголын-ялгасныг В.Ф.Череповский (1970) найм болгосон байна. 1971 онд Н.В.Иванов,В.Ф.Череповский, Ч.Ээбум нар нүүрсжилтийн мужлал хийхдээ “Нүүрс хуралдах бүс” гэдэг нэр томъёо хэрэглэсэн бөгөөд нийтдээ ийм 10 бүс ялгажээ.

Мөн Д.Бат-Эрдэнэ, Д.Дашцэрэн нар (1976) онд манай нутаг дэвсгэрт арван нэгэн нүүрстэй талбай ялгасан болно. Нүүрсжилтийн мужлал боловсруулахад геологийн насан дээр тулгуурлахаас гадна структур- тектоникийн зарчим гол үүргийг гүйцэтгэдэг. Энэ үндсэн дээр А.Г.Портнов,в.Ф.Череповскийн нар (1985) нийт арван нүүрстэй зангилааг нэгтгэсэн нүүрс хуралдалтын дөрвөн бүс тогтоосон нь: Монгол-Агнуурын (Сэлэнгэ-Хялганын зангилаа), Хэрлэнгийн (Улаанбаатар, Хэрлэнгийн зангилаа), Алтай-Говийн (Хархираан, Алтайн, Баян-хонгорын, Чойрын, Талбулагийн зангилаа), Өмнөговийн (Улааннуур, Ноёнгийн, Сайншандын зангилаа) тус тус юм. Энэ бүх мужлал нь зарим үед нилээд тоймчилсан, мөн одоогийн байгаа геологийн материалыг бүрэн хамраагүй зэргээс болоод бидний шаардлагыг тэр болгон хангаж чадахгүй байна.

Сүүлийн 20-40 жилд нүүрсжилтийн талаар ихээхэн хэмжээний геологийн шинэ материал бий болсноор нүүрстэй талбайнуудын геологийн тогтоц, гарал үүсэл, нүүрсжилт, нүүрсний чанарын онцлог талуудыг нарийвчлан судлах, хэтийн төлвийг үнэлэх ажлыг нилээд үндэслэлтэй гүйцэтгэх боломжтой боллоо. 1976 онд боловсруулсан мужлалын анхны схемийн геологийн үндэслэлийг сайжруулан боловсронгуй болгосноор нүүрстэй талбайнуудыг нүүрсний сав газар болгон зарим нарийвчлал, өөрчлөлт оруулсан болно (Д.Бат-Эрдэнэ нар, 1986). Энэ ажлыг гүйцэтгэхэд манай нүүрсний ахмад геологичид (Ж.Дүгэрсүрэн, Ч.Ээбум), мөн олон тооны орд газрын хайгуул хийсэн геологич Д.Дашцэрэн, Д.Дамиран, Р.Мизамхан, Л.Мөнхтогоо, З.Бадамгарав, С.Жагар нарын олон мэргэжилтний цуглуулсан материалыг ашигласан болно (хүснэгт 5.4, зураг 5.1).


Монголын нутаг дэвсгэрийн нүүрсжилтийн мужлалын бүдүүвч

 

I. Хархираан сав

   газар

1.Нүүрстийн хотгор

2.Хар тарвагатай

3.Явар

4.Хүдэн

5.Хэтийн хөтөл

6.Харгийн гол

7.Нарийн салаа

8.Индэрт булаг

9.Бургастай гол

10.Могой

11.Борц уул

12.Баян мод

13.Шургадгийн сай

 

II. Монгол Алтайн сав

     газар

14.Хөшөөт

15.Баяннуур

16.Ганц мод

17.Хонгор толгой

18.Цагаан чулуут

19.Баатрын нуруу

20.Цас богд

21.Жаргалант

22.Өөшийн бор  

     үзүүр

23.Шийрийн хаг

     худаг

24.Дамба худаг

25.Мааньт

26.Хүрэн гол

27.Хөндлөн булаг

28.Цагаан гол

29.Зээгт

30.Шаргын говь

 

III. Өмнөд Хангайн сав

 газар

31.Цахиурт урт

32.Ялаат худаг

33.Алтан гадас

34.Хөв булаг

35Бумбат худаг

36.Уртын гол

37.Байдраг

38.Шаргын нуруу

39.Өвөр чулуут

40.Цагаан бухт

     худаг

41.Түйн гол

 

IY. Өмнөговийн сав

      Газар

42.Гурван тэс

43.Нарийн сухайт

44.Хөх довын

     худаг

45.Ноён I, II

46.Зурамтай

47.Жаргалант

48.Сүүжийн худаг

49.Таван толгой

50.Бүдүүний хяр

51.Цагаан толгой

52.Налхи

 

Y. Их богдын сав

    Газар

53.Хар аргалант

54.Алаг цахир

55.Хотгор

56.Хотгор

57.Цонж

58.Хүслэнт

 

YI. Онгийн нолын сав

59.Баян тээг

60.Маань толгой

61.Онгийн гол

62.Цагаан овооны худаг

63.Цахиуртын говь

64.Цагаан овоо

 

YII.Чойр-Нялгын сав

       газар

65.Багануур

66.Цайдам

67.Мааньт

68.Төгрөг

69.Баруун

70.Төв

71.Зүүн

72.Ар булаг

73.Нялга

74.Амны хужир

75.Цайдам нуур

76.Нүүрс ухаа

77.Бүс овоо

78.Шивээ овоо

79.Халзан овоо

80.Их улаан нуур

81.Өвдөг худаг

82.Улаан нуур

83.Тэвшийн нуур

84.Имтийн нуур

85.Дэлгэрцогт

86.Халгайн чулуу

87.Олонгийн ухаа

88.Захарын худаг

89.Хашаат худаг

90.Зүүн шар эрэг

 

YIII. Чойбалсангийн сав

        газар

  91. Адуунчулуун

92.Баянбулаг

93.Утаат минжүүр

94.Шинэ булаг

95.Хутаг

96.Цагаан нуур

97.Хөвөн булаг

98.Хулст нуур

99.Гүрмийн нуур

100.Баян-Овоо

101.Зээгт

102.Жаргалант

 

IX.  Сүхбаатарын сав

     газар

103.Өлзийт

104.Хар нуур

105.Нүүрстийн гол

106.Халзан овоо

107.Сүхбаатар

108.Тал булаг

109.Мандалын хийд

110.Нүүрст худаг

 

X. Тамсагийн сав газар  

111.Бумбайн худаг

112.Баян ус

113.Урт цагаан

114.Зүүн булаг

115.Хөөт

116.Ханын гол

117.Баянцогт

118.Сайн хөөвөр

119.Баянцогт I

120.Булангийн хоолой

 

XI. Дорноговийн сав газар

121.Түшлэг уул

122.Сайншанд

123.Чойлонгийн хоолой

124.Хамар хөөвөр

   125.Хонгорын улаан

   хошуу

126.Өргөн

127.Эргийн худаг

128.Ар сүүж хонд

129.Хамрын хурал

130.Хүрээ хашир хийд

131.Өлгий хийд

 

XII. Дундговийн сав газар

132.Хөөтийн хонхор

133.Баянжаргалан

134.Талын худаг

135.Солойт худаг

136.Луг үнстэй

137.Нүхт

138.Олдохын говь

139.Дас уул

140.Нэргүй

 

XIII. Алтайн чандахь 

        Талбай

141.Олон булаг

142.Бэгж Алтай

143.Харын шанд

144.Ховоот худаг

145.Ганц сухайт

 

XIY. Баян-Өлгийн талбай

146.Рашаант

147.Тал нуур

 

XY.Орхон-Сэлэнгийн  

       талбай

148.Могойн гол

149.Дээд нуур

150.Баруун ихт

151.Мөрөн

152.Жилчгийн булаг

153.Мингууш

154.Улаан уул

155.Ар булаг

156.Эгийн гол

157.Бор бургас

158.Цагаан булуу

159.Сайхан овоо

160.Баянцагаан

161.Улаан овоо

162.Улаан булаг

163.Шаамар

164.Алтанбулаг

165.Шарын гол

166.Буянт

167.Заамар

168.Налайх

169.Цох гол

 

 

 



Монголын нүүрсний сав газрын байршлын бүдүүвч

                                      
Зураг дээрхи үсгээр нүүрстэй провинцийг тэмдэглэв:  

А-Баруун Монголын; Б-Дорнод Монголын


Зураг дээрхи тоогоор нүүрсний сав газар, талбайг тэмдэглэв:

Сав газар: I-Хархираан; II-Монгол Алтайн; III-Өмнөт Хангайн; IY-Өмнөговийн; Y-Их Богдын; YI-Онгийн голын;  YII-Чойр-Нялгын;  YIII-Чойбалсангийн;  IX-Сүхбаатарын; X-Тамсагийн; XI-Дорноговийн; XII-Дундговийн талбай; XIII-Алтайн чандахь; XIY-Баян-Өлгийн; XY-Орхон-Сэлэнгийн

2009/12/04
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 12 сэтгэгдэл байна
CAT 320B экскаватор зарна. 60.000$-т 202.126.92.7 2010/02/03 #

Зуучилсан хүнд шагналтай. Утас: 99020194

Хариулт бичих
DEME 202.70.41.74 2010/02/03 #

Hehe Ochirbat guain har nomiig huulaad tawitsiimuu daa

Хариулт бичих
зочин 202.131.227.149 2010/03/06 #

Тийм байна.Очирбат гуайн хар ном байна.Ашигласан номын нэрийг бичих хэрэгтэй.Энэ чинь зохиогчийн эрх гэж юм байгаа шүү дээ

Хариулт бичих
Силпро ХХК 202.126.92.7 2010/03/11 #

Зуны ажлын хувцас, гутал, багаж хэрэгслүүдийн захиалга авч эхэллээ. Мөн хүнд машин механизмийн засвар үйлчилгээ үзүүлж байна Утас: 99020194

Хариулт бичих
GANAA 202.70.38.250 2010/04/14 #

ochitbat guai bas l huulsan shee

Хариулт бичих
Баяр 203.91.114.35 2010/05/16 #

нүүрсний уурхайнуудын нүүрсний илчлэгийн талаар харьцуулсан байдлаар мэдээлэл авах гэсэн ч чадсангүй Жишээ нь Баянтээгийн нүүрсний уурхай, Булганы Сайхан сумд байдаг нүүрсний уурхайн нүүрсний талаар ямарч мэдээлэл олж авч чадсангүй

Хариулт бичих
 
uran 202.179.16.146 2010/07/26 #

avyasara olod avach

Хариулт бичих
эсэргүү 182.160.44.212 2010/10/11 #

хэ хэ Очирбатгуайн ном гэв үү. Очирбатгуай бүтээл, зохиогчын эрх гэв үү. Та нар чинь мэддэггүй юм уу. Шинжлэх ухааны өгүүлэлд зохиогчын эрх гэж байдаггүй юм. Монголын нүүрсний материал бол Очирбатын өмч биш. Зөвшөөрөл авах шаардлаггүй. Тэгээд ч энэ зурагнуудыг чинь очирбат зураагүй юм. Оросын эрдэмтэд ба Бат-Эрдэнэ инхэнхийг нь зурсан юм. зүүгээр админаа өшөө хуулаад тавиад бай.

Хариулт бичих
 
чимгээ 202.131.227.149 2010/11/23 #

Яаж хийсэн нь хамаагүй ч энэ мэдээлэлээ хаанаас авч тавьсан бэ гэдэг нь судлаач хүмүүс, ер нь мэдээлэл авч байгаа хүмүүст чухал бишүүү

Хариулт бичих
[Эвхэх]
уншигч 210.125.184.69 2010/11/26 #

Шинжлэх ухааны өгүүлэл яаж бичдэг талаар мэдэхгүй бол эсэргүү сэтгэгдэл бичиж өөрийнхөө мулгуу гэдгээ харуулах хэрэг байна уу? Шинжлэх ухааны өгүүлэлд ишлэл татаж байгаа бол хаанаас хэн гэдэг эрдэтмний мэдээлэл, судалгааны ажлыг авснаа заавал бичдэг юм.

Хариулт бичих
  
gobi 202.131.242.5 2010/11/29 #

ord gazriin unelgeenii arga arga zuin talaar haanaas medej boloh ve

Хариулт бичих
Tumuruu 99128281 182.160.2.97 2011/10/09 #

buh turliin uul uurhain bolon uildver obektiin tusliin bolon ashiglalt uzuulengiin maket bolon 3d video bolon zurgan zagvar chanartai hiiij guitsetgene. utas 99128281 Tumuruu

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа