Аливаа үйлдвэрийн өрсөлдөх чадвар нь өндөр сайн менежмент, тэргүүний технологи, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах үр ашигтай систем гэсэн гол гурван хүчин зүйлээр тодорхойлогддог. Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах менежментийн систем нь орчин үеийн чөлөөт зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зөвхөн ашиг олоод зогсохгүй, түүнийгээ хамгаалж хадгалах чухал ач холбогдолтой хүчин зүйл юм. Зарим аж ахуйн нэгж, байгууллагад гардаг том хэмжээний аваари, сүйрэл нь аюулгүй байдлыг хангах үүргээ мартаж ашгийн хойноос хэт хөөцөлдсөнөөс эцэст нь өөрийнхөө бодлогогүй үйл ажиллагааны хохирогч болдогийн илрэл юм. Энэ нь мөн осол, аваари, сүйрлээс урьчилан сэргийлэхэд чиглэсэн шинэ дэвшилттэй зарчим, арга, хэрэгслийг хайн олж хэрэгжүүлж байх шаардлагатайг харуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “иргэд хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах; өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах; эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн юулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, түүнтэй холбогдох нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон бусад үйл ажиллагааны үзэл баримтлалын үндэс юм. Үүнээс гадна Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол Улсын хөгжил, хүн ам болон нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд Үндсэн хуулийн үзэл санаа зохих хэмжээнд тусгагджээ. Тухайлбал, Улсын Их Хурлаас 1996 онд батлан гаргасан Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг болох Үндэсний хөгжлийн үзэл баримтлалд “Хүн ам эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхийн хамт хүн амд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж, бие бялдраа хөгжүүлэх бүх талын бололцоог хангана”, 2001 онд баталсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод “Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэм хэмжээ,
стандартыг хангаснаар хөдөлмөрийн чадвар түр алдалт, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн ослыг бууруулна”, 2004 онд батлагдсан Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод “Хүн ам эрүүл орчинд амьдрах, хөдөлмөрлөх , амьдрал ахуйгаа сайжруулах, мэдлэг боловсрол эзэмшин нийгмийн амьдралд үр бүтээлтэй оролцох, хөгжих орчныг нь бүрдүүлэх замаар хүний амьдралын чанарыг сайжруулах чиглэл баримтална” гэж тус тус заажээ.
Эдгээр баримт бичгүүдэд тусгагдсан удирдамжийн чанартай зорилтуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Монгол Улсын Засгийн газраас 1997 оны 257 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр” (1997-2000 он), 2001 оны 153 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах Үндэсний хөтөлбөр” (2001-2004 он)-ийг батлан хэрэгжүүлсэн ба мөн 2005 онд гурав дахь удаагийн (2005-2010 он) “Хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр”-ийг батлан
хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлд орсон
зарим асуудлыг дурдвал:
- “Уул уурхайн үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”
ОУХБ-ын
1995 оны 176-р конвенцид нэгдэн орох асуудлыг судлах;
- Эрсдэл
өндөртэй аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан
өвчин гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, нөхцөлийн үнэлгээний
сертификат олгох асуудлыг судлан боловсруулах;
- Улсын хэмжээнд
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх мэдээ
цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгдсэн аргачлалыг ОУХБ-ын дэмжлэгтэй
боловсруулж,
уг мэдээллийг төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах;
- ОУХБ-тай
хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тодорхой асуудлаар
судалгаа хийх, тэдгээрийг шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл
болгох;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажиллаж
байгаа эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний хамтлагийг
ЭМШУИС, НЭМХүрээлэн, ШУТИС-ийг түшиглэн байгуулах асуудлыг судлан
хэрэгжүүлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажил,
энэ талаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн сан бий болгох;
- Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаарх мэдээллийг иргэдэд хүргэх
боломжийг интернет, CD-ROM зэргийг ашиглан бүрдүүлэх.
Энэ
хөтөлбөрийн
(2005-2010 он) нэгдүгээр үе шат (2005-2007 он)-ны ажлын төлөвлөгөөг
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 75 дугаар тогтоолоор батлан
хэрэгжүүлж үндсэндээ дууссан бөгөөд хоёрдугаар үе шат (2008-2010 он)-ны
ажлын төлөвлөгөөг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
2008 оны 61 дүгээр тушаалаар баталжээ. Уг төлөвлөгөө нь үндсэн 5 хэсэгт
нийт 23 төрлийн ажлыг багтаажээ.
2008
оны 5 дугаар сарын 22-нд Монгол Улсын Их Хурал “Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн тухай” хууль баталснаар “хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого,
үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын
тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг
эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон
харилцааг зохицуулах” эрх зүйн бодитой орчин бий болжээ.
Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үндэсний хөтөлбөр,
түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Засгийн
газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам тодорхой ажлуудыг
хэрэгжүүлж байна. Тухайлбал, Засгийн газрын 2008 оны 142 дугаар
тогтоолоор “Үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 3.0 ба 2.0 хувиар
төлөх ажил олгогчийн жагсаалтууд”, 304 дүгээр тогтоолоор “Эмнэлэг
хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”,
2009 оны 14 дүгээр тогтоолоор “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг
судлан бүртгэх дүрэм”, 26 дугаар тогтоолоор “Аж ахуйн нэгж,
байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй орон тоо
тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээ”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн
сайдын 2007 оны 134 тушаалаар”Ажлын байрны аттестатчиллын журам”, 2008
оны 107 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон
ажлын жагсаалт”, 126 дугаар тушаалаар “Аж ахуйн нэгж, байгууллагад
хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан
ажиллуулах норматив”,
“Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
асуудал хариуцсан зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй
байдал,
эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтын
загвар”, 127 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”, “Аж ахуйн нэгж,
байгууллагын (эзэд) ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
ахуйн асуудал хариуцсан ажилтныг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”, 138
дугаар тушаалаар
“Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”
батлан гаргажээ.
Мөн
“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний
хөтөлбөр”-ийн нэгдүгээр шат (2005-2007 он)-ны ажлын төлөвлөгөөний дагуу
2008 оны I улиралд багтаан “Ажлын байрны аттестатчилал явуулах тухай”
Засгийн газрын 2007 оны 290 дүгээр тогтоол гарчээ.
Ажлын
байрны аттестатчиллыг аймаг,
нийслэл,
дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч,
онцгой байдал,
хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал эрхэлсэн ажилтан, ажил олгогч,
ажилтны болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон ажлын
хэсэг байгуулж тухайн шатны Засаг даргын орлогчоор ахлуулан 2008 оны
эхний 3 улиралд явуулсан байна.
Хөдөлмөрийн
аюулгүй байдал,
эрүүл ахуйн хяналт хэрэгжүүлдэг байгууллагаас гаргасан мэдээллийг
нэгтгэн шинжилж үзвэл Монгол Улсын хэмжээнд 1992-2008 онд 6426 удаа
үйлдвэрлэлийн осол
(1-р хүснэгт)
гарч,
7139 хүн осолд орсноос
1015 хүний амь үрэгдэж, 863 хүн тахир дутуу болсныг тооцож үзвэл жилд
дунджаар 420 хүн үйлдвэрлэлийн осолд орж, тэдний 60 нь (14.3 хувь) амь
үрэгдэж,
51 нь
(12.1 хувь) хөгжлийн бэрхшээлтэй болж, 308 нь (73.3 хувь) хөдөлмөрийн
чадвар түр алджээ. Энэ үзүүлэлт
1992-2006 онд “дунджаар 406 хүн үйлдвэрлэлийн осолд орж,
тэдний
51 нь амь үрэгдэж, 44 нь тахир дутуу болж, 311 нь хөдөлмөрийн чадвар
түр алдаж байсан”
билээ.
1-р хүснэгт
1992-2008 онд гарсан үйлдвэрлэлийн осол
|
Он
|
Үйлдвэр-
лэлийн ослын тоо
|
Осолд орсон хүний тоо
|
Үүнээс:
|
|
Амь үрэгдсэн
|
Тахир дутуу болсон
|
Хөдөлмөрийн чадвар түр алдсан
|
Өөр ажилд шилжсэн
|
|
1992
|
295
|
308
|
30
|
21
|
257
|
|
|
1993
|
378
|
445
|
50
|
35
|
360
|
|
|
1994
|
396
|
416
|
15
|
41
|
360
|
|
|
1995
|
432
|
464
|
33
|
52
|
379
|
|
|
1996
|
521
|
550
|
35
|
46
|
469
|
|
|
1997
|
403
|
424
|
48
|
78
|
298
|
|
|
1998
|
365
|
440
|
46
|
42
|
352
|
|
|
1999
|
284
|
321
|
28
|
43
|
250
|
|
|
2000
|
345
|
345
|
29
|
36
|
280
|
|
|
2001
|
428
|
481
|
88
|
36
|
357
|
|
|
2002
|
343
|
365
|
47
|
34
|
284
|
|
|
2003
|
381
|
381
|
50
|
42
|
289
|
|
|
2004
|
305
|
323
|
64
|
41
|
218
|
|
|
2005
|
320
|
366
|
68
|
58
|
240
|
|
|
2006
|
396
|
460
|
134
|
58
|
268
|
|
|
2007
|
343
|
379
|
88
|
65
|
217
|
9
|
|
2008
|
491
|
671
|
162
|
135
|
357
|
17
|
|
Бүгд
|
6426
|
7139
|
1015
|
863
|
5235
|
26
|
2000-2008
онд гарсан үйлдвэрлэлийн ослыг үйл ажиллагааны чиглэл, салбараар
ангилан авч үзвэл (2-р хүснэгт) нийт ослын 16.5 хувь нь барилгын, 15.4
хувь нь уул уурхайн, 13.9 хувь нь хөнгөн хүнсний, 13.3 хувь нь зам,
тээвэр, холбооны, 7.8 хувь нь эрчим хүчний, 6.5 хувь нь боловсролын
салбарт тус тус гарчээ. Энэ хугацаанд уул уурхайн салбарт 517 осол
гарч, түүнд 592 хүн өртжээ. Зөвхөн 2008 онд гарсан үйлдвэрлэлийн ослын
байдлыг өмнөх жилүүдийн дундажтай харьцуулж үзэхэд ослын тоо 1.32
дахин, осолд орсон хүний тоо 1.65 дахин, амь үрэгдсэн хүний тоо 3.17
дахин, хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний тоо 3.07 дахин өссөн, мөн
өмнөх оноосоо уул уурхайн салбарт 2.6 дахин, барилгын салбарт 2.0
дахин, худалдаа үйлчилгээний салбарт 55 хувиар, эрүүл мэндийн салбарт
33.3 хувиар, хөнгөн хүнсний салбарт 31.5 хувиар тус тус өссөн байна.
2-р хүснэгт
Салбарын үйлдвэрлэлийн осол
|
№
|
Салбар
|
Үйлдвэрлэлийн ослын тоо
|
|
2000
|
2001
|
2002
|
2003
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008
|
Дүн
|
Хувь
|
|
1
|
Эрчим хүч
|
25
|
35
|
28
|
29
|
39
|
16
|
29
|
31
|
28
|
260
|
7.76
|
|
2
|
Уул уурхай
|
54
|
66
|
52
|
56
|
33
|
55
|
70
|
36
|
95
|
517
|
15.42
|
|
3
|
Хөдөө аж ахуй
|
18
|
5
|
5
|
25
|
21
|
5
|
5
|
2
|
2
|
88
|
2.63
|
|
4
|
Барилга
|
36
|
38
|
52
|
59
|
56
|
54
|
73
|
62
|
123
|
553
|
16.50
|
|
5
|
Хөнгөн, хүнс
|
60
|
67
|
62
|
59
|
23
|
45
|
61
|
38
|
50
|
465
|
13.87
|
|
6
|
Зам, тээвэр, холбоо
|
64
|
57
|
55
|
67
|
78
|
25
|
26
|
36
|
38
|
446
|
13.31
|
|
7
|
Худалдаа, үйлчилгээ
|
39
|
19
|
2
|
26
|
28
|
23
|
23
|
20
|
31
|
211
|
6.29
|
|
8
|
Боловсрол
|
10
|
42
|
19
|
28
|
10
|
34
|
25
|
28
|
22
|
218
|
6.50
|
|
9
|
Эрүүл мэнд
|
8
|
34
|
24
|
19
|
13
|
25
|
24
|
18
|
24
|
189
|
5.64
|
|
10
|
Бусад
|
31
|
65
|
44
|
13
|
4
|
38
|
60
|
72
|
78
|
405
|
12.08
|
|
Дүн
|
345
|
428
|
343
|
381
|
305
|
320
|
396
|
343
|
491
|
3352
|
100
|
3-р
хүснэгт
Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн осол
|
Он
|
Үйлдвэрлэлийн ослын тоо
|
Осолд орсон хүний тоо
|
Үүнээс:
|
Салбарын нийт ажилтны тоо
|
10000 ажилтнаас осолд орсон хүний тоо
|
|
Амь үрэгдсэн
|
Тахир дутуу болсон
|
Хөдөлмөрийн чадвар түр алдсан
|
|
2004
|
32
|
33
|
3
|
1
|
29
|
14020
|
23.5
|
|
2005
|
55
|
65
|
13
|
10
|
42
|
14503
|
|