Монгол улс 1998 оноос хойш ашигт малтмалын нөөц, баялгийн ангиллаа түр журмаар зохицуулсаар байна. Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийг судлагдсан байдал болон эдийн засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох, эрдсийн баялагт үнэлгээ өгөх, түүнийг улсын нэгдсэн тоо бүртгэлд
бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичгийн төслийг хэлэлцүүлэхээр та бүхэнд нээлттэй толилуулж байна.
Холбоо барих хаяг: Д.Алтанхуяг
ЭБЭХЯ-ны Геологийн Бодлогын Газар
Утас: 264883
И-Мэйл:
altankhuyag@mmre.energy.mnThis email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it
,
d_altankhuyag@yahoo.com
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ХАТУУ АШИГТ МАЛТМАЛЫН
ОРДЫН НӨӨЦ, ЭРДСИЙН БАЯЛГИЙН АНГИЛАЛ
Нэг.Ерөнхий зүйл
1.1
Энэхүү
ангилал нь Монгол улсын хэмжээнд газрын хэвлийд орших хатуу ашигт малтмалын
(цаашид “ашигт малтмал” гэнэ) ордын нөөц, эрдсийн баялгийг судлагдсан байдал болон эдийн
засгийн ач холбогдлоор нь ангилан ордын нөөцийг тооцоолох, эрдсийн баялагт үнэлгээ өгөх, ордын нөөц, эрдсийн баялгийг улсын нэгдсэн тоо бүртгэлд
бүртгэхэд мөрдөх үндсэн баримт бичиг болно.
1.2
Хайгуулын
ажлаар тогтоож, эдийн засгийн үр ашгийг нь тодорхойлсон, олборлох арга, систем, хүдрийг
баяжуулах технологи, ордын гидрогеологи, инженер геологи, геоэкологи болон
бусад нөхцлийг нь тодорхойлсон ордын нөөцийг улсын нөөцийн
санд бүртгэж,эрдсийн баялгийг геологийн мэдээллийн санд
оруулсан байна. Ийнхүү бүртгэх үндэслэл нь тухайн ордын нөөцийн тооцоотой тайлан
болон бусад холбогдох
баримт бичгийг Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчид хянасан
дүгнэлт, тус зөвлөлийн хурлаар хэлэлцэн гаргасан
шийдвэр байна.
1.3
Улсын
ашигт малтмалын нэгдсэн тоо бүртгэлд ашигт малтмалын ордын нөөцийг олборлож буй орд, олборлохоор төлөвлөж
байгаа (олборлох бэлтгэл хийж эхэлсэн) болон улсын нөөцөнд байгаа орд гэж
ангилан бүртгэнэ.
1.4
Ашигт
малтмалын ордын нөөцийг хайгуулын ажлын болон ашиглалтын хайгуулын үр дүнгээр тооцоолно.
1.5
Геологийн
зураглал, геофизик, геохимийн судалгаа, ашигт малтмалын эрэл ба хайгуулын ажлын
үр дүн болон эрлийн шалгууруудыг ашиглаж, мөн гарал үүслийн болон хүдэржилтийн
төрлөөрөө ижил төсөөтэй хайгуул хийгдсэн ордуудтай харьцуулах замаар ашигт малтмалын
сав газар, хүдрийн дүүрэг, хүдрийн зангилаа, хүдрийн талбай, хүдрийн орд,
илрэлүүдэд, мөн хайгуул хийсэн ордын бүрэн судлаагүй захын ба гүний хэсгүүдэд
эрдсийн баялгийн үнэлгээ өгнө.
1.6
Олон ашигт малтмал бүхий цогц ордын хувьд
үйлдвэрлэлийн ач холбогдолтой болохыг нь тогтоосон үндсэн ба дагалдах ашигт
малтмалаар нөөцийг тооцоолж,
эрдсийн баялгийг
үнэлэнэ.
1.7
Хүдрийг
баяжуулах болон гүн боловсруулах явцад бий болох товарын бүтээгдэхүүнд (баяжмал, г.м.)
хуримтлах дагалдах ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийд байгаа болон товарын
бүтээгдэхүүнд хуримтлагдах тоо хэмжээгээр тооцоолно.
1.8
Ашигт
малтмалын чанар болон түүнийг боловсруулах технологийн судалгаа, туршилтыг
улсын ба салбарын стандартын шаардлага (боловсруулах технологи,
бүтээгдэхүүний үйлдвэрлэл)-д нийцүүлэн
ашигт малтмалыг иж
бүрнээр нь ашиглах зарчмыг баримтлан хийнэ.
1.9
Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоолол ба
баялгийн үнэлгээг тухайн ашигт малтмалын нэгж масс ба эзэлхүүнд ноогдох ашигт
бүрдвэрийн тоо хэмжээгээр илэрхийлнэ.
1.10 Зарим төрлийн ашигт малтмалын хувьд энэхүү
ангиллыг хэрэглэхдээ тухайн ашигт малтмалд зориулан боловсруулж, эрх бүхий
газраар батлуулан мөрдөж байгаа тусгай норм, үнэлгээ, арга зүйн баримт
бичгүүдийг мөрдөж болно.
Хоёр.Эрдсийн баялаг ба ашигт малтмалын
ордын нөөцийн
төрлүүд
2.1. Эрдсийн баялаг гэж
геологийн зураглал, тандан судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлаар
илрүүлэгдэж, тоо хэмжээ нь үнэлэгдсэн газрын гадаргуу болон хэвлий дэх ашигт малтмалын хуримтлалыг хэлнэ.
2.2. Ашигт малтмалын ордын нөөц
гэж хайгуулын ажлаар илрүүлэгдэж, тоо хэмжээ, эдийн засгийн ач холбогдол,
олборлолтын нөхцлүүд нь тодорхойлогдсон эрдсийн баялгийн хэсгийг хэлнэ.
2.3. Ашигт малтмалын ордын нөөцийг
геологийн нөөц, олборлох нөөц гэсэн хоёр төрөлд ангилна.
- Хайгуулын ажлын үр дүнгээр тогтоож,
газрын хэвлийн орших байдлаар нь тооцоолсон ордын нөөцийг геологийн нөөц
гэнэ.
- Олборлолтын явцад гарах бүх төрлийн
хаягдал, бохирдолт, хамгаалалтын цулд үлдэх нөөц, нөлөөлөх бусад хүчин
зүйлийн шалтгаанаар олборлох боломжгүй нөөц зэргийг геологийн нөөцөөс хасч тооцсон эдийн
засгийн үр ашигтай нөөцийг
олборлохнөөц гэнэ.
2.4. Ашигт малтмалын ордын нөөцийг
эдийн засгийн үр ашгаар нь гурван
бүлэгт ангилна.
-
Эдийн засгийн үр ашигтай нөөц.
-
Тодорхой
нөхцөлд эдийн засгийн үр
ашигтай нөөц.
-
Эдийн
засгийн хязгаарлагдмал үр ашигтай нөөц.
-
Техник-эдийн
засгийн тооцоогоор өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж,
боловсруулахад эдийн засгийн хувьд ашигтай нь тогтоогдсон ордын нөөцийг эдийн
засгийн үр ашигтай нөөц гэнэ.
-
Техник-эдийн
засгийн тооцоогоор өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж,
боловсруулахад эдийн засгийн хувьд ашиггүй нь тогтоогдсон боловч үйлдвэрлэлийн
зардлыг бууруулах шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил гарсан, эрдсийн
түүхий эдийн үнэ нэмэгдсэн, төрөөс татварыг хөнгөлсөн зэрэг таатай орчин
бүрдсэн нөхцөлд ашигтай нөөцийг тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц
гэнэ.
-
Техник-эдийн
засгийн тооцоогоор үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн
засгийн хувьд ашигтай боловч экологийн нөхцөл, төрийн бодлого, нийгмийн
хүчин зүйл, хууль эрхийн
хүчин зүйлээс шалтгаалан өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй нөөцийг эдийн
засгийн хязгаарлагдмал үр ашигтай нөөц гэнэ.
Гурав.Геологийн тогтоцын нийлмэл
байдлаар
ашигт малтмалын ордыг ангилах нь
3.1. Хатуу ашигт малтмалын ордуудыг
геологийн тогтоцын нийлмэл байдлаас нь хамааруулан гурван бүлэгт ангилна.
3.2.Нэгдүгээр
бүлгийн орд. Энгийн
геологийн тогтоц ба дотоод бүтэцтэй, хагарал ба атираашилтаар эвдрээгүй буюу
бага эвдэрсэн байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь хүдрийн биетдээ жигд тархсан,
ашигт малтмалын чанар, хүдрийн биетийн зузаан
нь тогтвортой, хэмжээний хувьд маш том, том, хааяа дунд зэрэгт орох ашигт малтмалын
ордыг энэ бүлэгт хамааруулна.
Хайгуулын ажлаар нэгдүгээр бүлгийн
ордын нөөцийг баттай (А), бодитой (B), боломжтой (С) зэрэглэлээр тооцоолно.
3.3.Хоёрдугаар
бүлгийн орд. Нийлмэл
геологийн тогтоцтой, тасрал эвдрэл болон атираашилтанд орсон байрлалтай, үндсэн
ашигт бүрдвэр нь хүдрийн биетдээ жигд бус тархсан, ашигт малтмалын чанар ба хүдрийн биетийн
зузаан нь тогтворгүй, нийлмэл дотоод бүтэцтэй, хэмжээний хувьдтом, дунд зэрэгт орох ашигт малтмалын
ордыг энэ бүлэгт оруулна.
Энэ бүлэгт энгийн геологийн тогтоцтой
боловч нийлмэл ба маш нийлмэл олборлолтын нөхцөлтэйашигт малтмалын ордуудыг мөн
хамааруулна.
Хайгуулын ажлаар хоёрдугаар бүлгийн
ордын нөөцийг бодитой (B), боломжтой (С) зэрэглэлээртооцоолно.
3.4.Гуравдугаар
бүлгийн орд. Маш
нийлмэл геологийн тогтоцтой, хүдрийн биет нь тасрал эвдрэл ба атираашилтанд их
автсан байрлалтай, үндсэн ашигт бүрдвэр нь туйлын жигд биш тархалттай, тасалдсан
хүдэржилттэй дотоод бүтэцтэй, хүдрийн биетийн зузаан, ашигт малтмалын чанар нь
маш тогтворгүй, хэмжээний хувьд дунд ба жижиг хэмжээтэй ашигт малтмалын орд энэ
бүлэгт багтана.
Хайгуулын ажлаар энэ бүлгийн ордын
нөөцийг боломжтой (С) зэрэглэлээртооцоолно.
Дөрөв. Ашигт малтмалын ордыг судлагдсан
түвшингээр нь ангилах
4.1. Аливаа ашигт малтмалын ордыг
судлагдсан түвшингээр нь:
-
Хайгуул
хийгдсэн орд
-
Үнэлгээ
өгөгдсөн орд гэж ангилна.
4.2. Хайгуул хийгдсэн орд гэж
түүний нөөц, ашигт малтмалын чанарын үнэлгээ, хүдрийг боловсруулах технологийн
шинж чанар, ордын гидрогеологийн болон олборлолтын
нөхцөл, ордын нөөцийг тооцоолоход шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг өрөмдлөг,
ил ба далд малталтаар нарийвчлан судалж тогтоосон, үүний дүнд бий болсон
мэдээлэл нь ордыг олборлох болон хүдрийг боловсруулах шинэ үйлдвэр байгуулах,
эсвэл хуучныг өөрчлөн тоноглох техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахад
хангалттай түвшинд бүрдсэн ордыг хэлнэ.
Хайгуулын ажлаар ордыг дараах
шаардлагуудыг хангасан түвшинд судалсан байна. Үүнд:
-
Ашигт
малтмалын ордыг энэхүү ангиллын 3.2., 3.3., 3.4.–д заасан бүлгийн аль нэгэнд
хамааруулан, нөөцийг тухайн бүлэгт тохирох ангиллаар тооцоолсон байх.
-
Хүдрийн
эрдэслэг бүрэлдэхүүн, химийн найрлага, технологийн шинж чанар, төрөл, сортууд
нь хүдрийг боловсруулах технологийн горимыг оновчтой сонгох, ашигт малтмалыг иж
бүрдлээр нь ашиглах, олборлох болон боловсруулах үйлдвэрийн хаягдлыг ашиглах
боломж, чиглэлийг тогтоох, мөн хаягдлыг хадгалах болон булшлах нөхцлийг
тодорхойлсон байх.
-
Дагалдах
ашигт малтмалын нөөцийг тооцоолон, хуулах хөрс, газрын доорхи усыг ашиглах
чиглэлийг нь тодорхойлсон байх.
-
Ордын
гидрогеологи, инженергеологи,
геоэкологи, олборлолтын болон бусад нөхцлийг судалж тогтоосон мэдээлэл нь олборлох,
боловсруулах үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагыг
хангасан байх.
-
Ордын
геологийн тогтоц дээр тулгуурлан сонгон авсан, ордыг төлөөлөх багахан хэсгийн хэмжээнд
түүний геологийн тогтоц, ашигт малтмалын чанар, тоо хэмжээ, ашигт бүрдвэрийн
тархалт болон хүдрийн биетийн бүтцийг нарийвчлан судлаж тогтоосон байх.
-
Ордын
нөөцийг тооцоолоход хэрэглэгдэх жишигийн үзүүлэлтүүдийг техник-эдийн засгийн тооцоо хийж
үндэслэсэн байх. Зэргэлдээ болон хүдрийн нэг бүс, дүүрэгт орших, адил гарал
үүсэл болон төсөөтэй геологийн тогтоцтой ордуудын хувьд нөөцийг тооцоолох жишигийн үзүүлэлтүүдийг адилтган авч болох
боловч үүнийгээ сайтар үндэслэсэн байх.
-
Ордыг
олборлох, хүдрийг боловсруулах үед хүрээлэн байгаа байгаль орчинд үзүүлэх сөрөг
үр дагаварыг тогтоож, түүнийг арилгах арга замын талаар санал, дүгнэлтийг
гаргасан байна.
4.3. Үнэлгээ өгөгдсөн орд гэж геологийн тогтоц, ашигт малтмалын
чанар, тоо хэмжээ, хүдрийн технологийн шинж чанар, ордын гидрогеологи, инженергеологи, олборлолтын нөхцөл нь цаашид
гүйцэтгэх хайгуулын ажлыг үндэслэж болохуйц түвшинд судлагдсан ордыг хэлнэ.
Үнэлгээ
өгөх ажлаар ордыг дараах шаардлагуудыг хангах түвшинд судалсан байна. Үүнд:
-
Ашигт
малтмалын ордын нөөцийн зарим хэсгийгнөөцийн
боломжтой (С) зэрэглэлээртооцоолох түвшинд
судалсан байх.
-
Ашигт
малтмалын бодисын найрлага, хүдрийн технологийн шинж чанар нь ашигт малтмалыг
иж бүрдлээр нь ашиглах, хүдрийг боловсруулах технологийн зарчмын схемийг сонгон
авах түвшинд судлагдсан байна.
-
Ордын
гидрогеологи, инженергеологи, геоэкологи, олборлолтын болон бусад нөхцлүүд нь
тэдгээрийн гол үзүүлэлтүүдийг тодорхойлох түвшинд судлагдсан байна.
-
Хүдрийн
биетийн хэлбэр, хэмжээ, геологийн тогтоцыг жижиг талбайд нарийвчлан судалж
баталгаажуулсан байна.
-
Нөөцийн
тооцооны жишигийн
үзүүлэлтүүдийг техник-эдийн засгийн урьдчилсан тооцоон дээр тулгуурлан сонгох, эсвэл судалж байгаа
ордтой геологийн тогтоц, олборлох нөхцлөөрөө төсөөтэй ордтой харьцуулах журмаар
сонгон авсан байна.
-
Ордыг
олборлохтой холбогдож хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг тодорхойлж,
үнэлгээ өгсөн байна.
4.4.
Ашигт
малтмалын төрөл, ордын геологийн тогтоцын онцлог байдал, олборлох, боловсруулах
үйлдвэр байгуулах болон хөрөнгө оруулалтын нөхцөл дээр тулгуурлан ордын янз
бүрийн зэрэглэлээр
тооцоологдсон нөөцийн оновчтой харьцааг эрх бүхий мэргэжлийн зохиогч
тогтоож, шинжээч хянаж, баталгаажуулна.
Тав. Ашигт
малтмалын ордын нөөц,
эрдсийн баялгийн зэрэглэл, түүнд тавигдах шаардлага
5.1. Хатуу ашигт малтмалын ордын нөөцийг баттай,
бодитой, боломжтой зэрэглэлдангилан баттай нөөцийг
“А”, бодитой нөөцийг “B”, боломжтой нөөцийг “С” үсгээр тэмдэглэнэ.
Эрдсийн баялгийг тогтоосон баялаг, илрүүлсэн
баялаг, таамагласан баялаг гэж ангилан тогтоосон баялгийг “Р1”,
илрүүлсэн баялгийг “Р2”, таамагласан баялгийг “Р3” гэж
тэмдэглэнэ.
Ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн ангиллын бүдүүвч
5.2. Баттай (А) нөөц нь дараах
шаардлагуудыг хангасан байна.
-
Хүдрийн
биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийн
зүй тогтлыг тогтоосон, хүдрийн биет дэх хоосон
чулуулаг болон жишгийн шаардлага хангахгүй хүдэржилттэй хэсгүүдийг ялгаж хүрээлсэн,
атираашилд орсон байдал, хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн
чиглэл ба далайц нь тогтоогдсон байна.
-
Ашигт
бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл
байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй
үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд найдвартай түвшинд тогтоосон байна.
-
Хүдрийн
байгалийн төрлүүд нь тодорхойлогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж
хүрээлэгдсэн, ашигт малтмалын чанар ба хүдрийн бодисын найрлагыг тогтоосон
байна.
-
Хүдрийн
технологийн шинж чанарыг үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж
тогтоосон байна.
-
Ашигт
малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой хольцын
агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
-
Баттай
нөөцийн хил заагийг цооног болон малталтаар хязгаарлан, сорьцлолтын үр дүнд
тулгуурлан, жишгийн шаардлагыг баримтлан тогтоосон байна.
5.3. Бодитой (B) нөөц нь
дараах шаардлагуудыг хангасан байна.
-
Хүдрийн
биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцлийг тодорхойлсон, дотоод бүтцийн өөрчлөлтийг
тогтоосон, хүдрийн биет дэх хоосон чулуулаг ба жишгийн шаардлага хангахгүй
хүдэртэй хэсгийг ялгаж хүрээлсэн, атираашилд автсан байдал, томоохон
хагарлуудын байрлал, түүгээр явагдсан шилжилтийн чиглэл ба далайц тодорхойлогдсон
байна.
-
Ашигт
бүрдвэрийн агуулга, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн нийлмэл
байдлыг илэрхийлэгч
аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт, тасралтгүй үргэлжлэх чанарыг орон
зайн гурван чиглэлд боломжийн түвшинд үнэлсэн байна.
-
Хүдрийн
байгалийн төрлүүд
тогтоогдсон, технологийн төрөл ба сортууд нь ялгагдаж, хүрээлэгдсэн байна.
Хүдрийн технологийн төрөл ба сортуудыг ялгаж хүрээлэх боломжгүй нөхцөлд тэдгээрийн
орон зайн байршлын зүй тогтлыг тодорхойлж, технологийн төрөл ба сортуудын тоон
харьцааг тогтоосон байна.
-
Хүдрийн
технологийн шинж чанарыг хагас үйлдвэрлэлийн технологийн туршилтын түвшинд судалж
тогтоосон байна.
-
Ашигт
малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой
хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалж тогтоосон байна.
-
Бодитой
нөөцийн хил заагийг сорьцын шинжилгээний дүнд тулгуурлан, жишгийн шаардлагыг
баримтлан малталт ба цооногуудаар хязгаарлан тогтоохын зэрэгцээ геологи, геофизик,
геохимийн шалгууруудаар
баталгаажсан тохиолдолд хязгаартай экстраполяцын шугамаар хязгаарласан байж
болно.
5.4. Боломжтой (С)нөөц
нь дараах шаардлагуудыг хангасан байна.
-
Хүдрийн
биетийн хэлбэр, хэмжээ, байрших нөхцөл тодорхойлогдсон, дотоод бүтцийн гол онцлог
шинжүүд тайлбарлагдсан, томоохон хагарлуудын байрлал, түүгээр явагдсан
шилжилтийн чиглэл ба далайцыг судалсан байна.
-
Ашигт
бүрдвэрийн тархалт, хүдрийн биетийн зузаан зэрэг хүдрийн биетийн бүтцийн
нийлмэл байдлыг илэрхийлэгч аль нэгэн гол үзүүлэлтийн хувиран өөрчлөлт,
тасралтгүй үргэлжлэх чанарыг орон зайн гурван чиглэлд судалсан байна.
-
Хүдрийн
байгалийн ба технологийн
төрөл, сортууд тодорхойлогдсон, тэдгээрийн орон зайн байршлын ерөнхий зүй
тогтол ба тоон харьцаа нь судлагдсан байна.
-
Хүдрийн
технологийн шинж чанарыг лабораторийн технологийн туршилтын түвшинд судалж
тогтоосон байна. Мөн үзүүлэлтийг харьцуулалтын аргаар тогтоосон байж болно.
-
Ашигт
малтмалын хүдэр, баяжмал болон эцсийн бүтээгдэхүүн дэх ашигтай ба хортой
хольцын агуулга, орших нөхцөл, тархалтыг судалсан байна.
-
Боломжтой
нөөцийн хил хүрээг жишгийн шаардлагыг баримтлан малталт, цооногийн болон
байгалийн гаршийн сорьцлолтын дүнд тулгуурлан тогтоохын зэрэгцээ геологи,
геофизик, геохимийн шалгуураар давхар баталгаажсан нөхцөлд экстраполяцын шугамаар
хязгаарлаж болно.
5.5. Үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах
бүрдвэрийн нөөцийг үндсэн ашигт бүрдвэрийн нөөц тооцоолсон хил хүрээнд
судлагдсан байдал, тархалтын шинж чанар, орших хэлбэрт нь үндэслэн холбогдох
ангиллаар нь ялгаж тооцоолно.
5.6. Тогтоосон
баялаг (Р1)-ийнүнэлгээг эрэл, эрэл-үнэлгээний ажлаар
ашигт малтмалын илрэл болон хайгуул хийсэн ордын нөөцийг тооцоолсон хэсгийн
гүнд болон захын хэсгүүдэд өгнө. Тогтоосон баялгийн үнэлгээнд хүдэржсэн бүсийн
хил хүрээг хүдэржилт бүхий геологийн структурын хүрээнд болон хайгуул хийгдсэн
нөөцүүдийн захаас экстраполяцын аргаар тогтооно. Үүнд мөн геофизик, геохимийн
судалгаа, ашигт малтмалын тархах талбай болон гүний талаар хийсэн структурийн,
литологийн, стратиграфийн судалгааны үр дүнг ашиглана. Хүдрийн чанар, тоо
хэмжээний үнэлгээнд хүдрийн биетийн гарш болон цөөн тооны малталт, цооногийн
сорьцлолтын үр дүнг ашиглахын зэрэгцээ түүнтэй гарал үүслийн болон формацын
төрлөөр адил төсөөтэй, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийг харьцуулан, адилтгах
замаар өгч болно.
5.7.Илрүүлсэн баялаг (Р2)-ийн үнэлгээг геологийн 1:50000–ны масштабын зураглал, эрлийн ажлын
шатанд илрүүлсэн ашигт малтмалын илрэл, хүдрийн бүсэд хийсэн геологи-структурийн
судалгаа, үүссэн геологийн орчин нь ганц нэг цооног ба малталтаар баталгаажсан, геофизикийн болон геохимийн гажил
дээр тулгуурлан эрлийн шалгуур, шинж тэмдэг бүхий геологийн структурын хүрээнд хийнэ.
Ашигт малтмалын чанар, тоо хэмжээний үнэлгээнд цөөн тоонысорьцлолтын үр дүнг ашиглахын зэрэгцээ
түүнтэй гарал үүслийн болон формацын төрлөөр адил, хайгуул хийсэн ордын үзүүлэлтүүдийгхарьцуулан, адилтгах журмаар өгч болно.
5.8.Таамагласан
баялаг (Р3)–ийнүнэлгээг
геологийн 1:50000 ба 1:200000–ны
масштабын зураглалын ажлаар болон, агаар, сансрын зургийн тайлал хийх явцад
тогтоогдсон эрлийн шалгуурууд, металлогенийн болон структурийн геологийн
судалгаа, геофизикийн болон геохимийн региональ судалгааны өгөгдлийн тайлал
зэрэг онолын судалгаанд суурилан ашигт малтмал илрүүлэх потенциал боломжийг
харгалзан, хүдрийн сав газар, хүдрийн дүүрэг, хүдрийн талбай, хүдрийн
зангилааны хэмжээнд өгнө. Мөн таамагласан баялгийн үнэлгээг судалгааны талбайд
илрүүлэгдэх магадлалтай ашигт малтмалын ордтой адил төрлийн орд бүхий хүдрийн
дүүрэг, талбай, сав газруудтай харьцуулах замаар өгч болно.