2000
онд Хятадын нүүрсний импорт ердөө л
2.6 сая, экспорт
нь 103.9 сая тонн байсан бол өнөөгийн Хятадын нүүрсний худалдааны дүр зураг тэс ондоо болжээ. Хятадын Гаалийн мэдээний дагуу тус улс нь энэ жилээс эхлээд
нүүрсний импортлогч орон болсон байна (Зураг 7).
Зураг
7. Хятадын нүүрсний экспорт, импорт, мянган тонн
Эх үүсвэр:
Эх үүсвэр:
Хятадын Гаалийн Ерөнхий Газар
Энэ
нь Хятадын түүхэнд болж байгаагүй үзэгдэл бөгөөд нүүрсний хурдацтай өсөж буй хэрэгцээг нь
тод харуулж байна. 2009 онд Засгийн Газраас дотоодын өсөлтийг дэмжих зорилгоор хийсэн 585
тэрбум ам.долларын эдийн засгийн дэмжлэг нь нүүрсний
хэрэгцээг нэмэгдүүлхэд
тус болсон. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн хямралаас
болоод Хятадын экспортын нүүрсний
эрэлт буурсан ба Хятад руу нүүрс
нийлүүлдэг орнууд экспортоо дэмжих арга хэмжээ авсан байна. Жишээлбэл, Вьетнам экспортын тарифаа 20-иос 10 хувь хүртэл
буулгасан. Хятадын импортын бүтцийг үзвэл Австрали хамгийн ихээр нийлүүлдэг
бол Индонези,
Вьетнам улсууд удаах байрын төлөө өрсөлддөг байна. Энэ
гурван орон нь далайд гарцтай учир Хятадын цахилгаан эрчим хүч ихээхэн хэрэглэгддэг баруун эргийн Шанхай,
Гуанжоу зэрэг томоохон аж үйлдвэрийн
хотууд руу харьцангүй хямдхан нийлүүлэх боломжтой байдаг байна. Харин Монгол
одоогоор тавдугаарт
бичигдэж байна.
Зураг
8. Хятадын нүүрсний томоохон импортлогч орнууд, 2009 оны 11-р сарын байдлаар
Эх үүсвэр:
Хятадын Гаалийн Ерөнхий ГазарГэсэн хэдий ч Монгол Улс энэ байр сууриа ахиулах боломж бүрэн байгаа билээ. Монгол улс нь нүүрсний нөөцөөрөө
дэлхийд эхний аравт багтаж буй атлаа
2008 оны байдлаар экспортын хэмжээгээр 16 дугаарт, олборлолтоор дөнгөж 27 дугаарт байгаа нь бидэнд
хичнээн их потенциал байгааг харуулж байна. Хүн
ам нь тураалд орсон, хөгжил
нь зогссон гээд байдаг Хойд Солонгос хүртэл
Монголоос 3 дахин их нүүрс
олборлосон байна. Гэхдээ Монгол улс ямарч ахиц дэвшилгүй байгаа гэж хэлж болохгүй юм. 2000 оноос хойш нүүрсний олборлолт ба экспорт огцом өссөн байна (Зураг 9).
Зураг
9. Монголын нүүрсний олборлолт, хэрэглээ, экспорт, сая тонн
Эх үүсвэр:Үндэсний Статистикийн
Хороо,EIAЭнэ
нь бахархууштай боловч цаашид нүүрсний салбарт хийх зүйл
маш их байна. Экспортын хэмжээ сүүлийн 3 жилийн турш
тогтмол өссөн байгаа ч
жилийн турш маш тогтворгүй
байна (Зураг 10). Жилийн эхний хоёр сард экспорт бараг
хийдэггүй. Учир нь Цагаан сарын баяр гээд боомтууд
олигтой ажилладаггүй гэхчлэн өөр бусад шалтгаанаас болоод үйл ажиллагаа нь тогтмол тасалддаг
байна. Нүүрсний
компаниудын тухайд өдөр бүр 24
цагаар, жилийн 365 хоногийн турш бүтээгдэхүүнээ гаргах сонирхолтой байна. Гэвч төрөөс хувийн компаниудын үйл
ажиллагааг урагшлуулах санаачлага, дэмжлэг муу.
Хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааны хүрээ маш богино
учир эдгээр хүчин зүйлс нь манай нүүрсний
салбарын хөгжлийг удаашруулж
байгаа нь тодорхой байна.
10. Монголын нүүрсний экспорт, улирлаар, мянган тонн
Эх үүсвэр:Үндэсний Статистикийн Хороо
2008 оны байдлаар нүүрсний
олборлолт нийт аж үйлдвэрийн
бүтээгдэхүүний ердөө л 5
хувийг эзэлсэн бол металлын хүдэр
олборлолт 50 хувьтай байсан. Энэ харьцааг нүүрсний
тал руу нэмэгдүүлэхийн зэрэгцээ
Хятадын нүүрсний импортын
зах зээлд эзлэх хувиа тэлэх алтан боломжууд дэлхийн зах зээл дээр бий болоод
байна.
1. Хятадын Засгийн газраас дотоодын түлш эрчим хүчний
нөөцөө хадгалахын тулд нүүрс ба газрын тосны түүхий эдийг гаднаас авах
бодлого баримталж байна.
2. Дэлхийд эрчим хүчний
нүүрсний хамгийн том экспортлогч
Индонези улс бас өөрийн нөөцийг хамгаалахын тулд нүүрснийхээ экпортын хэмжээг 2025 хүртэл жилд 150 сая тонноор
хязгаарлах төлөвлөгөөтэй
байна. Үүнийг
хэрэгжүүлснээр экспорт нь
2008 оноос 37.9 хувиар багасна гэсэн үг юм.
3. Вьетнамын удирдагчид хурдацтай өсөж
байгаа эдийн засаг ба хүн
амын тоог харгалзан ирэх хэдэн арван жилд шаардлагатай цахилгаан эрчим хүчний түүхий
эдийг баталгаажуулах зорилгоор нүүрсний
экспортоо багасгах магадлалтай байна. 2020 хүртэл
дотоодын олборлолтын хүчин
чадал 70 сая байх бол хэрэглээ нь 184 сая тонн хүрнэ гэсэн тооцоо байна.
4. ОХУ-ын нийт нүүрсний олборлолт нэмэгдсээр байгаа боловч ойрын хугацаанд
экспорт нь тэр эрчээр нэмэгдэх магадлал бага байна, Учир нь дэд бүтэц (төмөр зам, усан
боомтууд) нь маш хуучирсан, их өндөр өртөгтэй байна. Эдгээрийг шинэчилж сайжруулахын тулд тодорхой хугацаа
шаардагдахаар байна.
5. АНУ-ын Засгийн газраас байгаль орчин хамгаалах зорилгоор нүүрсний олборлолт ба хэрэглээг
багасгах хөдөлгөөн хүчээ
авч байна.
Эдгээр
мэдээ баримтаас үзэхэд дараах зүйл маш тодорхой болж байна. Дэлхийн нүүрсний зах зээл дээр эзлэх Хятад
улсын үүрэг роль ирээдүйд улам
нэмэгдэж зах зээлийн хэрэглээ нь тогтмол өсөхөөр
байгаа. Тэгвэл
Австралиас бусад томоохон нүүрс нийлүүлэгчид экспортын хэмжээгээ багасгах магадлалтай
байна. Энэ нь Монголын үйлдвэрлэгчдэд
борлуулалтаа нэмж байр сууриа өргөжүүлэх
онцгой боломжийг олгож байгаа юм. Харин уг боломжийг алдахгүйгээр ашигтай хэрэгжүүлэхийн тулд
манай нүүрсний салбарт хэд
хэдэн онц ач холбогдолтой зүйлс
шаардлагатай байна. Үүнд: 1.
Удаан хугацааны нүүрсний салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох нь чухал байна.
Олборлолтоос авахуулаад баяжуулах, коксийн үйлдвэрлэл
эрхлэх ба эцэст нь цахилгаан станц байгуулах гэх
мэт нүүрсний боловсруулалт ба ашиглалттай холбогдолтой бүхий л зохицуулалтыг агуулсан цогц бодлого боловсруулснаар зах зээлийн
ирээдүйн зүг чиг ба
зорилтыг тодорхойлж өгөх болно. Засгийн Газар нь бүхий л холбогдох төрийн байгууллага, агентлагуудтай нягт холбоотой байхын зэрэгцээ хувийн
секторын компаниудын оролцоог идэвхитэй
дэмжих нь маш чухал юм. Учир нь өнөөгийн байдлаар Төр ба Хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын харилцаа холбоо тун дутмаг байна.
2. Бүтээгдэхүүн тээвэрлэх дэд бүтцийг байгуулах нь нүүрсний салбарын хөгжлийн хурдацыг тодорхойлох болоод байна. Уул уурхайн компаниуд нь хүчин
чадлаараа олборлолт хийх боломжтой боловч тэр болгоныг экспортод гаргаж
чадахгүй байна. Одоогоор төмөр зам байхгүй учир шороон замаар явж байна. Эдгээр зам нь хатуу хучилтгүй бөгөөд
тээвэрлэлт харьцангүй удаан явагддаг. Улмаар
замын дагуух байгаль орчинд хөнөөл үзүүлж байна.
Ирээдүйд уул уурхайн компаниуд үйл
ажиллагаагаа өргөжүүлэх тусам энэ нөлөөлөл улам л нэмэгдэх болно. Тиймээс
замын асуудлыг шуурхай шийдэх нь хичнээн чухал болохыг харуулж байна.
Экспортын хэмжээ дорвитой өсөхгүй байгаа нэг чухал
шалтгаан нь хилийн боомтуудын доголдолтой үйл ажиллагаа байдгийг дээр
өгүүлсэн. Ингэснээр компаниуд хийх байсан борлуултаа алдаж улсын төсөвт татвар,
хураамжаар орох байсан орлого ч бас хасагдсаар байгаа нь харамсалтай. 3.
Монголд нүүрсний дотоодын болон экспортын үнэ тогтоох нээлттэй, шуудрага механизм бүрдүүлэх
шаардлагатай байна. Одоогоор Хятадын нүүрсний үнийг жишиг үнэ болгож үүнээс татвар, хураамжийг тооцож байна. Гэтэл энэхүү Хятадын үнэнд
17 хувийн НӨАТ ба тээврийн зардал шингэсэн байдаг. Иймээс дотоодын
компаниуд нэмэлт татвар төлөөд байгаа болж байна. Энэ практикийг халж, шинэчлэхгүй бол
дотоодын компаниудын орлогыг багасгаж ирээдүйд хийх байсан шинэ
хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, улмаар өрсөлдөх чадварыг нь бууруулах хортой нөлөө үзүүлэхээр байна.
Дээр хэлсэнчлэн, бид одоо
газрын тосны үед
амьдарч байгаа бол ирэх хэдэн арван жил нь нүүрсний
эрин үе байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй билээ. Бид
Монгол Улсыг ойрын ирээдүйд энэ зах зээл дээр томоохон тоглогч болгохын тулд хийж бүтээх зүйл маш тодорхой байна.
Тиймээс бид одооноос хамтран ажиллаж
эхлэх хэрэгтэй байна. Монголчууд бид
эрдэс баялаг дээр суусан энгийн нэгэн гуйлгачид гэж дуудуулахаас үнэндээ одоо
залхаж гүйцсэн болов уу.
Б.Дэлгэрсайхан