Мэдээний дэлгэрэнгүй
Оюу толгойн ажлын байр, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Оюу толгой ХХК өнөөдөр 1400 гаруй компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монголын томоохон ажил олгогч, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авагч болоод байна.

Та бид бүгд XXI зууны Монголын бүтээн байгуулалт, хамгийн том төсөлд хувь нэмрээ оруулж Оюу толгой төслийг хэрэгжүүлэхээр хамтдаа ажиллаж байна. Энэ төсөлд олон хүн гар биеэ оролцож байгаа төдийгүй олон айл өрх, цаашилбал нутаг орон, тодорхой салбаруудад ихээхэн дэвшил гарч, Монгол улсын эдийн засагт үр ашгаа өгч эхэлж байгаа билээ.

Оюу толгой ХХК Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ЭБЭХЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтранханган нийлүүлэгч, гэрээт компаниудыг олонд таниулах, сурталчлах зорилгоор “Ханган нийлүүлэгч, гэрээт компаниуд: хөдөлмөр эрхлэлт” нээлттэй үзэсгэлэнг зохион байгуулахаар боллоо. Ингэснээр тус өдөрлөгт оролцож буй ханган нийлүүлэгчид  явуулж буй үйл ажиллагаа, Монголын эдийн засагт оруулж буй өөрийн хувь нэмэр, Монголын ажиллах хүчнийг сургаж, ажлын байраар хангаж байгаа талаарх мэдээллээ олон нийттэй хуваалцах боломж бүрдэж байна.
 
Өдөрлөг нь 2010 оны 03-р сарын 13-ны өдөр Мишээл Экспо төвд 10.00-18.00 цагт болно.


Үзэсгэлэнгийн хөтөлбөр


11:00 Өдөрлөгийн нээлт
VIP танхимд – компаниудын танилцуулга
12:00   Оюу толгой ХХК
12:30   Хасу Мегаватт ХХК
13:00   Монгол улсын Хөдөлмөрийн төв бирж
13:30   Мэйжор Дриллинг ХХК
14:00   Вагнер Ази ХХК
14:30   Геомандал ХХК
15:00   Мобиком ХХК
15:30   РедПаф Монголиа ХХК
16:00   Моннис ХХК
16.30   Мөнхийн үсэг ХХК
18.00   Хаалт


Б.Аз
Mining.mn


2010/03/09
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа