Мэдээний дэлгэрэнгүй
Монгол улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратеги
Түлш, эрчим хүчний цогцолборын чухал түүхий эдийн нэг бол уран. Ураны тархалт тогтоц, нөөцийг судлах, ураны дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ураны үйлдвэрлэлд технологийн трансформацийн дэвшил эсвэл технологийн тасралтгүй шинэчлэгдэх үйл явцыг (инновацчлалыг) алдахгүй дагаж энэ салбарт өрсөлдөх чадварыг буй болгон хадгалахад Монгол Улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратегийн зорилт оршино.

Ураны судалгаанд өгөх тоймчилсон дүгнэлт, технологийн инновацчлалын энэхүү судалгаа нь дээр тодорхойлсон стратегийн зорилтод захирагдах юм. Монгол оронд ураны судалгааны ажил 1970-1990 онд нийт нутаг дэвсгэрийн 70 хувийг хамарч хийгдсэн. Уг ажлын дүнд ураны зургаан орд, 100 гаруй илрэл, 1000 гаруй эрдэсжсэн цэг, цацраг идэвхит гажлуудыг илрүүлэн тогтоосон байна.

Ураны геологийн судалгааг ЗХУ-ын геологийн байгууллагын хүчээр хийсэн бөгөөд судалгааны явцад хуримтлуулсан асар их хэмжээний анхдагч болон боловсруулсан геологийн тайлан материалуудын 18 хувийг 1991-1992 онд Монголын талд шилжүүлж өгсөн бөгөөд бусад нь ОХУ-д хадгалагдаж байгаа. Ийм их хэмжээний геологийн судалгааны тайланг судалж үзэхгүйгээр ураны үйлдвэрлэлийн стратегийг бүрэн гүйцэд тодорхойлох боломжгүй. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байгаад ашиглаж чадаагүй нэг жилийг бодолцвол хохирол улам их болно.

Монгол Улсын уран нөөцийн 90 гаруй хувь нь таамаг нөөцийн ангилалд багтаж буй тул олборлох, боловсруулах ураны орд газрыг сонгох боломж хязгаарлагдмал байна. Тийм учраас ураны металлогении бүсүүдэд геологийн судалгааг нарийвчлан хийхэд шаардлагатай зарим орд илэрлүүдийн тархалтын зүй тогтлын тухай мэдээллүүдийг товч бичиж Мардай, Хараатын ордуудын олборлолт, баяжуулалт, боловсруулалтын технологийн зарим тооцоо үндэслэл, харьцуулсан судалгаа, технологийн инновацчлалын онол практикийн зарим асуудлыг ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратегитэй холбон авч үзье.

Монголын нутагт хийсэн ураны геологийн судалгааны гол үр дүн бол Монгол нутагт тархсан ураны орд илэрлүүдийн металлогении үндсэн 4 мужийг (Монгол-Приаргуний, Говь-Тамсагийн, Хэнтий-Дагуурын, Хойт-Монголын) тогтоож тэдгээрт байрших ураны хүдэржилт бүхий хүдрийн дүүрэг, хүдрийн талбай, хүдрийн зангилааг ялган тодорхойлж ураны нийт  таамаг нөөцийг 1.4 сая тонн гэж тогтоожээ.

Монгол-Приаргуний металлогении муж нь Монгол Алтайн хормойгоос Приаргунь хүртэл уртаашаа 1200 км, өргөөшөө 70-250 км газар нутгийг эзэлнэ. Уг мужийн хүрээнд Хойд Чойбалсангийн, Бэрхийн, Дорноговийн зэрэг ураны хүдрийн дүүргүүдийг ялгажээ. Эдгээрийн дотроос хамгийн том ирээдүй бүхий үйлдвэрлэлийн ач холбогдолтой нь 2000 км2 талбай бүхий Дорнодын хүдрийн зангилаа юм. Дорнодын хүдрийн зангилаа нь Дорнод Гурванбулаг, Мардайн голын, Нэмэрийн ураны хүдрийн талбайнуудаас тогтох бөгөөд тэдгээрийг нарийвчлан хайж ураны орд газрын нөөцийг тогтоон жилд 2 сая тонн ураны хүдэр олборлох хүч чадалтай уул уурхайн эрдэс үйлдвэрийг байгуулан 1987 онд ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: "Монгол орны геологи, Уул уурхайн ном"-ноос

2010/04/20
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа