Мэдээний дэлгэрэнгүй
Урт нэртэй хуулийн эдийн засгийн хохирол


 








ГОЛ МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН
ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ,
АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ
МАКРО ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

(ТОЙМ СУДАЛГААНЫ ТАЙЛАН)




УИХ-аас 2009 оны 7-р сарын 16 өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан билээ. Хуулийн үзэл санаа зөв, зүйтэй болов ч мэргэжлийн байгууллага, судлаачдын саналыг сонсож, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр, УИХ-аар баталсан нь олон сөрөг үр дагавар авчирч байна.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) тус хуулийн хэрэгжилтийн талаар уул уурхайн компаниудын төлөөлөл, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон Эрдэс баялаг эрчим хүчний яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн газар, Ашигт малтмалын газар зэрэг төрийн байгууллагуудын эрх бүхий төлөөллийг оролцуулсан дугуй ширээний ярилцлагыг 2010 оны 2-р сарын 04 өдөр зохион байгуулсан билээ. Тус дугуй ширээний ярилцлагад оролцогсод гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил зааг, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд өгөх нөхөн төлбөрийн хэмжээ болон эх үүсвэрийг эцэслэн батлаагүй нь хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бодит бэрхшээл болж байгааг онцолж, хуулийг хэрэгжүүлснээр нөөц нь тогтоогдсон олон арван ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй орхигдох, улсын эрдэс түүхий-эдийн баазыг геологи хайгуулын ажлаар өргөжүүлэх ажил зогсонги байдалд орох, ажилгүйдэл нэмэгдэж улсын төсвийн орлого буурах, гар аргаар алт олборлогчдын тоо нэмэгдэж, байгаль орчин сүйдэх зэрэг нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагавар авчирах эрсдэлтэйг анхааруулж байв.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь тус дугуй ширээний ярилцлагаас нэгтгэн гаргасан санал, зөвлөмжид үндэслэн “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” –ийг хэрэгжүүлснээр макро эдийн засагт бий болох нөлөөллийг үнэлэх, судалгааны тайланг салбарын эрдэмтэд, төр, олон нийтийн байгууллагуудад нээлттэй танилцуулж, хуулийн хэрэгжилтийг  нийгэм-эдийн засгийн хохирол багатай шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд оршино.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын  хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцаж буй, нөөц нь тогтоогдсон зарим ордын жишээн дээр мөнгөн урсгалын загвараар үнэлгээ өгөх аргаар уг судалгааг  хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд алт, төмрийн баяжмалын зах зээлийн мэдээлэл болон зарим ордуудын Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцэж батлагдсан техник-эдийн засгийн үндэслэлийн тайлан, холбогдох хууль эрхзүйн актуудыг ашигласан болно.

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
2010 оны 4 дүгээр сар 23
 
2010/04/23
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 3 сэтгэгдэл байна
Tsogoo 202.179.20.214 2010/04/26 #

Zasgiin gazriin ene zurchmig buruu gej uzej bna. Hamgiin gol nohon sergeeltiin standartiig saijruulah heregtei gej bodoj bna. Tegehgui bol monogol ulsad ajilguichuudiin too heden myangaar nemegdene shidee. Ene toim sudalgaa sain boljee

Хариулт бичих
Э.Бат 202.179.20.197 2010/05/05 #

АМГ-ын сайтын мэдээ дотор тавьсан цуцлагдах 224 лицензийн жагсаалтын эхэнд Эрдэнэт байх юм. Бас нөхөн олговор аваад цуцлагдах юм байхдаа ?????

Хариулт бичих
 
зочин 202.179.20.175 2010/05/05 #

Эрдэнэтийн лицензийн хүрээ нь хэдийгээр ойн сангийн хилийн заагтай огтолцож байгаа ч Стратегийн орд гэдэг утгаараа уг хуульд хамаарахгүй байгаа юм.

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа