Мэдээний дэлгэрэнгүй
Засгийн газрууд уул уурхайн томоохон компаниудтай хамтардаг
Дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг уул уурхайн салбарын булхай Өмнөд Америкт гаршсан гэж судлаачид, эрдэмтэд үздэг.

Харин Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тивийнхээ газрын баялгийг гадаадын хөрөнгө оруулагчдад алдахгүй хэмээн өнгөрөгч тавдутаар сард болсон тивийн холбооны хурлын үеэр хэлсэн. Тэрбээр энэ тухай бодлогыг хуралд оролцогчдод тайлбарласан юм.

Түүний бодлогын гол санаа нь газрын баялгийг улсынх нь компаниудад шилжүүлэх аж. Ингэснээр газрын баялгаа иргэн бүрт тэгш хуваарилах гэсэн санаатай. Гэтэл тивийн орнууд түүний дээрх санааг төдийлөн дэмжээгүй. Харин Боливийн ерөнхийлөгч Эво Моралес түүний бодлогыг тууштай дэмжихээ мэдэгдсэн юм.

Уго Чавест Өмнөд Америкийн уул уурхайд хөрөнгө оруулж буй гадаадын компаниудын булхайн баримт бий гэнэ. Жишээлбэл, 1996 онд Перугийн өмнөд нутгийн Пуна мужийн зэсийн ордыг тус улсын төрийн мэдлийн компани ашиглаж байсан. Харин 1997 оны гуравдугаар сард Хойд Америкийн хамтарсан компани ашиглах болжээ. Уг нь төрийн мэдлийн компани уурхайг 2014 он хүртэл ашиглана хэмээн тус улсын парламент 1990 онд шийдвэрлэж байв.

Гэтэл Хойд Америкийн хамтарсан компани уурхайг 1997 оноос ашиглах болж, 115 ажилчныг халсан гэнэ. Перугийн иргэд үүнийг эсэргүүцэж жагсаал хийсэн ч засгийн газрын цэргүүд хүч хэрэглэн тараажээ.

Харин Хойд Америкийн хамтарсан компани долоон мянган тонн зэсийн нөөцтэй уурхайг 10 жил ашиглах гэрээг засгийн газартай үзэглэв. Гэсэн ч тэд дээрх хугацаанд ашиглаагүй бөгөөд зургаан жил найман cap ашиглаад долоон мянган тонн зэсийн нөөцийг дуусгажээ.

Тухайн үед гэрээнд хугацаанаас нь өмнө дуусгавал хэрхэх тухай ямар нэгэн заалт ороогүй байж. Учир нь гэрээний дагуух хугацаанд ашиглавал Хойд Америкийн хамтарсан компани тус улсад их хэмжээний татвар төлөх ёстой байв.

Энэ талаар тухайн үеийн Перугийн парламентийн гишүүн Каргос Иваро хүчтэй шүүмжилжээ. Гэвч засгийн газар түүний шүүмжлэлийг хүлээн аваагүй гэнэ. Харин Иваро гурван долоо хоногийн дараа автомашины осолд оржээ. Тэрээр эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас барсан аж.

Иргэд түүний үхэлд засгийн газрыг буруутгадаг. Учир нь тэрээр газрын баялгийг хэрхэн зөв ашиглах талаар бодлого санаачилсан бөгөөд түүнийгээ иргэдэд танилцуулсан байна.

Энэ нь түүний үхлийн шалтгаан байх үндэслэлтэй гэнэ.

Перугийн засгийн газар дээрх уул уурхайн хэрэг, Иварогийн үхлийн талаарх баримтыг сөхдөггүй. Тухайн үед гадаадын хэвлэл мэдээллээр Хойд Америкийн хамтарсан компанийг Перугийн засгийн газрын эрх бүхий хүмүүст их хэмжээний авлига өгсөн гэж таамагладаг. Таамаглалыг Перугийн засгийн газар ор үндэслэлгүй хэмээн тайлбарладаг юм.

Мөн нэг жишээ дурьдвал, Өмнөд Америкийн хамгийн жижиг улс болох Бүгд найрамдах Суринам улс 1800-1975 онд Голландын колони байв.

Дэлхийн улсуудын газрын тосны төлөөх өрсөлдөөн 1950-иад оноос эрчимжсэн. Энэ үед хөгшин Европын Голланд улс өөрийгөө таван жил хангахуйц газрын тосны нөөцтэй болсон юм. Суринамд Голландын газрын тосны компаниуд судалгаа хийж, их хэмжээний нөөц бүхий ордыг илрүүлжээ.

Тэд ордоо ашиглах гэтэл ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тухайн үеийн Голландын эрх баригчид тус улсын өөрөө удирдах байгууллагад иргэдийн жасаалыг тараахыг шаардсан байна. Шаардлагыг хүлээн авч иргэдийг тараах гэсэн боловч чадсангүй. Жагсаал улам гаарч тус улсад амьдардаг голланд иргэдийн амийг бүрэлгэх болов. Газрын тосыг ашиглахын төлөөх жагсаалыг хүйтэн зэвсгийн хүчээр тараажээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын цэргүүд 65 хүний аминд хүрсэн байна.

Суринамын хурандаа Хулиомер дээрх жагсаалыг тараасныхаа төлөө Голландаас 25 мянган ам.доллараар шагнуулж байсан баримтыг 1976 онд тус улсын тагнуулын газар илрүүлжээ. Түүнд цаазаар авах ял оноосон юм. Харин хэрэгт Голландын тал ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй аж.

Судлаачид энэ мэт олон жишээ бий гэдэгт итгэдэг аж. Швейдийн судлаач Томас Литестр Йорген ийм хэргүүдийг яагаад дэлгэхгүй байгаа учрыг тайлбарлахдаа “Хэрэв дэлгэгдвэл олон ч муу зүйл болно. Учир нь ямарваа нэгэн улсын засгийн газар дэлхийн томоохон компанитай хамтран ажилладаг. Үгүй байлаа ч ямар нэгэн шугамаар холбоотой байдаг. Энэ нь дээрх хэрэг болоход нөлөөлдөг” хэмээжээ.

Мөн тэдний судалгаагаар XX зуун гарсаар дэлхий нийтэд газрын баялгийн төлөөх өрсөлдөөн, ашиг сонирхлын зөрчилдөөнөөс үүдэлтэй 35 сая хүн амиа алджээ.

Д.Түвшинтөр
Нийгмийн толь

 
2010/06/18
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа