Мэдээний дэлгэрэнгүй
Мэндчилгээ

“Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай 20 нас хүрлээ. “Шивээ-Овоо”-гоор овоглосон үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, ажил мэргэжил нэгт уул уурхайн салбарын хамт олон, бидэнд сэтгэлийн дэм өгч хамтран ажилладаг түнш байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ эрч хүч нь оргилсон идэр залуу уурхайнхаа ойн баярын цогтой халуун мэнд дэвшүүлж, энх амрын бэлэгдэл цэнхэр хадаг дэлгэн баръя.

Шивээ нутгийн амгалан талыг сэрээж, хөрст газрын гүнээс хар алт олборлон, эх орныхоо гал бадраалцсан 20 жилд улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснээрээ бид бахархаж байна. Өнгөрсөн хугацаанд уурхайчин хамт олон уурхайг шинээр барьж байгуулах, техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн өртөг, зардлыг бууруулах, уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар уйгагүй ажилласны үр дүнл өнөөдөр манай уурхай Монгол улсын уул уурхайн сапбарын тэртүүлэх үйлдвэрүүдийн нэг болоод байна.

Уурхайчид өмнөө тулгарсан ямарч бэрхшээлийг ган мэт зориг, тэвчээр, арга ухаан, хөдөлмөрч чанараараа ялан дийлж ямагт амжилтын төлөө урагшилж явдагт нь баярлахгүй байхын аргагүй. Эх орныхоо галыг бадраалцаж явахаас илүү эрхэм зорилго, эрхэм дээд хүсэл эрмэлзлэл бидэнд байхгүй.

“Шивээ-Овоо”-гийн уурхайн ирээдүй гэгээтэй харагдана. Эх орны эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг түлшээр хангах ариун бөгөөд нэр төртэй үүрэг бидэнд оногдож байна. Бид хийснээрээ бахархаж, хийхээ төлөвлөж амжилтад хүрэх зорилт дэвшүүлээд ажиллаж байна.

Эх орны гал мөнхөд бадарч, эрэлхэг уурхайчдын яруу алдар галын дөл адил ямагт дээшээ байх болтугай.

“Шивээ-Овоо” ХХК-ний гүйцэтгэх захирал:  Х.Балсандорж

2010/07/29
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих боломжгүй
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа