Мэдээний дэлгэрэнгүй
Л.Гэрэл: Манай хэсгийн нийт ажилтны 60 хувь нь хашир туршлагатай уурхайчид
"Шивээ-овоо” хувьцаат компанийн автобульдозерын хэсгийн дарга, Монгол улсын тэргүүний уурхайчин Л.Гэрэлтэй ярилцлаа.

-Таныг Япон улсад мэргэжил дээшүүлж ирсэн “Шивээ-овоо” хувьцаат компанийн тэргүүний инженер гэж сонслоо. Өөрийгөө танилцуулаач?
-Намайг Л.Гэрэл гэдэг. 1995 онд Техникийн их сургууль төгсөж, 1995 нэгдүгээр сарын 15-нд тус компанид ажилд орсноосоо хойш одоог хүртэл 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо “Шивээч-Овоо” хувьцаат компанид автобульдозерын хэсгийн даргаар ажиллаж байна. Манай автобульдозерын хэсэг уулын үйлдвэрлэлийн гол гурван цехийн нэг хэсэг нь. Уулын үйлдвэрлэлд гурван зорилттой оролцдог нэгдүгээрт уулын хөрс, нүүрсийг тээвэрлэх, хоёрдугаарт тээвэрлэхийн тулд техникийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, мөн хэсгийн дотоод зохион байгуулалт гэсэн гурван үндсэн чиглэлээр оролцдог.

-Танай хэсэг хаанахын ямар техник тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Манай автобульдозерын хэсэгт 1998 онд Япон улсын техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийгдсэн. Одоогоор 35 орчим нэгж тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлд оролцож байна. Үүнээс 16 нь хөрс нүүрс тээвэрлэх хүнд даацын автосамосмал бусад нь уулын үйлдвэрлэлд оролцдог автобульдозер, ачит, түрэгч, зам засварын автогрейдер мэт техникүүд юм. Автобульдозерын хэсэг маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд 13,7 сая тонн нүүрс олборлож, давхардсан тоогоор 24,3сая тонн нүүрс, 28,5 сая м3 хөрс тээвэрлэсэн амжилтаараа байгууллагынхаа 20 жилийн ойн баяраа угтаж байна.

Мөн энэ он гарсаар бид оны эхний 7 сарын төлөвлөгөөт даалгавараа давуулан биелүүлж ажиллаж байна. Хөрс хуулалтын ажлыг манай хэсэг оны эхний долдугаар сарын байдлаар 735 мянган м3 буюу 138 хувиар нүүрс гаргалтын төлөвлөгөөг 111 хувь буюу 92 мянган тонноор давуулан биелүүлсэн. Бас манай хамт олон 20 жилийн ойн баяраа тохиолдуулан бүтээлч ажлын хүрээнд хамт олныхоо хүчээр өвөл, зуны ажиллагаатай 12x5 метр хүлэмж барьж, ашиглалтад оруулан компанидаа хүлээлгэж өгсөн.

-Танай автобульдозерын хэсгийг тус үйлдвэрийн “Тэргүүний хамт олон” гэлцдэг юм билээ. Хэдэн ажилтантай вэ?
-Манай автобульдозерын хэсэг уурхайн хэмжээнд ажиллагсадын “гол цөм” гэсэн үг л дээ. Нийт 100 гаруй ажилчинтай. Тэдний 40 орчим нь олон жил ажилласан хашир туршлагатай уурхайчид бий. Энэ утгаараа манай хэсгийг “Шивээ-Овоо” хувьцаат компанийн туршлагажсан, ажилсаг хамт олон гэдэг юм. Манай хамт олноос 2000-оноос хойш “Үйлдвэрийн хөдөлмөрийн аварга”-аар есөн хүн шалгарсан. “Үйлдвэрийн хөдөлмөрийн аварга” гэдэг бол тус үйлдвэртээ хамгийн том шагнал байдаг. Манай хамт олны дунд олон тэргүүний сайчууд ажилладаг. Үүнд Б.Цогтсайхан, Т.Ганболд, П.Самданцоодол, Т.Баярцогт, Ш.Батсайхан, А.Лхагваням гэх мэт сайчууд байдаг.

Компанийхаа 20 жилийн ойн баяраа угтаж хэсэг цехээрээ ярилцаад таваас зургаан хүнийг төрийн одон медаль, тэргүүний уурхайчин цол тэмдэгт нэр дэвшүүлэн явуулаад байна. Тус компани үүсэн байгуулагдсны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан үе үеийн ахмад уурхайчид, салбарын нүүрсний уурхайчид өөрийн хэсэг цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.







Геологи уул уурхайн мэдээ сонин






2010/07/29
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа