Мэдээний дэлгэрэнгүй
Алт “Үүрийн туяа” гэсэн латин үгнээс гаралтай
Байгалийн алт
Алт нь дэлхийн хөгжлийн явцад үнэ цэнээ алддаггүй хамгийн “зөөлөн” шинж чанартай металл билээ.
Алт нь Аu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Aurum буюу “үүрийн туяа” гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Байгальд маш ховор тохиолдолд 6; 8; 12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр 1,1*10ippm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг.

Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааныг маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Аu2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Аu4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг.

Хүн төрөлхтөн 161000 тн алт олборложээ
2009 он хүртэл хүн төрөлхтөн нь алтны үндсэн ба шороон ордоос 161,000тн алт олборлоод байна. Голдуу өрөл, ялтас, утар, мөн талст хэлбэртэй олддог. Алт нь хүн төрөлхтний түүхийн туршид, үнэт металл гэж тооцогдон арилжааны хэрэгсэл, хадгаламж, гоёл чимэглэлд өргөн хэрэглэгдсээр ирсэн ба орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт их хэмжээгээр ашиглагдаж байна. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир эмнэлэгт өргөн хэрэглэсээр ирсэн. Алт нь янз бүрийн металлтай холилдох чадвах маш өндөр бөгөөд энэ чанарыг нь ашиглан төрөл бүрийн үнэт хайлшийн үндсэн эд болгон хэрэглэдэг юм.

Одоо үед алтны хоёр төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг нэг нь үндсэн нөгөө нь шороон орд.

Алтны орд газрууд тив бүрт харилцан адилгүй тархжээ. Алт ихтэй улсад өмнөд Африк, Австрали, Орос, АНУ, Узбекстан, Канад, Перу, Индонез, Хятад зэрэг орно. Алтны нөөц ихтэй, дэлхийн томоохон орд газрууд, түүнд түшиглэсэн уурхайнууд олон бий. Йоханнесбургийн уурхай (ӨАБНУ), Алган, Уралын орд, уурхай (ОХУ), Калигоорлын орд, уурхай (Австрали), Гуажу (Хятад), Грасбергийн, Эрцбергийн орд уурхай (Индонез) нь дэлхийд нөөцөөрөө гайхагддаг.

Монголоос олдсон хамгийн том алт 808 гр байжээ
Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг-аас хэдэн арван кг хүртэл байх аж. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том цул алт нь 1872 онд олдсон Холтерманы хавтан гэгдэх олдвор бөгөөд барьцалдсан чулууныхаа хамт 1.5 м урт, 286 кг орчим юм. Мөн хүслийг үл мэдэгч нэртэй 66.6 кг, Хүслийн цул нэртэй 68.2 кг, Гайхамшигт Барклэй хэмээх 52.2 кг, Канадын тал нэртэй 41 кг алт олджээ.
1842 онд Уралаас олдсон Том гурвалжин нэртэй 36.22 кг алтны олдвор Оросын алмазны фондод хадгалагддаг байна. Монголын хамгийн том алтанд 1995 онд Заамарын Хайлаастын ордоос олдсон 808 гр, мөн Шарын голын шороон ордоос олдсон 351.3 гр жинтэй алт тус тус ордог.


Холтерман ба түүний олдвор (ялгаж авсан алт нь 57 кг)

Геологи уул уурхайн мэдээ сонин


 
2010/07/29
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 2 сэтгэгдэл байна
нагий 182.160.11.185 2012/01/31 #

хэтэрхий гэмээр ихийг олборлосон байх юмаа одоо болтол алт олборлож байгаа үнэхээр гайхамшигтай

Хариулт бичих
ukiss_1125 182.160.11.185 2012/01/31 #

hi yasan aimar yum be te altaa gj

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа