Мэдээний дэлгэрэнгүй
Толгойгүй бодлого
Хөрөнгө оруулалтыг татах нэг чухал зүйл бол төрийн бодлогын тогтвортой байдал. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт орж ирж байгаа гол салбар бол уул уурхай. Тэр утгаараа уул уурхайн салбар дээрх бодлогын тогтвортой байдал нэн чухал гэдэг нь мэдээж. Харамсалтай нь бодит байдал дээр уул уурхайн бодлого тийм ч сайнгүй байгаа гэдгийг захын хүн хэлдэг. Энэ талаар бага сага гадарладаг бол гэсэн үг л дээ. Төр засаг, улс орны ирээдүйн хувь заяа, хөгжил цэцэглэлттэй холбоотой төрийн бодлогоор хөндөх ёстой асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж, хэтэрхий гоомой шийдвэр гаргадаг гэсэн ч болно. Наад зах нь дуулиан шуугиан болоод байсан гэнэтийн ашгийн татварын хууль. үймж үймчихээд нэг л өглөө ярсхийтэл гap өргөөд баталчихсан. Балаг нь ямар их гэдгийг бодолцоогүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр “халуурч” байхад Н.Батбаяр нарын хэдэн гишүүн уг хуулийг санаачлаад л гэрлийн хурдаар гэдэг шиг кноп дарж, баталж орхисныг та бүхэн санаж байгаа байх.

Гэнэтийн ашгийн татварын тухай хуулийн “гэнэтийн” шийдвэрийн дараа алтны компаниуд Монголбанкинд алтаа тушаахаа больж, Монголын алт гадагшаа урсах болсон. Юун татвар авч хөрөнгө зоорио зузаатгах, хуучнаасаа ч долоон дор өнгө төрхийг алтны салбарт авчирсан. Уг нь бодлого гэдэг өнөөдөр хэн нэгэн сэтгэлийн хөөрлөөр ноороглосноо хууль санаачилсан гэж дэвэргээд маргааш нь баталдаг зүйл биш л байлтай... Сайн судалгаа, нарийн тооцоотой нямбай хэлэлцуулгийн шүүлтүүрээр орсон хууль л урт насалдаг. Дэлхийн жишигт ч улс орны эрх ашигт нөлөөлөхүйц салбарын томоохон хуулийг ард олноороо хэлэлцэж, буруу зөвөө тунгааж, ус юуг нь шавхаж байж баталдаг гэх юм билээ. Ингээд бодохоор манай хууль тогтоох, батлах процесс нэг л биш ээ. Хууль санаачлагч нь УИХ, Засгийн газрын гишүүд болон Ерөнхийлөгч. Хуулийн төслийг салбарын яаман дээр боловсруулсан болоод УИХ-аас гаргасан ажлын хэсэг рүү дамжуулдаг.

За тэгээд өнөөх хууль гээч маань шат дамжлагаар урсан явах зам зууртаа элдэв фракц бүлэглэлүүдийн эрх ашгийг өөртөө хачин ихээр шингээн ижилсдэг. Хууль зүйн яаманд ажиллаж байсан нэг залуу хууль хэрхэн төрдөг талаар сонирхуулангаа “Ихэнх хуулийг орчуулчихдаг” гэж ам алдсан удаатай. Аль цагийн л манайх орчуулга хийж хууль “төрүүлдэг” уламжлалтай байсан гэнэ лээ. Тодруулбал социализмын үеэс л Оросоос хууль орчуулдаг байсан гэх. Хуулийг орчуулж болно л доо. Тогтсон стандарт жишиг, туршлага гээд гадны улсаас авах юм байлгүй л яахав. Гэхдээ авах юмаа авч, Монголын хөрсөн дээр буулгаж, тодорхой судалгаа хийж, амьдралд ойрхон хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй биз дээ. Ямар орчуулгын товчоо байгаа биш. Хэдийгээр энэ талаар ярихаараа нэг болсон ч өнөөг хүртэл бахь байдгаараа л байна. Ардчилсан хувьсгал ялснаас хойш гагц ах нарын хуулийг хуулахаа больж, арай том гүрний хуулийг “хулгайлаад” байгааг л бэлчээр томорлоо гэхгүй юм бол өөр өөдрөг шинэ зүйл алга.

За тэгээд харийнхны хамаг мэдрэлээ ажиллуулж зөвхөн өөрсдөдөө зориулж баталсан хуулийг санаачлах сайхан гэх нэрийн доор хулгай хийснээ боловсруулж болов хэмээн дөвийлгөж УИХ дахь байнгын хороо, чуулганы нэгдсэн хурлын хэлэлцүүлгээр оруулдаг. Хууль батлах шат дамжлагыг дурдвал товчхондоо нэг иймэрхүү. Судалгаа нэрийн доор хулгай хийсэн хуулиа өөриймшүүлэх нь бүү хэл эрдэмтдийн үг, яг бодит байдал дээр нь байгаа ажилчид, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүй. Аягүй бол ичдэг биз дээ, зайлуул. Харин хаа очиж сүүлийн үед ганц нэг нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа харагдах болсон. Гэхдээ маш ховор тохиолдолд. Өнөөх ховор хэлэлцүүлэг нь орчуулан хулгайлагдаж, олон бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөлд ямар ч өөрчлөлтийг оруулж чаддаггүй. Чухам иймээс л хэн нэгэн “ухаантан”-ы цэцэрхэл, улстөрийн шийдвэрээр уул уурхайн бодлогыг хараад, хэмжээд байх шиг санагдаад байгаа юм. Ард түмний сонголтоор төрийн жолоо атгаж суугаа хууль тогтоогчид хаа нэг тийшээ яваад ирэхээрээ “Өө тэнд тийм юм байна лээ тэрийг хэрэгжүүлье” гээд болсон болоогүй “хуулинцар” санаачлаад эхлэхээр аргаа барж, гадагш нь явуулахгүй хорьж орхимоор санагдах.

Эх орны хишиг гэхэд л баялгаа иргэддээ хуваарилдаг гэсэн гадны улсыг шуудхан хуулбарласны тод жишээ. Иргэн бүрт 70 мянган төгрөг олгосны үр дүнд инфляци өссөнөөс иргэдийн амьдрал сайжраагүй. Засгийн газар бүх зүйл болж өнгөрсний дараа “Энэ арай биш ээ. Мөнгийг бөөнд нь өгөх буруу юм байна. Ерөөсөө 10 10-н мянгаар нь хувааж өгье гэсэн өмнөөс нь ичмээр тайлбар хэлээд бас л гэнэтийн шийдвэр гаргаснаар эх орны хишиг олгох асуудал жинхэнэ утгаараа “чепуха” болох нь шиг байна. Зүй нь бол бодлого, бодлогын тогвтортой байдал гэдэг ердөө л хуулиас шалтгаалах зүйл. Нэмж хэлэхэд манайд нэг гаж жишиг тогтсон нь Засгийн толгой солигдохоор, нэг намын нөхрийг нөгөө намын нөхрөөр сольж, ханаж цадалгүй хуулиндаа гар хүрдэг явдал. Бодлогын гэж онцолмоор гол хуулиудаа ч эргэлзэх сэтгэлгүйгээр өөрчилж орхидог. Тэгээд ч өмнө нь батлагдсан хууль ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүй хийгдсэн болохоор судалгаагүй боловсрогдсон нөгөө хуулиндаа амархаан гэгч нь зайгаа тавиад өгчихдөг шиг байгаа юм. үгүй ядаж эх орны маань ирээдүйн хөгжлийг тодорхойлох уул уурхайн салбарын хууль, эрхзүйн орчиндоо арай илүү анхаарч, хуулсан ч учиртай хандахгүй бол болохгүй нь ээ, таминь.

Дээхэн үед гадныхан монголчууд 60 хүрээд ухаарч 61-тэйдээ үхдэг гэж хэлсэн юм гэдэг. Алийн болгон гоочлуулах вэ. Анхаарлаа уул уурхайн салбартаа хандуулж, төрийн бодпогоо цэгцлэх цаг нэгэнтээ ирчихээд байгааг анхааралдаа авч, арай өөрөөр сэтгэж, хийх юм биш үү гишүүд ээ... Тэгээд ч хаврын чуулган завсарлажта бүхэн тал бүр тийшээгээ амралт зугаалга хийн алжаал юугаа тайлж байгаа болохоор ажилдаа орохдоо асуудалд арай өөрөөр хандах байх гэж найдсандаа л үүнийг бичиглэлээ. Анхаарч болгоох ажаамуу.

Н.Бэлгүтэй
Үнэн
 
2010/07/29
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа