Мэдээний дэлгэрэнгүй
Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ

“Оюутолгой” ХХК өчигдөр 1,2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс, алтны баяжуулах үйлдвэрийн барилгын ажлаа эхлэхээ зарлаж, бүтээн байгуулалтын ажилдаа шуударч буйгаа дэлхий нийтэд мэдээлэв. Энэхүү баяжуулах үйлдвэр нь Оюутолгой ордоос олборлосон хүдрийг шат дамжлага бүрээрээ боловсруулж, хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж олгох аж. Мөн хөрөнгө оруулагчид нь үйлдвэрийн хүчин чадлыг нэг тонн хүдрээс 500 кг орчим зэс ялган авна гэдгээр хэмжиж буй бөгөөд 2013 онд ашиглалтад оруулна. Энэ хугацаанд 3000 хүнийг ажлын байраар хангах бол ашиглалтад орсноор өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж, жилд 450 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр тооцсон байна.

Уг ордын хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтыг хариуцаж, Монголын Засгийн газартай Хөрөнгө уулалтын гэрээ байгуулсан “Айвенхоу майнз” болоод “Рио Тинто”-гийн дунд хувьцаанаас үүдсэн маргаан дэгдээд байгаа. Энэ үед баяжуулах үйлдвэрийн нээлт болж буй нь манай талд ямар ч тохиолдолд Оюутолгойг ашиглах нь гэдэг бага ч болтугай итгэл төрүүлэв. Түүнчлэн “Айвенхоу майнз” компани “Рио тинто”-гийн дэмжлэгээс үл хамааран дэлхийн хүчирхэг санхүүгийн группүүдээс хоёр тэрбум ам.долларын зээл авахаар тохиролцсон нь барилгын ажлыг эрчимжүүлэх нэг үндэс байж болох юм.

Улс төрийн тойм
 
2010/07/30
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа