Олон улсын таваарын захад өчигдөр нэг унци мөнгийг 17.63 доллараар арилжаалж байв. Энэ нь өмнөх өдрөөсөө 2.9 хувиар доошилсон үзүүлэлт юм.
Сарын өмнө унци мөнгө 19.11 доллартай тэнцүү байсантай харьцуулахад 7.8 хувиар буураад байгаа аж.
Мөнгө нь алтны ханшийг дагаж хэлбэлздэг гэж шинжээчид тайлбарладаг боловч энэ удаад мөнгөний ханш алтнаас илүү хувиар унаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, өчигдөр унци алтны ханш 0.9 хувиар доошилж 1157 доллартай тэнцэж байв. Өнгөрсөн хоёр жил мөнгөний ханш шинжээчдийн таамаглаж байснаас нэг их өөрчлөгдөөгүй гэдэг. Харин энэ он гарсаар мөнгөний ханш хэлбэлзэж буй ч том хэмжээний өөрчлөлт xapaгдахгүй байгааг тэд тайлбарлаж байгаа.
Харин цайр 0.9 хувиар өсөн 1923.5, зэс 0.4 хувиар өсөн 7120, хөнгөнцагаан 0.7 хувиа өсөж 2059 доллар болжээ. Бусад таваарын хувьд бушель улаанбуудайн үнэ 2.8 хувиар дээшилж 650 цент, фунт элсэн чихрийн үнэ 2.4 хувиар өсөн 18.87 цент байлаа.
Өнөөдөр
2010/07/30