Мексикийн булан дахь “Бритиш Петролиум”-ын цооногт осол гарснаас хойш нийт 4.9 сая баррель газрын тос асгарсныг АНУ-ын эх баригчид мэдээлжээ. АНУ-ын эрчим хүчний яамны мэдээллээр Мексикийн булан дахь цооногт осол гарсны дараа өдөр 62 мянган баррель газрын тос тэнгисийн усанд асгарч байж. Харин өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр цооногийн дээр тусгай хаалт тавьсны дараа хоногт 53 мянган баррель асгарах болжээ.
Ослын үр дагаврыг арилгах явцад нийт 800 мянган барррель газрын тосыг цуглуулж авсан байна. Мексикийн буланд болсон ослын үр дагаврыг арилгах ажил сүүлийн гурван сарын турш үргэлжилж байгаа юм. “Бритиш Петролиум”-ын мэргэжилтнүүд ойрын үед цооногийн ам руу цемент болон өөр төрлийн тусгай уусмал шахаж, бөглөхөөр төлөвлөжээ.
Улс төрийн тойм
2010/08/04