Мэдээний дэлгэрэнгүй
Уул уурхайн томоохон төслүүдэд үнэлгээ хийх 20 шинжээчтэй боллоо
Олон улсад нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар “Шинжээчид ингэж дүгнэлээ” гэдэг өгүүлбэр хэдийнэ танил болжээ. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт буурах, хямралд өртөхөд ихэвчлэн гадаадын шинжээчдийг урьж авчраад дүгнэлт гаргуулах нь энүүхэнд. Иймээс Монголд мэргэшсэн шинжээч, судлаач байдаггүй юм шиг сэтгэгдэл төрөх нь олонтаа.

Харин Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлд өх чадвар төслөөс санхүүгийн шинжээчдэд зориулан “Уул уурхайн төслийн эдийн засаг, санхүүгийн шинжилгээ ба татвар, төсвийн орчин” сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсад хэрэгжүүлэх ашигт малтмалын төслийн хамгийн үр ашигтай загвар боловсруулах чадавхийг сайжруулах зорилго бүхий энэхүү сургалтыг Дьюкийн Их сургуулийн доктор, профессор Роверт Конрад удирдсан юм. Монголын 20 шинжээч бодит туршлага, жишээнд тулгуурлан ашигт малтмалын тодорхой гэрээнүүдэд үнэлгээ хийхэд ашиглах санхүүгийн альтернатив загваруудыг боловсруулсан байна.

Манай улсад Оюутолгой, Тавантолгой, Овооттолгой зэрэг хэд хэдэн уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлж буй энэ үед бодлого боловсруулагчдын ур чадварыг хөрөнгө оруулалтын гэрээний шинжилгээ, хэлэлцээр болон хэрэгжилт, эрдэс баялгийн орлогын менежмент болон зохих бодлогын шинжилгээний чиглэлээр улам сайжруулах нь нэн чухал гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Иймээс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, бодлогын шинжилгээ хийхэд нь Монголын мэргэжилтнүүдэд АНУ-ын ОУХА-ийнхан дэмжлэг үзүүллээ.

Профессор Роберт Конрад нь татварын бодлогын эдийн засаг, олон улсын татвар, татварын шинэчлэл болон ашигт малтмалын татварын бодлогын анализ шинжилгээний чиглэлээр тус салбарт хүлээн зөвшөөрөгдсөн юм. Үүнээс гадна бүтээгдээх үүн хуваах гэрээний үнэлгээ, гадаад орнуудын татварын баталгаат байдалд үнэлгээ хийх, олон улсын болон дотоодын трансакцийг судлах чиглэлээр ажилладаг туршлагатай мэргэжилтэн юм.

Г.Чимэг
Зууны мэдээ
 
2010/08/13
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа