Мэдээний дэлгэрэнгүй
Туул голыг хамгаалах хууль батлах хэрэгтэй байна
“Хатан Туул ба цаг хугацаа” аян. Өнөөдөр Туул голыг хатаж тасрахаас хамгаалах зорилготой уг аяны 32 дахь өдөр буюу бүтэн нэг cap өнгөрч байна. Энэ оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх аян долдугаар сарын 15-нд эхэлсэн. Аяны хугацаанд Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх 40 км орчим газарт Онцгой байдлын газраас завьтай эргүүл, Нийслэлийн цагдаагийн газраас морин эргүүл болон МАХН, Замын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Ногоон суваг” зэрэг байгууллагын хамтарсан эргүүлийн баг ажиллаж буй. Тэрчлэн энэ хэсэг газарт таван майхан бүхий Хяналтын пост байгуулж, аяныг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагуудын сайн дурын идэвхтэн гишүүд Нийслэлийн байгаль хамгаалалын газрын байгаль хамгаалагч нар ажиллаж байгаа юм. Тэд “Хатан Туул ба цаг хугацаа” аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг иргэдэд танилцуулахаас гадна Туулын усанд автомашин, хивс ширдэг зэрэг ахуйн хэрэглэлээ угааж бохирдуулагчдад хуульд заасан арга хэмжээ авч байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын ахмад Г.Очиржаваас тодрууллаа.

-Туул голд автомашинаа угаасан иргэдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид Туул голын орчим эргүүл хийгээд хагас cap гаруйн хугацаа өнгөрч байна. Мэргэжлийн байгууллагууд хамтарсан тул өөр, өөрсдиин чиг үүргийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн. Замын цагдаагийн газрын хувьд Туул голд автомашин угаасан бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д зааснаар 1000-10.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Мөн жолоо барих эрхийг нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасч байна.

-Эргүүл хийж эхэлснээс хойш автомашинаа угаасан хэчнээн зөрчил илрүүлэв?
-Зөрчил нэлээн байна. Хүмүүс машинаа угаахын тулд гол уруу ирэх нь их юм. Гэхдээ голд машинаа угааснаар техникийн тос, масло зэргээр усыг нь бохирдуулаж байна гэдгийг жолооч нар ойлгодоггүй. Тиймээс голоос наад тал нь арван метрийн зайтай газар автомашинаа угаах хэрэгтэй гэдгийг ойлгуулж шаардаж байгаа. Хэрэв эрэг дээр нь эсвэл гол дотор машинаа зогсоогоод угаавал арга хэмжээ авч байна гэлээ.

үүний зэрэгцээ Усны тухай хуульд зааснаар голын усанд хивс хивсэнцэр угаавал 20.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа аж. Туул гол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр. Хэрэв хэзээ нэгэн цагт энэ гол ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаас шалтгаалан бохирдож, урсгал нь тасарвал нийслэлийн иргэд уух усгүй болох аюултай. үүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал.

“Хатан Туул ба цаг хугацаа” аяныг дэмжин оролцож байгаа сайн дурынхны нэг нь “Тунгаа төв”. Эл төрийн бус байгууллагын тэргүүн Д.Лхагвадорж:
-”Аяныг дэмжиж Туул голыг хамгаалах үйлсэд оролцох нь бидний хувьд хойч үе, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа чухал алхам юм. Манай байгууллагынхан хяналтын пост дээр ажиллаж байгаа. Ингэхдээ автомашин, хивс ширдэг угаах болон хог хаягдлаар Туул голыг бохирдуулахгүй байхыг амарч зугаалж буй иргэдэд сануулахын зэрэгцээ уриалж байна. Түүнчлэн голын эрэг дагуух хог, хаягдлыг өдөр бүр цэвэрлэж байгаа” гэлээ.

Туул голыг хамгаалах энэхүү аян цагаа олжээ. Гэхдээ аян үргэлжлэх хоёр сарын хугацаанд л хамгаалаад түүндээ сэтгэл ханаж болохгүй юм. Тиймээс аяны хүрээнд Туул голыг хамгаалах тухай тусгай хууль батлуулахыг зорьж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярилаа. Энэ талаар “Ногоон суваг”-ийн захирал П.Баттүвшин хэлэхдээ “Иргэдийн байгаль экологи, Туул голоо хамгаалах чин сэтгэлийг бид хүндэтгэж байна. Гэхдээ үүнийг хуулиар баталгаажуулах хэрэгтэй. Тиймээс аяны хүрээнд Туул голыг хамгаалах хуулийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр иргэдийн гарын үсгийг цуглуулж байна” гэлээ. Одоогоор энэхүү хуулийн санаачлагыг 2000 гаруй иргэн дэмжиж гарын үсгээ зурсан байна. Уншигч Та хуулийн санаачлагыг дэмжиж байгаа бол “Ногоон суваг”-ийн редакц дээр ирж гарын үсэг зурж болох аж.

Үнэн
 
2010/08/17
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа