2000 оны сүүлээр нарны эрчим хүчний дэлхийн байдал тогтвортой өсөлттэй явагдаж, хөрөнгө оруулалт ч идэвхтэй байв. Тэгвэл шинжээчдийн үзэж буйгаар, ойрын хугацаанд энэ салбарт АНУ, БНХАУ болон Герман улс тэргүүлэх юм байна. 2008 онд нефтийн үнэ огцом өсөн дээшилж, дэлхийн дулаарал эрчимжиж эхэлсэн цагаас АНУ нарны эрчим хүчийг голчлон анхаарч, төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлж, татварын хөнгөлөлт үзүүлсээр иржээ.
АНУ-ын Эрчим хүчний яам урт хугацааны хөтөлбөр боловсруулаад байгаа бөгөөд уг баримт бичигт 2025 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийн 25 хувийг нь альтернатив аргаар гаргахаар тусгажээ. Одоогийн байдлаар Америкийн 29 мужид цахилгаан эрчим хүчний компаниуд заавал альтернатив эрчим хүчний нөөц ашиглах тухай хуулийг мөрдөж, үйл ажиллагаагаа явуулж байна. Америкийн эрчим хүчний “ACORE” зөвлөлийн дүгнэлтээр, ойрын хоёр жилийн хугацаанд нарны эрчим хүчний салбар эрчимтэй өсөх хандлагатай байна. 2008 онд үндэсний эрчим хүчний салбарт нь 18 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Шинжээчдийн тооцоогоор, 2025 он гэхэд тус салбарт 30-35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж.
“BP Solar” компаний тэмдэглэснээр, нарны дэлхийн эрчим хүчинд нарны зай болон бусад загварын бүтээгдэхүүний нэр төрөл өргөнөөр хэрэглэгдэх юм байна. Хамгийн их өргөн хэрэглэгдэх материал нь хуванцар байх гэнэ. Хэрвээ 2008 онд энэ материалын дэлхийн худалдаа хоёр тэрбум орчим ам.доллар байсан бол 2015 он гэхэд 15 тэрбум долларт хүрнэ гэж шинжээчид тооцоолж байна.
Бизнес Таймс