Мэдээний дэлгэрэнгүй
“Монгол Улсын Уул Уурхайн Зөвлөх Инженерүүдийн Анхдугаар Их Чуулган”- д урьж байна
Эрхэм Таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Уул уурхайн Мэргэшсэн Инженерүүдийн Төв хамтран “Монгол Улсын Уул Уурхайн Зөвлөх Инженерүүдийн Анхдугаар Их Чуулган”-ыг 2010 оны 8-р сарын 24, 25-нд МҮХАҮТанхимын Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн Газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бид нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой олон чухал ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь дээрх чуулган юм.
Монгол Улсад уул уурхайг хариуцлагатай хөгжүүлэх, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нийгмийн энэ эгзэгтэй цаг мөчид, орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, инженерүүдийн ур ухаан, оюуны чадавхи үнэлэмжийг давуутай илэрхийлэхэд  уг салбарын үндэсний инженерүүдийн оюуны хүчний цөм нь болсон  Монгол Улсын Уул Уурхайн Зөвлөх Инженерүүд, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зайлшгүй чухал ач холбогдолтой билээ.

Иймд Танай байгууллагыг Монгол Улсын алс хэтийн хөгжил, цэцэглэлтэнд голлох үүрэг гүйцэтгэх уул уурхайн салбарыг зөв зүйтэй арга замаар хөгжүүлэх талаар хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагдах гэж байгаа энэхүү Анхдугаар чуулганд оролцож  бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Анхдугаар чуулганы хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаар хүргүүлэв.

Та бүхнийг чуулганд оролцох мэдээллээ доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.

Холбогдох ажилтан: Б.Байгалмаа, ГХ,ХОДХ-ийн мэргэжилтэн, МҮХАҮТ- ын  Эрдэс баялаг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
Утас: 312501, 99077781, baigalmaa@mongolchamber.mn
 
ХӨТӨЛБӨР
I. Их чуулган

9.00-9.30: Бүртгэл

9.30-9.50:
Нээлт МҮХАҮТанхимын дарга, Монголын ШУА-ийн хүндэт доктор С.Дэмбэрэл Монголын УУМИТөвийн тэргүүн дэд захирал, Эдийн засгийн ухааны доктор Д.Сарантуяа

9.50 - 11.10:  “Уул уурхай ба хөрөнгийн зах зээл” Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн О.Сайнжаргал

11.10-11.30: “Уул уурхай ба Концессийн хууль” ТӨХ-ны ахлах мэргэжилтэн С.Бэхбат

11.30 - 11.50: Цайны завсарлага

11.50 - 12.10: УИХ, Засгийн Газар болон яам тусгай газруудад дэвшүүлэн ярилцах саналыг боловсруулах ажлын хэсгүүдийг хуваарилан зохион байгуулах
                          Монголын УУМИТөвийн гишүүн, Минекс ХХК-ийн Ерөнхий захирал О.Пүрэвжав

12.10 - 13.00: Санал боловсруулах ажлын хэсгүүдийн салбар хуралдаан, 8 чиглэлээр

• Уурхайн төсөл, экспертиз
• Геологи-хайгуулын
• Геодези-маркшейдерийн
• Уурхайн ашиглалтын
• Уурхайн цахилгаан, механикийн
• Уурхайн өрөмдлөг, тэсэлгээний
• Баяжуулалт, боловсруулалтын
• Байгаль орчин, нөхөн сэргээлтийн (ЖИЧ: УИХ-ын уул уурхайн асуудал хариуцсан байнгын хороо, Засгийн Газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн, ЭБЭХЯам, АМГ, УМХГазар, БСШУЯам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо тус бүрээс ажил хариуцсан мэргэжилтэн нар дээрх салбар хуралдаан хэлэлцүүлэгүүдэд биечлэн оролцох болохыг анхаарна уу.)

13.00- 14.00: Үдийн зоог
14.00 - 16.30: Санал боловсруулах ажлын хэсгүүдийн салбар хуралдаан, 8 чиглэлээр

II. Их чуулган

9.30 - 9.45: Мэндчилгээ. МУ-ын Ерөнхий сайд С.Батболд

9.45 - 10.15: “Уул уурхайн хөгжилд үндэсний инженерүүдийн идэвхитэй оролцоог дэмжих нь” санал, мэдээлэл, хэлэлцүүлэг Монгол Улсын зөвлөх инженер Д.Цогбаатар

10.15-10.35: Мэдээлэл. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр

10.35 - 11.00: Цайны завсарлага

11.00 - 13.00:  “Хариуцлагатай уул уурхайн хөгжилд үндэсний уул уурхайн инженерүүдийн гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг, ярилцлага

13.00 - 15.00:
  Хаалт/Чуулганаас гарах шийдвэрийг батлах

18.00-20.30:   Оройнзоог

III. “Шинэ бүтээл, шинэ санаа” үзэсгэлэн
Уг үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн Б зааланд болох ба зохион бүтээгч, инженерүүд өөрсдийн бүтээлээс танилцуулна.



2010/08/18
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа