Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Эрдэнэ-Очир:
-Орхон голыг танай аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд бохирдуулсан гэж яриад байгаа. Хэчнээн компани Орхон голын ойролцоо олборлолт хийдэг вэ?
-Манай аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол газар” компани тухайн ашиглаж байсан газраа Өвөрхангай аймгийн найман компанид гэрээгээр ашиглуулсан юм билээ. МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан газар дээр нь очиж ажиллаад бохирдлыг шалтгааныг тогтоосон.
Бороо их орсноос болж голын гольдролд өөрчлөлт орсон гэж тогтоогоод байгаа. Үерийн улмаас ус бохирдсон байсан. Голын бохирдол бол одоо харьцангуй гайгүй болсон. Усны шинжилгээг манай аймаг хийсэн. Уул уурхайн компаниудаас хамаарсан бохирдол биш гэсэн дүгнэлт гаргасан байгаа.
-Архангай аймагт ихэвчлэн ямар зөрчил их гардаг вэ?
-Хулгайн модны зөрчил их байдаг. Бид илрүүлээд зохих хариуцлагыг нь тооцдог.
Өдрийн шуудан
2010/08/18