Мэдээний дэлгэрэнгүй
10 мянган га-д нөхөн сэргээлт огт хийгдээгүй
Уул уурхайн компаниуд нөхөн сэргээх газраа сэндийлэн орхисоор байгаа. Энэ нь холбогдох мэргэжилтнүүд байгаль орчний үнэлгээг нарийвчлан гаргадаггүйгээс улбаатай хэмээдэг. Нөхөн сэргээлтийн ажлын явц хэнээс хамаарч орхигддог, одоогоор энэ ажил ямар түвшинд хийгдсэн талаар БОАЖЯ-ны Геологи уул уурхайн газрын дарга Н. Батбаяраас тодрууллаа.

-Монгол Улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хэдэн аж ахуйн нэгж байгаа вэ? Тэдний нөхөн сэргээлтийн ажил хэр байгаа бол?
-Монгол Улсын хэмжээнд 1110-1120 аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Одоогоор 235-280 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажлыг шалгасан. Монгол Улсын нийт 14 мянган га газар уул уурхайн үйл ажиллагаанаас эвдрэлд орсон байна гэсэн дүн гарсан. Үүнээс 3800-4000 га-д нөхөн сэргээлт хийгдсэн байна. 10 орчим мянган га-д нөхөн сэргээлт хийгдээгүй.

-Нөхөн сэргээлтийг хийхэд байгаль орчны үнэлгээ чухал. Үнэлгээ хэр бодитой гардаг бэ?
-Байгаль орчны үнэлгээ хийх 100 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үнэлгээ нь бодит байдалтай хэр нийцэж байна вэ гэдэг их эргэлзээтэй. Үнэлгээ гаргаж байгаа байгууллагуудын хариуцлагыг сайжруулах талаар хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

-Нөхөн сэргээлт хийгээгүй газруудад ямар хариуцлага тооцдог бэ?
-Аж ахуйн нэгжид хариуцлага тооцох ажлыг боловсронгуй болгох шаардлагатай байна Хариуцлага оногдуулах арга барилаасаа аль болох татгалзах шинэ арга барилыг нэвтрүүлэхгүй бол мөнгөн торгууль тавиад байх нь уул уурхайн компаниудадхариуцлага болж чадахгүй байгаа тал бий. Тиймээс энэ аргачлалаа өөрчлөх нь нэн чухал юм.

-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын орхигдсон нөхөн сэргээлтийн ажлыг яаж барагдуулж байгаа бэ?
-Нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон Сэлэнгэ аймаг дахь “Монголросцветмент”-ийн олборлолт хийсэн газар, Заамарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар БОАЖ-ын сайдын тушаал гарсан байгаа Энэ тушаалаар байгаль орчинд учруулсан хохиролыг тогтоох аргачлалыг шинэчлэх дүрэм журмын дагуу байгаль орчны нөхөн төлбөрийг авах талаар төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж байгаа.

-Цаашид нөхөн сэргээлтийн талаар ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Уурхайн хаалтын стратеги төлөвлөлт санхүүжилтийг бид эхний ээлжинд шаардах болсон. Нөхөн сэргээлтийн сан үүсгэж ажиллах асуудлыг аж ахуйн нэгжүүд тавьсан. Үүнтэй холбоотойгоор жил болгон нөхөн сэргээлтийг хийлгэх шаардлага журам гарган ажиллаж байгаа. Нөхөн сэргээлтийг бас газрын тогтцоор нь ангилж, өөр өөр үнэлгээ гарна. Үнэлгээний талаар шинэ аргачлалыг сайжруулан хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн. Энгийн тогтоцтой ордуудын нөхөн сэргээлтийг байнга хийлгэх ажлыг эхэлсэн.

Н.Нараа
Улаанбаатар таймс


2010/08/18
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа