Мэдээний дэлгэрэнгүй
Цаг хугацаа ч элээж чаддаггүй өвөрмөц металл
Цагаан алт буюу платина нь цагаан мөнгөлөг өнгийн өвөрмөц металл юм. Энэ металлаар хамгийн тансаг, уран гоё хийцтэй ээмэг, зүүлт бөгж зэргийг урладаг.

Цагаан алтыг II дайны үеэс өргөн хэрэглэх болжээ
Байгалийн натурал платина болон цагаан алтны хайлшийг хүн төрөлхтөн бүр эрт цагаас мэддэг байжээ. Энэ өвөрмөц металлыг Америк тивд Колумб нээхээс бур өмнө мэддэг байсан бол харин европчуудаас хамгийн анх Юлия Цезаря Скалигер 1557 онд өөрийн тэмдэглэлд, Панам Мексик хоёрын хооронд орших төв Америкийн нэгэн уурхайгаас нууцлаг нэгэн металл олсон тухай дурсчээ. “Платина” нь испаннар “Мөнгө” гэсэн утгатай үг юм. Хамгийн том олдвор нь Өмнөд Африкаас олдсон бөгөөд энэ нь дэлхийн нөөцийн бараг 80 хувьтай тэнцэх юм байна. Мөн Орос, Канад улсад ч томоохон ордууд бий.

Байгалийн тунгаамал платина цэврээрээ олдох нь тун ховор тохиолдол бөгөөд олдсон ч алтыг бодвол бараг гуч дахин бага хэмжээтэй байдаг аж. Дэлхийн хоёрдугаар дайны үеэс цагаан алтыг өргөн хэрэглэх болсон гэдэг. Өнөөдөр энэ ховор үнэт металлын үнэ цэнэ улам бүр өсч тэр хэрээр хэрэглээ нь ч нэмэгдсэн. Хамгийн стильтэй, өвөрмөц сонин загварын бэлзэг, бугуйвч, ээмэг сэлтийг цагаан алтаар хийх болсон юм.

Цагаан алт нь маш ховор металл учир тансаг хэрэглээний зориулалтаар ашигладаг. Энэ металлын хамгийн гол чанар нь маш хатуу. Засч янзлах үед ихэнх металлууд элэгдэж, хорогддог бол харин платина хэвээрээ байдаг. Шар алтан гоёл чимэглэлийн зүйлсийн элэгдсэнийг нь шинэ металлаар орлуулж болдог бол харин платиных цаг хугацаанаас үл хамааран ямар ч элэгдэлд ордоггүйгээрээ гайхалтай.

Хэдэн саяар үнэлэгдэх үнэт чулууг зөвхөн цагаан алтанд л шигтгэдэг
Ховор бас гайхалтай цалин цагаан өнгө, хатуу бат бөх чанар нь гоёл чимэглэлийн тансаг зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Энэ металлын үнэт чанар нь бүр эрт үеэс танигдах болсон бөгөөд очир эрдэнийн чулуу шигтгэсэн бэлзэг, ээмэг бөгжийг ихээр урлах болсон юм. Платинад үнэт эрдэнийн чулууг шигтгэхэд гайхалтай сайхан зохицдог. Иймд цагаан алтан дээр сулгасан очир эрдэнийн чулуун бэлзгийг хайртай хосууд сүй тавих үедээ мөн хуримлахдаа солилцдог уламжлал тогтож өнөөг хүрчээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд цагаан алт бүхий очир алмаазан шигтгээтэй гоёл чимэглэл нь хамгийн үнэтэй гоёлд тооцогддог. Мөн очир алмаазын олон талстаас үүссэн гялбаа нь цагаан алтыг улам чамин өнгөлөг харагдуулдаг төдийгүй ямар ч цаг үед үнэ цэнээ алддаггүй тул эд хөрөнгөө баталгуужуулах нэг хэрэгсэл ч болдог. Цагаан алт нь үргэлж дээд зэргийн сорьцтой 90 эсвэл 95 хувьтай байдаг. Цагаан алтан үнэт эдлэлийг зүүхэд хүний биед ямар ч харшил өгдөггүй, өнгөө алдахгүй, царапин үүсч, зурагдахгүй бас хамгийн гол нь ямар нэг урвалд ордоггүй онцлогтой. Гэхдээ хамгийн гол чанар нь очир эрдэнэ болон бусад үнэт чулуун шигтгээг маш сайн барьж тогтоодог. Хамгийн найдвартай. Ийм учраас хэдэн саяар үнэлэгдэх үнэт чулууг зөвхөн цагаан алтанд л шигтгэдэг юм.

Хамгийн том цагаан алт кремльд хадгалагддаг
Мөн платинын цагаан өнгө нь үнэт чулууны төрөлх байгалийн өнгөнд нөлөөлдөггүй онцлогтой. Жил бүр дэлхийн үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зах зээлд 50 тонн цагаан алтан эдлэл эргэлддэг. 2001 он хүртэл Япон улс цагаан алтны хамгийн өндөр хэрэглээтэй улсад тооцогддог байсан бол 2001 оноос хойш Хятад улс цагаан алтны нийт борлуулалтын тавин хувийг дангаар эзэгнэх болсон байна. Харин 1980 онд Хятад улс зөвхөн нэг хувийн л хэрэглээтэй байжээ. Өнөөдөр, Хятадад жил бүр, барагцаалбал арван сая буюу 25 тонн цагаан алтан үнэт эдлэлийг борлуулдаг гэсэн статистик тоо бий бол Орост дөнгөж нэг хувийг л эзэлдэг юм байна.

Цагаан алтны тухай сонирхолтой баримтуудыг дурьдвал: Өнөөдөр байгаль дээр олдсон хамгийн том олдвор нь “Уралийн гигант” буюу долоон кг 860,5г жинтэй платина бөгөөд   одоо Москвагийн Кремлийн Алмазны фондод хадгалагдаг. XVII зууны үед Өмнөд Америкт цагаан-алтыг хуурамч мөнгө хэмээн үздэг байжээ. Ийм учраас их хэмжээний цагаан алтыг хуурамч хэмээн үзэж устгах зорилгоор далайд живүүлсэн гэдэг. Орос анх удаа цагаан алтаар зоос хийж, гүйлгээнд гаргаж байжээ. 1977-1980 онд 999 сорьцтой цагаан алтан монетыг тухайн үеийн ханш болох 150 рублээр үнэлэн Москвагийн Олимпод зориулан 14 7378 ширхэгийг гаргаж байжээ.

Платинын үнэ нь гурван хүчин зүйлээс хамаардаг. Юуны түрүүнд хольцгүй цэвэр байдлыг нь харна. Дэлхийн зах зээл дээр 1 мм диаметртэй 99,9 хувийн цэвэр чанартай нэг грамм платина нь 120-160 еврогийн үнэтэй байдаг. Үнэлгээний бас нэг чанар нь нунтаг, ялтас, утсан, торон, бутарсан хэлбэртэй эсэхээс мөн тоо хэмжээнээс хамаарна. Өөрөөр хэлбэл, их хэмжээтэй авах тусам үнэ нь хямдардаг. Эцэст нь химийн агууламж, цэвэрлэсэн байдал зэргээс хамаарч үнэ нь өөр өөр байдаг юм байна.


 
2010/08/20
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа