Баруун Европт салхины эрчим хүчний техникийн нөөц нь 100 гаруй ГВт байдаг бөгөөд үүнээс 2/3 орчим нь Герман улсад оногддог аж.
Германы эрчим хүчний компаниуд юуны өмнө салхины эрчим хүчийг эрчимтэй ашигладаг байна. Тус улсын “Siemens” концерн энэ салбарт нэлээд ахицтай ажиллаж байгаа хийгээд альтернатив эрчим хүчийг ашигладаг Данийн “А2SЕА А/S” компанийн хувьцааны 49 хувийг 115 сая еврогоор худалдаж авахаар ярьж байна.
“Siemens” концерн нь 2020 он хүртэл 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, Балтийн болон Каспийн тэнгэс, Байгал нуур, Алтайн Хязгаар болон Туваг салхины эрчим хүчийг ашиглах тааламжтай бүсээр сонгожээ.
Бизнес таймс
2010/08/25