Ерөнхий сайд С.Батболд энэ сарын 25-ны өдөр Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцжээ.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосны боловсруулах үйлдвэр барихад доод тал нь нэг сая тонны хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр барих шаадлагатай аж. Одоогийн байдлаар ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй 10 гаруй компани байна. Ерөнхий сайд “Манай улс өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүнтэй болох эх үндэс бүрдэж байгаа бөгөөд 2041 онд боловсруулах үйлдвэр байгуулна” гэдгээ хэлэв.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Франц улсын “Арева” группийн ураны хайгуулын явцтай танилцсан байна. “Арева” групп нь эрчим хүчний салбарт тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг Франц улсын төрийн өмчит компани юм. Тэд өнөөдрийн байдлаар ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг үйлдвэрлэх зорилготойгоор Дорноговь, Сүхбаатар аймгийн нунтаг ураны хайгуулын ажлыг эхлээд байгаа аж гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв.
2010/08/27