Мэдээний дэлгэрэнгүй
Б.Батбилэг: “DISCOVER MONGOLIA”-д арилжааны илтгэл тавигдахгүй
Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой болон тус салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг “Discover Mongolia” олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8.9-нд Монголын хуухдийн ордонд болно. Уг чуулга уулзалтыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Майн инфо”, “Монруд” ХХК-иас найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа аж. Хөрөнгө оруулагчдын уулзалтын талаар тус уулзалтыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Б.Батбилэгээс тодрууллаа.

-Чуулга уулзалт ямар асуудалд чиглэгдсэн байх вэ?
-Одоогоор чуулга уулзалтын бэлтгэл ажил хангагдаж байгаа. Өмнөх жилүүдийнхээ адил “Уул уурхайн бага хурал”, “Засгийн газрын цаг”, үзэсгэлэн, уурхайтай танилцах аялал гэсэн үндсэн дөрвөн хэсгээс гадна “Парламентын цаг” гэсэн шинэ арга хэмжээ нэмэгдэхээр болсон.

-Уг хурлын гол зорилго?
-Уулзалтын үеэр төрийн байгууллагуудын төлөөлөл хийгээд хөрөнгө оруулагчид нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцдог. Энэ боломжийн ач холбогдлыг нь нэмэгдүүлэх үүднээс дээрх арга хэмжээг зохион байгуулдаг юм. Тиймээс энэ жилийн чуулга уулзалтын хамгийн гол хэсгийн “Парламентын цаг” гэж ойлгож болно. Учир нь энэ хэсэгт УИХ-ын нэр бүхий гишүүд урилгаар оролцож, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, хууль, эрхзүйн орчны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хөрөнгө оруулагчидтай санал бодлоо солилцоно. Салбар салбарын төлөөлөл болсон хүмүүс сонирхолтой илтгэл тавина.

-Илтгэлүүдийн сэдвийг сонирхвол?
-Зохион байгуулагчдын зүгээс бага хуралд тавих илтгэлүүдийн агуулга, чанарт ихээхэн анхаарал тавьж байгаа. Учир нь өмнөх жилүүдэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан арилжааны хэлбэрийн илтгэлүүд олонтаа байсан. Харин өнөө жил оролцогчид эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, хайгуул олборлолтын шинэ төслүүд, эрдэс түүхий эдийн зах зээлийн төлөв гэсэн багц сэдвийг сонгосон. Үүний зэрэгцээ чуулга уулзалтыг ивээн тэтгэгчдийн өөрсдийн хэрэгжүүлж буй геологи, уул уурхайн төслүүдийг танилцуулсан илтгэл ч тавигдана.

-Энэ удаагийн “Discover Mongolia” уулзалт юугаараа онцлог байх вэ?
-Өнөө жилийн “Discover Mongolia” олон улсын нэр хүндтэй байгууллагын зочид төлөөлөгчид урилгаар оролцоно. Тухайлбал, “Berha Dolbear Group”-ын ерөнхийлөгч, ноён Бернард Гуарнера, “Pricewaterhouse Cooper” байгууллагын төлөөлөгч Тим Гоулдсмит нар оролцох юм. Нөгөөтэйгүүр, “Discover Mongolia” нь цэвэр мэргэжлийн нэг салбараар дагнасан олон улсын чуулга уулзалтын нэг, Монголын уул уурхайг дэлхийн түвшинд танилцуулж байгаа цорын ганц арга хэмжээ гэдгээрээ онцлог болдог.

-Иим өндөр ач холбогдол бүхий чуулга уулзалтыг ивээн тэтгэгчдийг танилцуулахгүй юү?
-Уг уулзалтыг ивээн тэтгэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Энэ нь “Discover Mongolia” чуулга уулзалт дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд байж чадаж байгааг илтгэж байгаа үзүүлэлт байх гэж итгэж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “South Gobi Resources” компани ажиллаж байгаа. Чуулга уулзалтын “Алтан” өргөмжлөлт ивээн тэтгэгчээр “Геосан”, “Micromine Mongolia”, “Hunnu Coal Resources”, “Prophecy Resources”, “Erdene Resources” компани ажиллана.

-Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд хэрхэн бүртгүүлэх вэ?
-Чуулга уулзалтад оролцохыг хүсэгчид www.discovermongolia-forum.com вэб хуудсанд хандаж онлайн бүртгэл хийлгэх, эсвэл Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын хүүхдийн ордны байранд биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

М.Уянга
Өдрийн шуудан
 
2010/08/27
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа