Мэдээний дэлгэрэнгүй
14 мянган га газар уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд оржээ
Үүнээс 3800-4000 га-д нөхөн сэргээлт хийж, 10 орчим мянган га-д нөхөн сэргээлт хийгээгүй аж. Ялангуяа үүнд Дорноговь, Хэнтий аймагт ажилладаг ашигт малтмалын компаниуд багтжээ. Ер нь ашигт малтмал олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ашигласан газартаа нөхөн сэргээлт хийдгээсээ хийхгүй нь олон.

Жилээс жилд нөхөн сэргээлтийн нүд хуурсан тайлан гаргаж, өч төчнөөн сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо барин эрхээ сунгуулахаар ирдэг компаниуд дийлэнх нь. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлт хийсэн гэх газар нь ч хууль бус гар аргаар алт олборлогчдын өмч болдог. Тэд сул орхисон газарт дахин хайгуул хийж, тэртэй тэргүй сэндийчүүлж сэргэх чадвараа алдсан хэвлийг нь дахин маажиж эмтэлдэг.

Манайхаас бусад улс оронд хүний эрүүл мэнд, байгаль орчин үнэ цэнэтэй, халдаж болшгүй. Гэтэл манайх тийм биш. Харин ч манай хууль ийм үйлдэл гаргасан хэн бугайд ч уян зөөлөн. Нялцгай ч гэж хэлж болохоор. Иймээс уул уурхайн компанийнхан дураараа дургих нь аргагүй. Өнгөрсөн хугацаанд тэдэнд ял ногдуулсан тохиолдол үгүй. Цөөн тохиолдолд нөхөн сэргээлт хийтэл үйл ажиллагааг нь зогсоох, торгох эсвэл нөхөн сэргээгээрэй хэмээн хийх ёстой зүйлийг нь хийлгэх шийтгэл ноогдуулдаг.
Энэ бол хулгайчийг барьсан атлаа хулгайлсан зүйлийг нь хурааж авалгүй, дээрээс нь шийтгэлгүй явуулсантай агаар нэг. Гэтэл байгаль орчин сүйрсээр л. Иймээс баялгийг нь ашиглаж мөнгө олчихоод сэндийчсэн газраа тэр чигт нь орхидог хариуцлагагүй компаниудад хатуу арга хэмжээ авах цаг болжээ. Хамгийн гол нь ниргэсэн хойно нь хашгирах биш түүнээс урьтаж хариуцлагыг чангатгах тогтолцоо энэ салбарт үгүйлэгдэж байна.

Ж.Сүрэн
Үнэн
 
2010/08/27
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа