Мэдээний дэлгэрэнгүй
2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна

Ерөнхий сайд С.Батболд говийн аймгуудаар хийж байгаа албан томилолтынхоо үеэр ингэж мэдэгдлээ. Тэрбээр энэ сарын 25-нд Зүүнбаян, Цагаан элсний бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайд газрын тосны хайгуул, олборлолт явуулж буй “Доншен” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компани нь одоогийн байдлаар туршилтын олборлолт явуулж байгаа аж. Он гарсаар 328739 баррель нефть олборложээ. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн олборлолтын горимд шилжих юм байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөл ёсоор эрэл хайгуулын үе шат нь 2010 онд дуусна. Цааш 20-30 жил олборлолтын үйл ажиллагаа эрхлэх боломжтой бий.
Нийт 177 сая баррель түүхий тосны нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая хэмээн Ерөнхий сайдад танилцуулж байлаа.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт газрын тосны боловсруулах үйлдвэр барихад доод тал нь нэг сая тоннын хүчин чадалтай технологи бүхий үйлдвэр барих шаардлагатай. Одоогийн байдлаар ийм үйлдвэр байгуулах хүсэлтэй арав гаруй компани мэргэжлийн байгууллагуудад хүсэлтээ хүргүүлээд байгаа ажээ. Байгаа энэ боломж нөөц дээрээ түшиглээд Монгол Улс өөрсдөө газрын тосны бүтээгдэхүүнтэй болох эх үндэс бүрдэж байгаа бөгөөд 2014 онд боловсруулах үйлдвэр байгуулна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд мэдэгдлээ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд 100 хувь хараат байдаг байсан бол одоо үүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох цаг тун ойртжээ. Улс төрийн түвшинд олон жил яригдаж байгаа газрын тосны боловсруулах үйлдвэр барих том ажлыг Сайншандын аж үйлдвэрийн паркийг түшиглэн босгохоор Засгийн газар зорьж байна.

Нийгмийн толь
 
2010/08/27
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа