Канадын “Хан ресурсэз инк” компани ОХУ-ын “Атомредметзолото” компани болон түүний хөрөнгө оруулалттай “Приаргунский” компанийг Онтариогийн дээд шүүхэд өгсөн талаар “The Wall Street Joumal”-д мэдээлжээ. “Атомред-метзолото” нь манай улсын “Төв Азийн уран” компанийг Монголын Засгийн газар болон “Хан ресурсэз”-тэй хамтран эзэмшдэг юм.
“The Wall Street Journar”-д мэдээлснээр “Хан ресурсэз инк” “Атомредметзолото”-ыг хамтарсан компани байгуулсан гэрээгээ зөрчиж, Монголын төрийн өмчийн “Мон Атом” болон “CNNC Overseas Uranium Holding Ltd” компанитай харилцах харьцаанд саад учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Тус компани “Атомредметзолото”-гоос 300 сая канад доллар нэхэмжилжээ.
О.Амар
Үндэсний шуудан
2010/08/27