Мэдээний дэлгэрэнгүй
Монгол улс нүүрсний орд газрынхаа замыг оростой холбоход бэлэн
Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Таван толгой орд газраасаа Хятад руу төмөр замын салангад салаа тавихаас татгалзаж байгаа бөгөөд улсынхаа төмөр замын нэгдсэн сүлжээ рүүгээ уг салааг холбох бодолтой байгаа нь экспортоо, тухайлбал, Оростой өргөжүүлэх боломж олгох юм. Монголын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулгын хийсэн мэдэгдлийг иш татан Блумберг агентлаг лхагва гарагт ингэж мэдээлжээ.

Хятадтай залгаа хилээс 200 км зайтай орших Таван толгой орд газар нь дэлхийд томоохонд тооцогддог бөгөөд 6,5 тэрбум тонн нүүрстэй. Тэр дундаа өндөр илчтэй коксжсон нүүрс 40 орчим хувийг, эзэлдэг байна. Монголын Засгийн газар эхлээд нүүрсээ экспортлохын тулд Хятад руу төмөр замын салангад салаа тавих бодолтой байсан юм.

Харин одоо, Блумберг агентлагийн мэдээлснээр, уг хувилбарыг эргэн авч үзэж, илүү урт зам тавихаар болжээ. Ингэснээр орд газраас гарсан зам Монголын төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдох юм.
Таван толгойн нүүрсийг зөвхөн Хятадад төдийгүй, Орос, Япон, Өмнөд Солонгост экспортлох нь зүйтэй гэж Сангийн яамны Тээврийн хэлтсийн дарга Дашбалжирын Нэмэхбаяр хэлснийг Блумберг агентлаг иш татсан байна. “Ийм учраас салаа замыг Оросын төмөр замын сүлжээтэй холбох нь дээр” гэж Монголын мэргэжилтэн цохон тэмдэглэжээ.

З.Амгалан
МОНЦАМЭ
 
2010/08/30
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа