Олон улсын газрын тосны зах зээлд түүхийн нефтийн ханш өссөн үзүүлэлт гарчээ. Хонконгийн хөрөнгийн биржид баррель нефтийн үнэ 75.54 ам.доллар хүрсэн нь сарын өмнөхтэй харьцуулахад 2.47 хувиар нэмэгдсэн ханш аж. Ойрын үед тохиогоод буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн буюу буудай, үнэт металл, нүүрсний үнийн хэлбэлзэл нефтэд ч мөн нөлөөлж буй нь энэ юм.
Үүнтэй зэрэгцээд ам.долларын бусад валютын сагстай харьцах ханш сэргэж эхлээд байна. Харин нефть импорлогч орнуудад энэ байдал хүндхэн тусч эхэлсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн сарын ханшийн уналтын үеэр эдгээр улсууд нефтийн бүтээгдэхүүнийхээ нөөцийг хангалттай базааж авсан гэнэ. Гэхдээ үүнийг дагаад олон улсын тээвэрлэлтийн үнэ нэмэгддэг тул авто машин, ноосон даавууны өртөг өсөх болно гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Өдрийн шуудан
2010/08/30