Мэдээний дэлгэрэнгүй
Ойрын хугацаанд зохион байгуулагдах үйл явдлын тойм
- “DISCOVER MONGOLIA 2010” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт ирэх есдүгээр сарын 8-10-нд зохион байгуулагдана. Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.discovermongoliaforum.com цахим хуудас болон 99020607 утсаар авна уу. 

- Ирэх есдүгээр сарын 7-нд олон улсын “PricewaterhouseCoopers” компанийн Улаанбаатар хот дахь салбарын нээлт болно. Үүнтэй холбогдуулан энэ өдөр дээрх компанийн Төв Ази, Кавказын бүсийн Удирдах партнер, ноѐн Альпер Акдениз шинэ салбарынхаа нээлтийн хүлээн авалтыг хийх аж.

Эрхэм гишүүн Та тус байгууллагатай 322069 утсаар холбогдох буюу www.pwc.com цахим хуудсанд хандаж болно.

- Ирэх аравдугаар сарын 12-14-нд Австрали, Хонгконгийн хамтарсан “Beacon” компани “Mongolia Investment Summit 2010” чуулга уулзалтыг  Хонгконгийн “Conrad” зочид буудалд зохион байгуулна. Хойд Азийн байгалийн нөөцийн нийслэл гэгдэх, эрдэс баялгийн арвин их нөөцтэй Монгол Улсад хөрөнгө оруулах олон боломжийг таниулах уг арга хэмжээ Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.  Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mininginvestmentinsight.com цахим хуудаснаас авна уу.    

Тус ассоциаци нь энэхүү чуулга уулзалтыг дэмжигч байгууллагын нэг тул эрхэм гишүүн Та уг арга хэмжээнд 15 хувийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болохыг сануулья.  

-  Ирэх аравдугаар сарын 15, 16-нд ШУТИС-иас “Төв Азийн геологи, металлогений асуудлууд” Олон улсын Хэрлэнгийн геологийн экспедицийн эрдэм шинжилгээний XVII хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улсад геологийн дээд боловсролтой үндэсний боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулсан уг хурлаар  Төв Азийн ба Монгол орны геологи, тектоник, металлогени, Ашигт малтмалын томоохон орд газруудын геологийн тогтоц, гарал үүслийн загвар, Субдукцийн магматизмын петрологи ба геохими, Газрын тос ба хийн геологи, Хүдрийн  бүрэлдэхүүн  ба ашиглалтын иж бүрэн технологи, Орд газрын эрэл, хайгуул ба үнэлгээний орчин үеийн аргууд, Төв Азийн гидрогеологи, инженер геологи, геоэкологи, Геологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  инновацийн асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын дарга, ШУТИС-ийн профессор О.Гэрэл /gerel@must.edu.mnд ; gerel_17@yahoo.com/-ээс авна уу.

- 2011 оны гуравдугаар сарын 2, 3-нд “Далд уурхайн бага хурал” БНХАУ-ын Бээжин хотноо болно. Global Energy & Resources Dialogue of ARA Conference-аас зохион байгуулж буй уг арга хэмжээгээр далд уурхайн хөрөнгө оруулалт, дэлхийн хэмжээн дэх далд уурхайн төслүүд, тэдгээрийн хөгжил, уурхайн төлөвлөлт, агааржуулалт зэрэг долоон багц асуудлыг хэлэлцэнэ.  
Тус ассоциаци нь энэхүү Бага хурлыг дэмжигч байгууллагын нэг юм.  

Бага хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.undergroundminingtech.com цахим хуудаснаас үзнэ үү. 


2010/08/30
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих боломжгүй
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа