Мэдээний дэлгэрэнгүй
“Эрдэнэс Тавантолгой”-н ажил ирэх аравдугаар сард жигдэрнэ
Ерөнхий сайд С.Батболд 100 хувинн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ажлын явцтай танилцлаа.

Тус компани нүүрснийхээ анхны хөрс хуулалтаа хийж байхтай нь Засгийн газрын тэргүүн ийнхүү таарав. Тус ордыг ашиглах тухай УИХ-ын шийдвэр гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компани хээрийн ангиа байгуулж, ам нээх баталгаажуул ах өрөмдлөгийг хийж, шинэ хөрсөө хуулаад эхэлжээ.

Оператар компанийг аравдугаар сарын 5 гэхэд шалгаруулж, анхны борлуулалтаа арваннэгдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр тооцож байгаа юм байна.

Эрчим хүчний зориулалтаар ашиглах зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй уг уурхай анхны хөрс хуулалтаар 12-16 метрийн дороос “хар алт”-ны нөөцөд хүрэх бөгөөд хоёрхон сарын дараа баялаг маань үүцээ нээнэ хэмээн “Эрдэнэс MGL” компанийн ерөнхий захирал Б.Энэбиш танилцуулж байв.

Эхний жилдээ нэг сая тонн нүүрс олборлох зорилт тавьж байгаа бөгөөд зах зээл нь тодорхойгүй байгаад санаа зовж буйгаа ч дурьдаж байсан.

Ерөнхий сайд “УИХ-аас Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тухай шийдвэр гарч, үйл ажиллагааг Засгийн газар эхлүүлж байна. Иргэд Таван толгойгоос их юм хүлээж байгаа. Бид энэ ордоос олох орлогоос иргэддээ хувь хишиг хүртээж, эрүүл мэнд боловсролын салбарт хөрөнгө оруулна. 2011 он гэхэд энэ бүх үйл ажиллагааг ажил болгоод, тавьсан зорилтоо биелүүлэх ёстой. Хүний хөгжил сангийн хуулийн дагуу ямар хугацаанд хэдий хэмжээний, ямар үнийн дүнтэй хувьцаа эзэмшүүлэх ёстой вэ гэдгийг ойрын хугацаанд тодорхой болгож танилцуулна.

Энэ орд нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж буй компаниуд бодлогоороо зангилагдаж, дэд бүтэц нь нэг нэгнээ нөхсөн хамтарсан уялдаа холбоотой байх хэрэгтэй. Энэ бүгдийг нухацтай авч үзэн, цаашдын ирээдүйг нь харгалзсан орчин үеийн аж үйлдвэрийн, хот байгуулалтын төлөвлөгөө гаргаж Засгийн газарт танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч байна” гэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах юм байна. Тендерийн хуулийн дагуу хэвлэлүүдээр зарлал яваад эхэлжээ. Эцсийн шийдвэр аравдугаар сарын 5-нд гарч, оператор компани ажилдаа орж, “Эрдэнэс Тавантолгой” жинхэнэ утгаараа ажилдаа орох болсон талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Нийгмийн толь
2010/08/31
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа