Мэдээний дэлгэрэнгүй
Засгийн газар арбитрын шүүхээр заргалдах бэлтгэлээ базааж байна
Монголын Засгийн газар “Алтан дорнод Монгол” компанийн Олон улсын арбитрын шүүх дэх маргааны хариу өнөө, маргаашгүй ирнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл манай улсын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанитай олон улсын шүүхэд заргалдахаар бэлтгэж байна. Хятадын хөрөнгө оруулалттай “БЛТ” компанийн Сэлэнгэ аймгийн нутгаас хүдэр олборлох лицензийг дөрвөн жилийн өмнө төрөөс цуцалсан.

Тухайн үед тус компанийн олборлолт хийж байсан газрыг төрийн мэдэлд шилжүүлж, тоног төхөөрөмжийг нь битүүмжилжээ. “БЛТ” компани дээрх асуудлаар хуулийн байгууллагад хандаж байсан. Гэвч шат шатны шүүх тус компанийн эсрэг шийдвэр гаргасан учраас олон улсын шүүхэд хандсан ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани “Ашиглалтын лиценз хураасан нь Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих гэрээг зөрчсөн” гэдэг үндэслэл гаргажээ. Улмаар олон улсын шүүхэд Английн нэр хүндтэй хуульчийг арбитрчаар сонгоод байгаа аж. Харин Монголын Засгийн газар ажлын хэсэг байгуулж, заргаа авах нотлох баримт цуглуулж байгаа ажээ.

Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалжээ. Түүний удирдлагад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар ажиллаж “БЛТ” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нотлох баримт цуглуулж байгаа ажээ. Мөн олон улсын шүүхэд Монголыг өмгөөлөх арбитрчдыг сонгохоор судалж эхэлжээ.

“БЛТ” компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэйн ордод 216 га талбай бүхий ашигт малтмал олборлох 939А тоот, Хустай-Уул ордын 940А тоот тусгай зөвшөөрөлтэй байжээ. Тус компани дээрх зөвшөөрлийг “Дарханы төмөрлөгийн комбинат”-ын захирал Л.Нацагдоржийн тусламжтайгаар авсныг эх сурвалж хэлсэн. Тодруулбал, Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор 1990 оны тавдугаар сард Хустай, Төмөртэйн ордуудыг нэгтгэн “Дарханы төмөрлөгийн цех” болгожээ.
Ингээд 1995 оныг хүртэл улсын төсвөөр хайгуул хийж дээрх ордуудын нөөцийг тогтоосон байна. Улмаар 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулиар Хустай, Төмөртэйн ордыг хувьд шилжүүлэх боломжтой болжээ. Тухайн үед Л.Нацагдорж захирал ашиглалтын лицензийг дүү, хүргэн ахынхаа хамтарсан компанид шилжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн аж. Тухайн үед ах дүүсийн компанид Хятадын Хэлэмжан мужийн Олон улсын техник эдийн засгийн хамтын ажиллагааны компаниудын хамтарсан компанийн гишүүн Ли Шо Мин хөрөнгө оруулжээ.

Ингээд Баярцогт, Туяа, Ли Шон Мин гурав нэрнийхээ эхний үсгээр буюу “БЛТ” гэж компаниа нэрлэсэн байна. Тус компани Төмөртэйн ордоос олборлолт хийж байгаад ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөө 2005 онд охин компани болох “Төмөртэйн хүдэр”-т шилжүүлжээ. “БЛТ” болон “Төмөртэйн хүдэр” компаниуд дэлбэрэлт хийж хүдэр олборлодог байсныг нутгийн иргэд эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлснээр мэргэжлийн байгууллагуудын анхаарлыг татаж эхэлжээ.

Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Б.Жаргалсайхан 2006 онд тус компанид мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан шалгалт хийсэн байдаг. Шалгалтаар “БЛТ” компани улсын хөрөнгөөр нарийвчилсан хайгуул хийсэн ч төлбөрөө төлөөгүй, тэсэлгээ хийж байгаль орчин сүйтгэсэн зэрэг олон зөрчил илэрсэн байна. Иймээс мөн онд “БЛТ” компанийн лицензийг хүчингүй болгож, ордуудыг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлжээ. Гэхдээ “Эрдэнэс МГЛ” компани өнөөг хүртэл дээрх ордуудыг ашиглаагүй. Учир нь “БЛТ” компани олон улсын шүүхийн шийдвэр гартал ордуудад хэнийг ч ойртуулахгүй гэсэн байр суурьтайгаар хамгаалуулж байгаа ажээ.

Б.Цэцэгдэлгэр
Улс төрийн тойм

 
2010/09/01
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа