Шарын голын уурхайг Энержи Ресурс компани хувьчилж авах гэж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус уурхайн гүйцэтгэх захирал
С.Насанбатаас тодруулсан юм.
-Шарын голын нүүрсний уурхайг Энержи Ресурс компани хувьчилж ХХК болох гэж байгаа гэсэн. Хувьчлал хэзээ явагдах вэ?
-Ердөө тийм асуудал байхгүй. Шарын голын уурхай улсын бүртгэлтэй хувьцаат компани. Ямар учраас ийм мэдээлэл тархсаныг мэдэхгүй байна.
-Ил олборлолт явуулах нөөц нь дууссанаас далд олборлолт явуулах техник, технологийн шинэчлэл хэрэгтэй байгаа гэж сонссон юм байна?
-Манай уурхай ил олборлолт явуулдаг. Гэхдээ нөөц дуусах тухай ярих болоогүй. Шарын голын уурхай хангалттай нөөцтэй. Ойрын 10 жилд ийм асуудалд толгой өвтгөхгүй байх. Цаашид ил олборлолтоо одоо хэрэглэж буй техник технологиороо явуулсаар байх болно.
-Хэчнээн ажилчин жилд хэдэн тонн нүүрс олборлож, хаана нүүрс нийлүүлдэг вэ?
-Манай уурхай 500 ажилчинтай. Жилд 450-470 мянган тонн нүүрс олборлодог. Дархан, Эрдэнэт, Төв аймгийг нүүрсээр хангадаг. Мөн Эрэл, Хөтлийн цементийн үйлдвэрүүд ч манай хэрэглэгч.
Улс төрийн тойм
2010/09/01