Мэдээний дэлгэрэнгүй
Байгалийн хийн нийлүүлэлтэд Оросын нөлөө багасна
Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ирэх сарын 14-15-нд Украйн улсад айлчилж, хоёр орны байгалийн хийн худалдаа, нийлүүлэлтийн асуудлыг нэг мөр болгохоор болжээ.

Украйн улс Казакстанаас хийн түлш импортлох тухай нэлээд удаан ярьж байгаа боловч одоог хүртэл бүрэн шийдвэрлээгүй байгаа аж. Үүнд ОХУ-ын ашиг сонирхлын нөлөөлөл их байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна. Учир нь Орос, Украйн улсын хооронд байгуулсан хамтын гэрээ, улс төрийн харилцааны амлалт зэрэг нь дахин шинэ төсөл хэрэгжүүлэхэд саад болж болзошгүй байгаа юм.

Хэрвээ энэ хэлэлцээр амжилттай болж чадвал энэ салбарт дангаар ноёлдог ОХУ-ын байр суурь сулрах магадлалтай ажээ. Өнгөрсөн гуравдугаар сард Киевт болсон уулзалтын үеэр Украйны Ерөнхий сайд Маякола Азаров казакаас байгалийн хий авах хүсэлтэй байгаагаа тус улсын Гадаад харилцааны сайд Канат Саудабаевт илэрхийлсэн.

Казакстан улсын Каспийн тэнгистэй хиллэдэг хязгаарт 3.3 тэрбум куб.метр байгалийн хийн нөөц бий гэж тогтоосон бөгөөд, улсын хийн түлшний жилийн хэрэгцээ 45 сая куб.метр гэнэ. Энэ талаар Виктор Янукович, Дмитрий Медведев нар өнгөрсөн дөрөвдүгээр сард Украйны Караков хотод хэлэлцэж, Украйн Оросоос 2020 он хүртэл мянган куб.метр хийг 330 ам.доллароор худалдан авах гэрээ байгуулсан байна.

Харин Украйны монополь гэгддэг “Газпром”-ын Ерөнхий захирал Алексей Миллер энэхүү ханшийг мянган куб. метр тутамд 60 ам.доллар болгож бууруулахыг шаардаж байгаа юм.

Г.Амартүвшин
Өдрийн шуудан
 


2010/09/01
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа