Мэдээний дэлгэрэнгүй
Хятадууд түүхий эдээ хямд авах төлөвтэй
Төмрийн хүдрийн “акулууд” болох “Rio Tinto” болон “ВНР Billiton” энэ оны дөрөвдүгээр улиралд Хятадын компаниудад бүтээгдэхүүнээ 11 хувиар хямдруулж өгөх магадлалтайг “Bloomberg” мэдээлэв.

Металлургийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ ийнхүү хямдарснаар урд хөршийн үйлдвэрлэгчид ирэх улирлын гэрээгээ элдэв маргаан, гомдолгүйгээр хийх боломжтой болох аж.

Эдүгээ 145.3 доллараар зарж байгаа нэг тонн төмрийн хүдрээ “Rio Tinto” болон “ВНР Billiton” ирэх аравдугаар сарын 1-нээс 129 доллараар бодож өгөх төлөвтэй. Харин Бразилийн “Vale” бүтээгдэхүүнийхээ үнийг өмнөх улирлаас найман хувиар хямдруулж, тонн нь 133 доллар байхаар тооцоолсон тухай www.mc.ru цахим хуудсанд мэдээлжээ.

Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 75 хувийг эзэгнэдэг “Rio Tinto”, “ВНР Billiton”, “Vale” гурав энэ оноос бүтээгдэхүүнийхээ үнийг улирал тутам шинэчлэн тогтоодог болсон. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ огцом өсөж, Хятадын үйлдвэрлэгчид нэлээд маргаан дэгдээсэн билээ. Дээрх гурван компани өнгөрсөн 40 жилийн турш жилдээ ганц удаа худалдан авагчидтайгаа гэрээ хийж, үнэ тогтоож байсан юм.

Өнөөдөр

 
2010/09/01
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа