УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр: Монголын компаниудад баялгаа барьцаалан хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломж бий. Ер нь манай уул уурхайн компаниуд удирдлага, санхүүгийнх хувьд их хаалттай. Заримынх нь цаана ямар эзэнтэй нь мэдэгддэггүй. Өндөр хөгжилтэй орнууд уул уурхайн компаниуд татвар болон санхүүгийн тал дээр ил тод байдаг юм билээ. Ер нь нээлттэйгээр хувьцааг босгох хэрэгтэй. Хаалттай байснаар баян хоосны ялгаа ард түмний дунд гарч, улс орон маань нөгөө л “баялгийн хараал”-д өртөх болно. Манай УИХ-ын гишүүд саяхан Чили, Канад зэрэг орнуудаар яваад ирлээ. Чили улсын уул уурхайн компани болон бусад компаниудын татварын тайлан, санхүү, данс зэрэг нь нээлттэй байдаг юм билээ. Манай улсын хууль эрхзүйн хувьд таатай орчин нь бараг бүрдсэн. Гэхдээ үнэт цаасны тухай хууль болон ганц нэг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулмаар санагддаг.
Баялгаа ашиглаад олон улсын зах зээлд гарч яагаад болохгүй гэж
УИХ-ын гишүүн З.Алтай: Байж болно. Хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Монголын газар шороо баялаг юм чинь тэр баялгаа ашиглаад яагаад олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож болохгүй гэж?
Уурхай бүр дээр мөнгө босгох боломжтой.
УИХ-ын гишүүн Гүндалай: Манай компаниудад тийм боломж бий. Энэ баялаг чинь ард түмний баялаг. Уурхай бүр дээр мөнгө босгох боломжтой. Төр гэхэд л “Эрдэнэс МГЛ” компанийг түшиглээд Тавантолгойн ордоос мөнгө босгохоор болоод байна шүү дээ. Ураны ордуудаа гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гаргавал манай улсын эдийн засгийн хувьд ч нэмэртэй байх болов уу. Бас нэг зүйл нэмж хэлэхэд элдэв төрлийн лицензүүдийг цэгцлэх шаардлагатай байна. Том том ганц хоёр ордоо ашиглах хэрэгтэй. Уул уурхай нэрийн доор энд тэндээс хүмүүс ирээд хаа сайгүй газар сэндийчих боллоо. Тавхан клограмм алтны төлөө тал газрыг талхлаад яахав дээ.
Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр гарах боломж манай компаниудад бий
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Тийм боломж манай компаниудад байгаа. Хууль эрх зүйн орчин нь ч нээлттэй. Эхнээсээ энэ зарчмаар олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч эхэлсэн үлгэр жишээ компаниуд ч олон бий.
Д.Чойжилсүрэн: 10 мянган төгрөгийг ондоо багтаагаад бөөнөөр нь авч болно“Хүний хөгжил сан”-гаас сар бүр 10 мянган төгрөгийг иргэн бүрт олгох ажил энэ сарын 10-наас эхэлсэн билээ. Энэ ажлын үр дүн эхний сарын байдлаар ямар байгааг НХХЯ-ны харъяа Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-”Хүний хөгжил сан”-гийн мөнгөний олголт хэдэн хувьтай явж байна вэ?-”Хүний хөгжил сан”-гийн эхний 70 мянган төгрөг 95 хувьтай явж байна. Энэ мөнгөний олголт нэлээд сайн байгаа. Харин энэ сарын 10-наас эхэлсэн Улсын шинэчилсэн иргэний бүртгэлийн дараах “Хүний хөгжил сан”-гийн мөнгөн олголт жаахан удаашралтай байна. Энэ нь иргэд шинэчилсэн бүртгэлдээ бүртгүүлэхдээ их хойрог хандаж байгаатай холбоотой. Иргэд шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй бүртгүүлэх юм бол мөнгө олгох асуудал дээр ямар ч хүндрэл учрахгүй.
-Энэ сарын 10-наас эхэлсэн шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар хэдэн хүн хамрагдсан байна вэ?-Одоогоор 250 мянга орчим хүн бүртгэгдсэн байна. Бид Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ямар нэгэн зөрчилгүй бичиг баримттай иргэдийн 59 мянга, 62 мянга, 76 мянган нэр тус тус авсан. Эдгээр нэрс нийлээд 200 гаруй мянган болсон. Энэ хүмүүсийн нэрийн араас 50 орчим хүүхдийн нэр нэмж оруулсан. Улсын шинэчилсэн иргэний бүртгэлд хамрагдсан иргэдэд “Хүний хөгжил сан”-гаас сар бүр 10 мянган төгрөг авах боломж нь бүрдсэн. Уг 10 мянган төгрөгийг энэ сарын нэгнээс олгож эхэлсэн. Бидэнд долоо, наймдугаар сард олговол ёстой 31 тэрбум төгрөгийг Сангийн яам өгсөн. Энэ мөнгийг банкуудад хувааж байршуулсан. Ганцхан иргэд маань шинэчилсэн бүртгэлдээ идэвхитэй бүртгүүлэхгүй байгаа учраас мөнгө олгох боломжгүй, удаашралтай байна.
-Сар бүр олгох 10 мянган төгрөгийг иргэд өөрийн нэр дээрээ байршуулж, хурааж байгаад нэг мөсөн авах боломжтой юу?-Уг 10 мянган төгрөгийг ондоо багтаагаад сүүлийн сардаа бөөнөөр нь авч болно. Эхлээд урьдчилж бөөн авч болохгүй. Мөн он дамжуулж болохгүй. Ондоо батлагдсан мөнгөө зориулалтаар нь зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл найман сард бүртгүүлсэн иргэн найм, ес, арав гэх мэт саруудынхаа мөнгийг тухайн оныхоо 12-р сард бөөнөөр авч болно.