Өнгөрсөн зургаан сарын турш үнэ цэнээ алдаад байсан алтны ханш буцаад сэргэж эхэлсэн. Энэ байдал цаашид ч үргэлжлэх шинжтэй байна. Хонгконгийн хөрөнгийэ биржид унци алт 1251 ам.долларын ханштай байгаа нь гурван өдрийн өмнөхтэй харьцуулахад 15.6 ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Дэлхийн алт олборлогч томоохон байгууллагууд “шар металл”-ийн үнийг бууруулахгүй байх apгa хэмжээ авч болох бөгөөд үр дүнгээ өгөөд буй нь энэ юм. Ялангуяа, Канадын “Kinross gold” Оросын алтанд шунаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Тиймээс хойд хөршийн алтны магнатууд үнэ хөөрөгдөж эхэлсэн нь ч үүнд нөлөөлсөн байна. Антны үнэ бусад үнэт металлын ханшийн өсөлтийг хурдасгаж байгаа гэнэ. Тухайлбал, унци цагаан алт 1531, мөнгө 19.4 ам.долларт хүрсэн нь 0.9-1.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Өдрийн шуудан
2010/09/02