Өнгөрсөн наймдугаар сарын тавны өдөр Чили улсын Копьяно хотоос 45 км зайд байрлах уурхайд гарсан ослын улмаас 33 уурхайчин газар дор түгжигдээд байгаа билээ. Тэднийг аврах ажиллагаанд туслахаар тус улсад очсон НАСА-гийн мэргэжилтнүүд уурхайчдад найдлага төрүүлээд хэрэггүй гэж зөвлөсөн байна. Мэргэжилтнүүдийн нэг Майкл Дунканы мэдэгдснээр 700 метрийн гүнд байгаа хүмүүстэй илэн далангүй харилцаж, хоосон найдвар төрүүлж болохгүй. Хэдийгээр уурхайчдыг аврах цооногийн өрөмдлөгийн ажил эхлэсэн ч эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл аврах ажиллагаа гурваас дөрвөн cap үргэлжлэх магадлалтай тул энэ хугацаанд ямар ч зүйл болохыг тааварлашгүй гэнэ.
Улаанбаатар Таймс
2010/09/02