Мэдээний дэлгэрэнгүй
Монголын төрийн хяналтын талаар Bloomberg юу хэлэв
Монголын уул уурхай, ашигт малтмалын нөөц дэлхий дахины анхаарлыг татах болсон. Үүний учир нь гагцхүү, дорой буурай нүүдэлчин ард түмэн гэнэтийн их олзонд яахаа мэдэхээ больж, ахиухан сэтгэл гаргаж л чадвал түшч, тулахад бэлэн байгаагаас үүдэлтэй юм. Түүнээс биш аль нэг дол цохьсон АНУ, Канад, ОХУ-д их орд илэрлээ гэвэл түүнд нь санаархагчид тийм ч олон байхгүй л байх.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өөрсдийн үзэмжээр биднийг дүгнэж буй аж. Саяхны нэгэн өдөр Австралийн “The Daily Telegraph” сонинд манайхыг “Оросын бөөрөн дэх Кувейт” гэж ирээд л баахан бичсэн байв. Мөн тус улсын “Sydney Morning Herald” сайтад Канадын тэрбумтан Роберт Фрийдландын “Монгол тун удахгүй Австралийг нүүрсний зах зээлээс шахна” гэсэн ярилцлагыг нийтэлсэн. Энэ мэтчилэнгээр бид олон улсын анхаарлын төвд байгаа л юм байна.

Энэхүү баялаг ордын эргэн тойронд ч мөн адил ашигт малтмалын арвин нөөц бүхий газрууд байх боломжтой. Хэрвээ үүнийг хайгуулаар илрүүлж чадвал тус улс дэлхийн хамгийн том уул уурхайн орон болж магад. УИХ-аас ордын тодорхой нэг хэсгийг төрийн мэдэлд авч, үлдсэн хэсгийнх нь хувьцааг дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэнд худалдаалах замаар эрх олгох санал гаргасан” гэх утгатай аж.

Түүнчлэн, Тавантолгой хэмээх энэхүү эрдэнийн авдарт зургаан тэрбум тонн нүүрс бий бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай. Тэгэхээр Монголын өмнөд хэсэгт орших баялаг орд дэлхийн хамгийн их түүхий нүүрстэй болж таарч байгаа юм. Монгол Улс Орос, Хятадтай хиллэдэг. Нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Дундад улстай хөрш орон учраас асар их боломж нээлттэй гэсэн үг. Гэтэл нөгөө талаас оросууд давуу эрх эдлэхээр шахамдуулах болсон нь Монголыг яах ч аргагүй байдалд оруулах болов.

Сүүлийн үед тус улс төмөр замын маргаантай байгаа. Энэ нь эцсийн дүнд их баялгаа хойшоо зөөх үү, эсвэл урагшаа гаргах уу гэсэн талцал аж. Монголд зуун саяын хөрөнгө оруулалт хийсэн “Eurasia Capital Management”-ийн төлөөлөгч Алишер Али Жуманов энэ талаар “Монголын Засгийн газар Тавантолгойг хяналтдаа авахыг хичээж байна. Энэ үед нь тэдэнд гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн чухал” гэжээ. Дөнгөж 2.5-хан сая хүн амтай, иргэдийнх нь жилийн орлого нь 2000 ам.доллар гэсэн сонин үзүүлэлттэй. Гэтэл асар их ашиг олох боломж дээр уян хатан бодлого баримтлахгүй байгаа нь хачирхалтай.

Монголд Оюутолгой хэмээх бас нэгэн гайхамшигтай их алт, зэсийн нөөцтэй орд бий. Харин үүн дээр нь Рио Тинто аль хэдийнэ эзэн суухаар даналзаж байгаа юм. Энэ орд жил бүр 30 тэрбум ам.долларын ашиг оруулахаар байгаа гэжээ. Тэд ашиг сонирхлынхоо тухай олон улсад эрээ цээргүй мэдэгдэх болсон.

Харин Монголын төрийн зүгээс үүнд ямар нэг хариулт өгөхгүй байсаар л. Гэтэл ордын эзэн орны хатуу байр сууриас энэхүү их баялгийн хувь заяа ихээхэн шалтгаалах гээд байдаг. Гадныхан ч энэ байддыг харзнаж байтал төрийн зүгээс давуу эрхийг гартаа авна гэж палхийтэл хэллээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд дэлхийн томоохон эдийн засагчид Монголыг стратегийн чухал ордуудынхаа буянаар эдийн засгийн хурдтай өсөлтийн шатанд орсон. Мөн дэлхийн хамгийн том эдийн засаг, идэвхтэй зах зээл бүхий Хятадтай зэргэлдээ оршдог давуу талтай гэж бичсэн байна. Эдгээрээс шалтгаалж Монголын ДНБ-ий өсөлт 2016 он гэхэд 20 хувиар дээшилсэн байх болно. Дэлхий нийтээрээ Төв Азийн энэхүү улсыг хөгжлийнхөө шинэ үед орсон байна хэмээн үзэх болов.

Үүнд Хятадын нөлөө их юм. Учир нь Монгол Улс дэлхийд нүүрсний хэргцээгээрээ тэргүүлдэг Хятад орны дөрөв дэх том импортлогч юм. Олон улсад ч үүнийг томоохон боломж хэмээн үзэхийн зэрэгцээ, манай улсыг ашигг малтмалын нийлүүлэлтдээ илүү уян хатан бодлого баримтлах ёстой гэсэн байх юм.

Түүнчлэн түүхий нүүрс шууд ашиглах нь байгаль орчиңд халтайгаас гадна эдийн засагт төдийлөн ач холбогдолгүй тул боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг яаравчлан шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байна.
“Reuters”-т гарсан энэхүү нийтлэл манай талд орсон ганц өгүүлбэртэй нь энэ. Яахын аргагүй, боловсруулах үйлдвэртэй болсноор одоогийн олж буй ашиг гурав дахин өсөх боломжтойг эдийн засагчид тооцоолсон. Харин хятад, оросууд манай нүүрсийг түүхий хэвээр нь авахаар төрийнхнийг сэмхэн хатгаж, төмөр замын асуудалд хэрүүлийн алим шидэж орхисон. “Зах зээл нь том гэж байна. Төмөр замаа Хятадынхаар тавья” гэхэд зарим нь “Яахын бэ. Дадсан сурснаараа орос ах нартайгаа л түншилсэн нь дээр” гэж сөргүүлнэ.

Ингэсээр байгаад нөгөө эдийн засгийг инновациар удирдах мөрөөдөл маань улс төрийн хэрүүл дунд замхарчих вий дээ. Үүнийг гадныхан ч гайхаж байна. Дээрх нийтлэлийг бичсэн Жон Дюк гэгч нөхөр манай төрийг давуу эрх авахыг хичээж байна гэж ойлгосон байгаа. Үнэндээ “Олон толгойт чиггүй” гэгчээр, шийдвэртэй алхам хийж чадахгүй бол нэг иймэрхүү нийтлэлийн бай болоод л сууна. Түүний оронд тасхийсэн, ширүүхэн лүндэн буулгаад, эх орныхоо хишигт эзэн нь гээд данайчихвал гадныхан яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгэхгүй бол хэн нэгэнд Оросын бөөрөнд наалдсан Кувейт, алтан дээр суусан гуйлгачин, үгүй бол Голланд синдромоор өвчилсөн буурай орон болж харагдаад байна. Дээрээс нь гадныхны бичсэн элдэв нийтлэлийг уншихад чухамдаа тэд Монголын баялгийг үгээр ч хэлж чадахгүй шүлс нь гоожиж буй нь илт.

“Гурван сая хүрэхгүй хүн амтай. Тэгсэн хэрнээ ашигт малтмалынхаа нөөцөөр дэлхийд тэргүүлэх нь ээ”, “Одоо тогтоогдоод байгаа их баялаг дээр дахиад нэмэгдэж магадгүй. Одоо тэр оронд гадны тусламж л хэрэгтэй байна даа” гэх утга бүхий өгүүлбэрүүд хөврөх аж.

Г.Амартүвшин
Өдрийн шуудан

2010/09/03
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа