Чилийн уурхайн гүнд хашигдан гарч чадахгүй байгаа уурхайчдад анх удаа халуун хоол хүнс хүргүүлсэн байна. Халуун хоолонд илчлэг ихтэй, тамир оруулах хүнсний бүтээгдэхүүн хийсэн бөгөөд үүнээс өмнө тэд зөвхөн глюкозтой үрэл, өндөр уургийн найрлага бүхий сүүн бүтээгдэхүүнээр хооллож байсан юм.
Тэднийг аврах ажиллагаанд туслалцаа хүсч НАСА-д хандсан тул тус байгууллага мэргэжилтнүүдээ илгээсэн нь тус улсын Засгийн газарт уурхайчдад тамир тэнхээ оруулах халуун хоол өгөхийг зөвлөсөн байна. Одоогийн байдлаар аврах ажиллагааны хүрээнд уурхайн гүн рүү 20 гаруй метр хоолой ухаад байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт хоолой ухах ажил түр зогссон нь өрөмдлөгийн машинд уурхайн баганын цементэн хана тулсантай холбоотой гэнэ. НАСА-гийн мэргэжилтнүүд уурхайчдад хоол сайн идэж, тамир тэнхээгээ хадгалахыг зөвлөсний сацуу тамхи татах согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байна.
Өдрийн шуудан
2010/09/03