БНХАУ-ын эрх баригчид Оросын талд зургаан тэрбум долларын зээл өгч, оронд нь нүүрс авахаар болжээ. Энэ хөрөнгийг нүүрсний ордуудыг ашиглах хийгээд түүнд шаардагдах дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах аж. Түүнчлэн Хятадаас уул уурхайн тоног төхөөрөмж худалдаж авахад ашиглах тухай ОХУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан албан мэдээнд дурдсан байна.
Оросын Эрчим хүчний сайд Сергей Шматко БНХАУ-ын Эрчим хүчний термин удирдлагын дарга Чан Гобаотой уулзахдаа нүүрсний хэмжээний тал дээр тохиролцож амжжээ. Ойрын таван жилийн хугацаанд хойд хөрш Хятадад 15 саяас доошгүй тонн нүүрс нийлүүлэх бол цаашид энэ хэмжээг 20 саяас дээш гаргахаар тооцоолсон байна.
2008 онд оросууд Хятадад ердөө 760 мянган тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт 12 сая тоннд хүртлээ суга үсэрчээ. Харин энэ оны эхний зургаан сарын байдлаар ОХУ урд хөршид зургаан сая тонн нүүрс нийлүүлсэн аж.
Өнөөдөр
2010/09/03