Мэдээний дэлгэрэнгүй
"DISCOVER MONGOLIA" үүргээ гүйцэтгэлээ. Одоо "DEVELOP MONGOLIA болох уу
Уул уурхайн     саябарт хөрөнгө оруулагчдын "Discover Mongolia" олон улсын чуулга уулзалт ирэх лхагва, пүрэв гаригт Монголын хуухдийн ордонд болох гэж байна. Энэ онд 90 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна 1000-1200 хүн зочлох төлөвтэй. Одоогийн байдлаар дэлхийн 10 гаруй орны 300 орчим төлөөлөгч бүртгүүлээд байгаа гэнэ. Чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар "FSCo" корпорацийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханаас тодрууллаа.
-"Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэллээ. Тун удахгүй Тавантолгой ашиглалтад орно гэж байна. Нүүрсний томоохон уурхайнуудын үйл ажиллагаа ч жигдэрлээ. Энэ бүхнийг дагаад "Discover Mongolia" чуулга уулзалтад зарчмын томоохон өөрчлөлт орж байгаа юу?
-Томоохон зарчмын өөрчлөлт гэвэл энэ жилийн гол илтгэлүүдийн чиглэл, сэдэв нь дандаа бүтээн байгуулалтынх болж байгаа. Өмнөх жилүүдэд компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой арилжааны илтгэл олон байсныг цөөлсөн. Одоо уул уурхайн төслүүдийг тойрсон дэд бүтэц, хүний нөөц, байгаль орчин, хот байгуулалтын асуудлыг чухалчилж байгаа. Үүнээс үүдээд бид энэ жил хуралд оролцогчдын дунд санал асуулга явуулна. Өнөөдрийг хүртэл манай хурлын нэр "Discover Mongolia" байсан. Үүний цаана "Монголыг нээ" гэсэн   санаа   байгаа.   Тэгвэл одоо "Discover Mongolia" үүргээ гүйцэтгэчихлээ. Одоо бол "Develop Mongolia" буюу "Монголыг хамтдаа хөгжүүлье" гэсэн нэртэй, уриатай болох санал гарч байна. Үнэхээр цаг үеэ дагаад хурлын агуулга, ач холбогдол, чиглэл өөрчлөгдөж байна шүү дээ.
-Өнгөрсөн жил "Засгийн газрын цаг" гэж байсан. Уул уурхайн салбарт баримталж буй төрийн боддого хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж чухал байдаг. Энэ онд чуулга уулзалтын бүтцийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?
-Уул уурхайн бага хурал, "Засгийн газрын цаг", үзэсгэлэн, уурхайтай танилцах аялал урьдын адил байгаа. Энэ жилийн шинэлэг зүйл гэвэл  “УИХ-ын цаг” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ чинь хоёр ондоо субъект шүү дээ.
-Өөрөөр хэлбэл, хуралд оролцогчдод маань хууль тогтоогчид, түүнийг хэрэгжүүлэгчидтэй давхар уулзах боломж бүрдэх нь ээ?
-Тийм. Үүнийг тус тусд нь гаргавал хууль тогтоогчидтой уулзаж, уул уурхайн салбарт баримтлах төрийн бодлогын талаар илүү их мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно.
-Манай     уул     уурхайн салбарын  хууль,   эрх  зүйн орчинд нэлээд олон шинэчлэл  хийгдэж   байна.   Монголын хөрөнгө оруулалтын орчны тухай  "Discover  Mongolia"-гийн үеэр хэлэлцэх үү?
-Уул уурхайн  зөвлөх үйл ажиллагаа   явуулдаг   АНУ-ын  "Behre Dolbear" гэж групп жил
бүр судалгаа хийдэг юм. Тэр судалгааных нь нэр их сонин л доо. "Where not to invest"
буюу "Хаана хөрөнгө оруулж болохгүй вэ" гэж байгаа. Эрдэс баялгийн чиглэлээр идэвхтэй үйл      ажиллагаа      явуулдаг орнуудын эрх зүйн орчин, эдиин засгийн байдал, хүний нөөцийн чадавхи, дэд бүтцийн хөгжил зэрэг уул уурхайн хөрөнгө оруулалт хийхэд нөлөөлдөг олон хүчин зүйлийг тусгаж, зүйл болгон дээр тусгай индекс гарган улс орнуудыг хооронд нъ харьцуулдаг гэх үү дээ. "Behre Dolbear" энэ жилийнхээ судалгааны үр дүнг манай хурал дээр ирж тайлагнах юм. Энэ нь манай "Discover Mongolia''-гийн голлох илтгэлүүдийн нэг болж байгаа.
-Энэ жил мөн Монголд үйл ажиллагаа явуулдаггүй гадаадын компаниуд үзэсгэлэнд оролцоно гэж сонссон юм байна...
-Аливаа олон улсын хурлын үеэр улс орнууд павильон аваад үзэсгэлэнгээ гаргадаг даа. "Шанхай экспо-2010" үзэсгэлэнд л гэхэд Монголын тусдаа павильон байх жишээтэй. Үүний адилаар энэ жил "Discover Mongolia''-д Австрали, Герман хоёр павильон нээх гэж байгаа.
-Монголд дэлхийн хэмжээний төслүүд хэрэгжиж эхэлж байгаагаас бусад орны томоохон компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгож байна гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Тийм юм хийхэд нь төр нь тусалж байна. Германы экспортын чиглэлээр ажил үйлчилгээ явуулдаг компаниудаа дэмждэг төрийн байгууллага нь манай хурал дээр ирээд том талбай авч, аж ахуйн нэгжүүддээ үзэсгэлэн гаргах боломж олгож байна. Австралийн хувьд ч мөн ялгаагүй.
Д.Мөнхчимэг
Өнөөдөр

2010/09/06
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих боломжгүй
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа