Эхлэл хуудас
Мэдээ мэдээлэл
Бизнес
Уурхайчин
Монголын Уул Уурхайн Нэгдсэн лавлах-2011
Бүртгүүлэх
Нэвтрэх
Нүүр
Хариуцлагатай уул уурхай
Эдийн засаг, менежмент
ШУ, Технологи
Байгаль орчин
Манай зочин
Эрх зүй, бизнесийн орчин
Танин мэдэхүй
Ачаалж байна... Түр хүлээнэ үү
Фото мэдээ
Видео сурвалжлага
Мэдээний дэлгэрэнгүй
МОНГОЛЫН УУРХАЙЧИД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУРШЛАГАА "БОРОО ГОУЛД" ДЭЭР СОЛИЛЦЛОО
- Уушгины тоосжилт өвчинд нэрвэгдсэн уул уурхайн салбарынхны дундаж наслалт 52 болжээ
700 метрын гүнд дарагдсан 33 уурхайчныг аврах ажиллагаа Чили улсад ид үргэлжилж байна. Орогнох байранд байрласан тэднийг гаргахаар уул уурхайн аврах багууд цаг, нартай уралдан зүтгэцгээж байна. Ер нь ямарваа нэг осол гарахад уурхайчид эн тэргүүнд хамгийн ойрын хорогдох байр руу гүйх дүрэмтэй байдаг аж. Ийм байдлаар 33-лаа амьд үлдсэн уурхайчдын хорогдох байрыг зөв тооцоолж, яг эгц дээрээс нь өрөмдсөн аврах багийнхны амжилтыг дэлхий даяар ярьж байна. Өдгөө уурхайчид аврагчдын өрөмдсөн цооногоор хоол хүнсээ зөөлгөж, цэвэр агаар амьсгалж, ар гэрийнхэнтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээцгээж байна.
Уул уурхайн аюулгүй ажиллагаа ямар чухал болохыг хамгийн сүүлийн энэ жишээнээс харж болно. Эрүүл мэнд, аюулгүй байдлаараа эрсдэлтэй бүлэгт орох уурхайчдын маань аюулгүй ажиллагаа ямар төвшинд яваа бол. Тэгвэл Монголын уул уурхайн салбарынхны туршлага, мэдлэгийг солилцох нэгэн сонирхолтой тэмцээн "Бороо гоулд" ХХК-ийн уурхай дээр саяхан зохиогдлоо.
Канад улсад аврах ажиллагаанд оррлцож явсанаа дурссан Бороо Гоулд ХХК-ийн Ерөхийлөгч Жон Казакофийн үгээр "Монголын уул уурхайн аврах ажиллагаа 2010" тэмцээн эхлэв. Тэрээр "Аль ч улсад аврах, аюулгүй ажиллагааны тэмцээн хамгийн чухал байдаг. Уул уурхайн аврах ажиллагааны алтан дүрэм бол өөрийн болон аврагч нөхдийн аюулгүй байдлыг эн тэргүүнд тавих явдал" гэдгийг онцлов.
Уул уурхайн аврах алба, Аврах тусгай анги, Дарханы Онцгой байдлын хэлтэс, Зүүнхараа 019-р анги, "Энержи Ресурс", "Шарын гол аврах анги", "Эрдэнэт УБҮ", "Баруунхараа 40-р анги", "Бичил уурхайн аврах баг", "Бороо гоулд" ХХК-ийн нэг, хоёрдугаар баг, "Дууш Мандал Хайрхан", "Өмнийн говийн элс" компанийн багууд хурд, зохин байгуулж буй энэ үйл ажиллагааг МХЕГ, АМГ, ЭБЭХЯ, Уул уурхайн үндэсний ассоциаии, Мон¬голын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэл дэмжиж, "MSM", "Вагнер ази" компаниуд баг тамирчдыг урамшуулахаар цуглажээ.
ЭЗЭН БАГ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЭВ
Олон улсад галын мэргэжлийн спорт, аврах ажиллагааны тэмцээн өргөнөөр зохиогддог. Харин энэ тэмцээнд Монголын уурхайчид заавал хурдаар биш зөв багийн ажиллагаа, аврах ажиллагааг үр дүнтэй явуулах тал дээр туршлага солилцох нь илүү чухлыг "Бороо гоулд" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн орлогч дарга Г.Одбаяр хэлнэ лээ. Бичил уурхайн төлөөллүүд зохион байгуулалтанд шилжиж, тэмцээнд оролцохоор ирэх болсонд тэд олзуурхаж байв.
Тэмцээнийг зохион байгуулагч эзэн баг аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг нь илт. Тэд уралдаан бүрт тэргүүлж, геологич, инженерүүд атлаа мэргэжлийн аврагчаас дутахааргүй бэлтгэгджээ. "Бороо гоулд"-д дөрвөн сая хүн цаг хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдол гарч байгаагүй нь хөдөлмөрийн чадвараа алдалгүй ажилладагтай нь холбоотой. Сард 150 мянган хүн цаг хийдэг гэж тооцвол дөрвөн сая хүн цаг хийх хүртэл гурван жил хэрэгтэй. Ийм нөхцөлд "Бороо"-гийн ажиллагсад эрүүл саруул ажилдаа ирээд гэртээ эрүүл, саруул харих итгэл дүүрэн ажилладаг байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОБГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Б.ГАНХҮҮ: НИНЖА НАР УХСАН НҮХЭНДЭЭ ИХ ДАРАГДДАГ
Манай Онцгой байдлын газар Баянгол суманд гал унтраах 40-р анги, Мандал суманд гал унтраах 19-р ангитай. Манай нутаг дэвсгэрт Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Бороо гоулд гэсэн томоохон байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Гар аргаар алт олборлох явдал нэмэгдсэн болоод ч тэр үү ашигт малтмалтай холбогдсон аваар их гарах болсон. Нинжа нар өөрсдийнхөө ухсан нүхэнд дарагдах, амь насаа алдах явдал түгээмэл.
"Бороо гоулд" компани манай байгууллагатай нягт хамтын ажиллагаатай. Манай сумын нутагт алт ухаж байсан дөрвөн хүн нурангид дарагдахад "Бороо гоулд" компанийн техник хэрэгслийг ашиглаж Онцгой байдлын хэлтсийн ажилчид маань гар, сэтгэл нийлж аварч байсан. Баянгол суманд гарсан их хэмжээний гал түймрийн үеэр "Бороо"-гийн улаан машины тусламжтайгаар манай Зүүн хараагийн гал унтраах алба тухайн галыг унтрааж байсан. Дархан, Улаанбаатарын хатуу хучилттай хар зам дээр томоохон авто ослууд гардаг. Тэр бүхэнд "Бороо гоулд"-тай хамтран ажилладаг. Орчин үеийн хүчирхэг багаж, төхөөрөмжөө шаардлагатай үед ашиглуулж, бусдын төлөө гэсэн сэтгэлээр ханддагт нь бид талархаж явдаг даа, энэ компанид.
ГЭРТЭЭ, ГУДАМЖИНД ГЭЭД XAAHA Ч ЯВСАН АЮУЛГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Уул уурхайн аюулгүй ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн ноён Гордон Рийд “Рэдпаф групп"-ийн гишүүн. Тэр "Аюулгүй ажиллагаанд хандаж байгаа монголчуудын хандлага маш хангалтгүй” байсан учраас "Уул уурхайн аюул¬гүй ажиллагааны нийгэмлэг"-ийг байгуулах болсноо ярив.
Осол аваар гаргахгүйн тулд хүчин чармайлт, цаг хугацааг хүн бүр зарцуулах хэрэгтэй. Дан ганц уул уурхай төдийгүй Улаанбаатарын залуус, ер нь хүн бүр аюулгүй ажиллагааг эрхэмлэх нь чухал. Хүн байгаа цагт аюулгүй ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Аюулгүй ажиллагаа гэдэг зөвхөн ажлын байран дээр биш гэртээ, гудамжинд гээд хаана ч явсан аюулгүй байхыг хэлнэ.
УУШГАНЫ ТООСЖИЛТ ӨВЧНӨӨР УУРХАЙЧИД ЦЭЛ ЗАЛУУГААРАА ХОРВООГ ОРХИХ БОЛЖЭЭ
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболдтой энэ үеэр ярилцлаа.
Мянга мянган уурхайчдын аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд тэмцээний ач холбогдол өндөр болохыг тэрээр үнэлэв. Уурхайчид уулын нуралтад өртөн бэртэж гэмтэхийн зэрэгцээ хувь хүний хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдах явдал нэмэгджээ. Ямар нэг аврах ажиллагаа явуулахаас илүү осол гарахгүй байх нь хэрэгтэй. Осол гарвал яаж аврах вэ гэдэг дээр "Бороо гоулд"-ын энэхүү үзүүлэх сургалт үр дүнтэйг тэр онцолж байв.
2008 онд үйлдвэрлэлийн осолд 43 хүн өртсөн бол 2009 онд 21 болтлоо буурчээ. Гэсэн ч үйлдвэрлэлийн ослоос илүүтэй уушгины тоосжилт өвчнөөр уурхайчид цэл залуугаараа хорвоог орхих нь нэмэгджээ. Газрын гүнд арван жил ажиллаад уушгины тоосжилт өвчтэй болдог. Иймд тоосжилт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүн, албан байгууллагын оролцоо чухал. Наад зах нь малгайгаа өмсөж, маскаа зүүж хэвших хэрэгтэйг энэ үеэр уурхайчдад сануулав. Уушгины суурь өвчнөөс гадна ходоод, мэдрэлийн өвчнөөр илүүтэй өвчлөх уурхайчдын дундаж наслалт 52 болжээ.
Б.Ганболд гуай цааш ярихдаа "Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд хөдөлмөрийн нөхцлийг биелүүлдэггүй. Manaй уул уурхай боолын системд орсон гэдэг бол монголын уурхайчид боолын боол болсон. Өнөөдөр Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд 108 мянган төгрөгийн цалингаар өглөөнөөс үдшийн бүрий хүртэл, сард амралтгүй, хоёрхон ээлжээр ажилладаг. Иймд гадны хөрөнгө оруулалттай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй компанид болж өгвөл ажиллахгүй байх хэрэгтэй" гэв.
Д.Индра
Зууны мэдээ
2010/09/06
Энэ мэдээг нийтэд түгээх
|
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Ачаалж байна...
Ачаалж байна...
Сэтгэгдэл бичих
Холбоотой мэдээнүүд
Ачаалж байна...
Header
Баннер
Ханшийн мэдээ
ХААН Банк
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
“Аянчин”-ийн сюрприз
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
Дэлгэрэнгүй »
Тавдугаар сараас ховор элементийг нэг бүрчлэн тодорхойлдог болно
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?
...
Дэлгэрэнгүй »
"Минтэр Эллисон" Монголд ажиллана
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
Дэлгэрэнгүй »
Copper falls on slow China demand, Europe crisis
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
Дэлгэрэнгүй »
China's gold output and demand could be far greater than ‘official' data suggest
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
Дэлгэрэнгүй »
China's gold output ranks 1st in world for 5 consecutive years
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
Дэлгэрэнгүй »
Coal India pact with workers
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
Дэлгэрэнгүй »
Glencore and Xstrata – the next big thing?
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
Дэлгэрэнгүй »
Малчдын амьжиргааг дэмжигч ”Ханбогд Алтан Нутаг ТББ” шилдгээр тодорлоо
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
Дэлгэрэнгүй »
80 мянга орчим залуус их бүтээн байгуулалтад оролцож байна
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Дэлгэрэнгүй »
Ачаалж байна...
Их уншсан
“Оюутолгой”-д 100 орчим ажилтан хэрэгтэй
2009/12/15
Монгол Улсын нүүрсний судалгааны тойм, нөөцийн үнэлгээ
2009/12/04
Ашигт малтмалын ордын нөөц, Эрдсийн баялгийн ангилалын тухай
2009/12/29
Монгол орны төмрийн ордууд
2009/12/04
Уул уурхайн үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
2009/12/15
Уул уурхайн экологийн шинжлэх ухааны ирээдүйн төлөв
2009/12/15
Ашигт малтмалын боловсруулалтын техник, технологи
2009/12/22
Дэлхийн нүүрсний зах зээлийн хандлага ба Монголын боломж
2010/01/22
Монгол улсын зөвлөх инженерүүд
2009/12/04
Газрын тосны эдийн засаг, Монгол Улсад үзүүлэх нөлөө
2010/03/19
Нөхөн сэргээлт хийх аргачлал гаргалаа
2010/01/25
Àøèãò ìàëòìàëûí áîëîâñðóóëàëòûí òåõíèê, òåõíîëîãè
2009/11/01
“Mining.mn” шинэчилсэн хувилбараар ажиллаж эхэллээ
2009/12/07
Монгол Улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратеги
2009/12/04
Оюу толгойн ажлын байр, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
2010/03/09
Ачаалж байна...
Хамтын ажиллагаа