Мэдээний дэлгэрэнгүй
"ПЕТРО МАТАД", "ЭНЕРЖИ РЕСУРС" ГАДНЫХНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА
Олон улсын Хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргаж буй гадаад дотоодын олон компани Монголын уул уурхайд хөрөнгө оруулдаг. Нэгэн цагт Роберт Фрийдланд "Айвенхоу Майнз"-ын хувьцаагаа олон улсад гарган хөрөнгө босгож байхад "Оюутолгойг минь худалдчихлаа" хэмээн халаглах монголчууд цөөнгүй байсан билээ. Үүнийг "Хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргахталаарбидний хэдэн монголчууд мэдлэг дулимаг байна" хэмээн учир мэдэх эдийн засагчид тайлбарлаж байв. Одоо тэр үеийг бодоход харьцангуй өргөн ойлголттой болсон ч байж болох. Ямартай ч манай ашигт малтмалын орд газруудаар "амьдралаа залгуулж буй" компаниудын хувьцааны ханш хэрхэн хэлбэлзэж байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Тавантолгойн ордын нэг хэсэг болох Ухаа худагийн нүүрсний орд газрыг Монголын хөрөнгө оруулалтай "Энержи Ресурс" компани эзэмшдэг. Одоогоор нэрээ өөрчлөн "Mongolian Mining Corp" гэгдэх болсон тус компани Хонконгийн Хөрөнгийн бирж дээр нэг тэрбум хүртэлх ам.долларын IPO хувьцаа гаргахаар болсон нь олон улсад нэлээд анхаарал татаад байгаа билээ. "Энержи Ресурс"-ийн хувьд Лондон, Торонтогийн       Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар судалгаа хийж байсан боловч тэдгээрээс тавьдаг өндөр босгыг давж чадахгүй нь гэж үзсэн бололтой. Ямартай ч өнгөрсөн онд дэлхийн өнцөг булан бүрээс компаниуд Хонконгийн бирж дээр анхлан хувьцаагаа гаргаж, нэг үгээр тус бирж IРО-д дарагдаж байсан. Гэтэл түүнээс хойш нэг хэсэг хугацаанд нам жим байсны эцэст одоо нэг хөдөлгөөнд орж эхлэв бололтой хэмээн эдийн засагчид дүгнэж байна. "Энержи Ресурс"-ийн хувьд эхний ээлжинд 700 сая ам.долларын хувьцаа гаргаж, түүнийгээ нэг тэрбум ам.доллар хүргэн нэмэгдүүлэх боломжийг нээлттэй үлдээхээр
төлөвлөж байгаа албан бус мэдээ бий. Хонконгийн Хөрөнгийн биржийн
ажиллагааг идэвхжүүлэхүйц их хэмжээний IPO гаргаж байгаад нь хөрөнгө оруулагчид таатай хандаж байна. Хонконгийн Хөрөнгийн бирж дээр энэ сард зургаан тэрбум ам.долларын IPO тарах тооцоо байгаа юм. Энэ оны хоёрдугаар улиралтай харьцуулахад илт нэмэгдсэн энэ хэмжээнээс болж, нэгж хувьцааны үнийг тогтооход нэлээд хүндрэлтэй байх бололтой.
"Петро Матад" компани өнгөрсөн долдугаар сард Давсан Толгойн маш их нөөцтэй орд газрыг нээсэн гэх мэдээлэл гаргасны дараа хувьцааных нь ханш ганцхан өдрийн дотор 50 гаруй хувиар нэмэгдэж байв. Тухайн үед нэгж хувьцаа нь 59 ам.доллар байснаа маргааш нь 87.80 ам.доллар болсон нь бий. Түүнээс хойш "Петро Матад"-ын хувьцаа өдөр ирэх бур бага багаар өссөөр энэ сарын 2-ны байдлаар нэгж хувьцаа нь 134.70 ам.долларт хүрчээ. Өөрөөр хэлбэл, Давсан Толгойн орд газрын нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосон тухайгаа зарласнаас хойш "Петро Матад"-ын хувьцааны ханш 140 хувиар өсчээ. Тус компани Давсан толгойн орд газрын орчмыг хоёр хэсэгт хувааж судалгаагаа хийж байгаа. “Давсан толгой 1” хэсгийн нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосон бол "Давсан толгой 2" гэх хэсгийн өрөмдлөгийг өнгөрсөн сарын 28-наас эхлүүлжээ. Ойролцоогоор 25 өдрийн дотор 1300 метр газар өрөмдөж, нөөцийг нь тогтооно гэж тооцож байгаагаа "Петро Матад"-ын төлөөлөгчид олон улсад зарласан. Одоогийн байдлаар 1000 орчим метрийн гүнд амжилттай өрөмдлөг явуулжээ.
Лондонд төвтэй хувьцааны брокер "Westhouse Securi¬ties" компанийн шинжээчид "Петро Матад"-ын хувьцааны ханш тасралтгүй өссөөр байгаагийн шалтгааныг Давсан толгойн ордын шинжилгээ, судалгааны ажлаа өргөтгөж, "Давсан толгой 2" төслийг хэрэгжүүлж эхлэж буйтай нягт холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Арбитрийн шүүхэд дуудагдсаны дараа ч "Айвенхоу Майнз"-ийн хувьцааны ханшид огцом хэлбэлзэл ажиглагдсангүй. "Рио Тинто"-гийн Оюутолгой дахь хөрөнгө оруулалтыг хязгаарлахын тулд "Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг" гэгч зүйл гаргаж ирсэн тус компанийн хувьд өнгөрсөн зуны туршид нэгж хувьцаа нь 17-19 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан юм. Сүүлийн 52 долоо хоног дахь тус компанийн нэгж хувьцааны хамгийн бага ханш 10.37 ам.доллар байсан бол хамгийн өндөр нь 18.94 ам.долларт хүрсэн юм.
"Айвенхоу   Майнз"-ын хувьцаа эзэмшигчдийн эрхийг
баталгаажуулсан баримт бичиг хууль ёсных гэдэг нь тогтоогдох юм бол энэ сарын дундуур тус компани Оюутолгойн хувьцаанаасаа дор хаяж таван хувийг нь олон улсад гаргах эрхтэй болох юм. Тухайн үед шинэ стратегийн түнштэй болно гэсэн утга бүхий дээрх мэдээлэл цацагдсаны дараа "Айвенхоу Майнз"-ын хувьцааны ханш 14 хувиар өсч байсан билээ. Хөндлөнгийн ажиглагчдын үзэж буйгаар сүүлийн үед "Рио Тинто"-той сүжрэх болсон "Чайналко"-гийн анхаарлыг татаж, тэдэнтэй хамтрах сонирхлоо ийн илэрхийлж байж ч болзошгүй аж. Энэ бол эдийн засагчдын дүгнэлт. Хамгийн сүүлд энэ сарын 3-ны байдлаар "Айвенхоу Майнз"-ийн нэгж хувьцаа 19.42 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөсөө долоон центээр өссөн мэдээтэй байна.
"Рио Тинто" компанийн хувьд "Айвенхоу Майнз"-ын талаар арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэсэг хугацаанд хувьцааны ханшид нь бага зэргийн бууралт ажиглагдаж байсан билээ. Гэхдээ Монголоос гадна дэлхийн олон оронд олборлолт явуулдаг тус компанийн хувьцааны ханш зөвхөн "Айвенхоу Майнз"-аас шалтгаалан хэлбэлзсэнгүй. Австари дахь төсөл, Гвинейн уурхай зэргээс хамаарч харьцангуй эерэг дүнтэй байгаа юм. Гэхдээ "Рио Тинто" компанийн тэргүүн Том Албанез өнгөрсөн сарын эцсээр өгсөн нэгэн ярилцлагадаа "Оюу толгойн ордын зэсийн асар их нөөцөөс болж бид "Айвенхоу Майнз"-д хөрөнгө оруулсан" хэмээн онцолж байсан нь нэг ёсондоо арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаа тайлбарласан хэрэг болж байна. "Айвенхоу Майнз"-ыг шүүхэд дуудсаны дараа "Рио Тинто"-гийн нэгж хувьцаа нь 68.10 ам.доллар байснаа 66.55 ам.доллар болж буурч байсан юм. Өнгөрсөн баасан гарагын байдлаар тус компанийн нэгж хувьцаа 73.79 ам.доллар болжээ.
Монголын Дорнод ураны ордод уран олборлох газрын лицензийн 58 хувийг эзэмшигч "Хан Ресурс" компанийн эрхийг хууль бусаар хязгаарласан хэмээн Монголын Засгийн газрыг буруутгах болсоор удаж байна. Тэд Оросын "Роснефть"-ийн охин компани болох "АРМЗ" Дорнод уранд олборлолтоо явуулах сонирхолтой байгаагаас төрийн шийдвэрт нөлөөлж байна хэмээн буруутгасан юм. Өөрсдөө Хятадын төрийн мэдлийн уул уурхайн компани "CNNC'-тэй хамтрах сонирхолтой байгаагаа ч нуугаагүй. Монголын цөмийн энергийн газартай Монголын шүүхээр мэтгэлцэж ялсныхаа дараа Оросын "АРМЗ"-г бизнесийн эрх ашигт халдсан гэх хэргээр олон улсын шүүхэд дуудсан билээ. Гэвч ураны асар их нөөцийн төлөөх өрсөлдөөний гол эзэн болоод буй "Хан Ресурс"-ын хувьцааны ханшид ноцтой хэлбэлзэл ажиглагдсангүй. Торонтогийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулдаг тус компанийн нэгж хувьцаа сүүлийн өдрүүдэд 0.30 канад доллараас дээш доошоогоо бараг хэлбэлзэхгүй шахам байгаа юм. Канадын Онтарио дахь Дээд шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч уран олборлолтоо амжилттай явуулах эсэх нь шийдэгдэх тэр үед хувьцааны ханшид нь өөрчлөлт гарч магадгүй хэмээн зарим ажиглагч үзэж байна.

Т.Элиса
Улс төрийн тойм

2010/09/06
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 1 сэтгэгдэл байна
daimaa 202.70.38.138 2010/09/07 #

CAT D6 -giih kom hutga zarna 99255240

Хариулт бичих
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?

...
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Rss
Хамтын ажиллагаа