Эхлэл хуудас
Мэдээ мэдээлэл
Бизнес
Уурхайчин
Монголын Уул Уурхайн Нэгдсэн лавлах-2011
Бүртгүүлэх
Нэвтрэх
Нүүр
Хариуцлагатай уул уурхай
Эдийн засаг, менежмент
ШУ, Технологи
Байгаль орчин
Манай зочин
Эрх зүй, бизнесийн орчин
Танин мэдэхүй
Ачаалж байна... Түр хүлээнэ үү
Фото мэдээ
Видео сурвалжлага
Мэдээний дэлгэрэнгүй
ОЮУ ТОЛГОЙН ЗАХИАЛГААР 100 ЗАЛУУГ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛЧИН БОЛГОНО
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор /Ph.D/, дэд профессор ЖЛхагвасүрэнтэй ярилцлаа
-Юуны өмнө Танд энэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе! Танай сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн зорилт юу вэ?
-Баярлалаа. Манай сургууль хичээлийн жилийнхээ нээлтийг саяхан хийлээ. Бид гарч байгаа хичээлийн жилд хамт олноороо шийдвэрлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн тавьж байгаа юм. Хамгийн том зорилт бол Монгол улсад уул уурхайн салбар хурдан хөгжиж байгаатай холбогдуулан уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин, ажилчин бэлтгэх хөтөлбөрүүдийг чанаржуулах зорилт тавин ажиллаж байна. Дараагийн нэг том зорилт бол оюутан залуусын амжилттай суралцах нэг үндэс болсон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч байгаа юм.
-Танай сургууль бол үйлдвэр дагаж байгуулагдаж хөгжсөн түүхтэй сургууль. Энэ жил 35 жилийнхээ ойг тэмдэглэх юм байна.
-Тийм ээ. Манай сургууль 35 жилийн түүхтэй. Яг түүхийг нь сөхвөл "Эрдэнэт" үйлдвэрээс хоёр насаар ах. 1975 онд "Эрдэнэт" үйлдвэрийн мэргэжилтэй ажилчин бэлтгэхийн тулд үйлдвэрийг барьж байгуулахаас өмнө Үйлдвэр сургуулийн комбинат нэртэй байгуулж байсан байгаа юм. Ингээд тэр үед 18 аймаг, гурван хотоос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр тэргүүний залуучуудыг авчирч уг комбинатад сурган, "Эрдэнэт" үйлдвэрийн анхны ажилчдыг бэлтгэн үнэмлэхийг нь гардуулж байсан юм билээ. Тэр л цаг мөчөөс хойш 35 жилийн хугацаанд 45 мянга орчим мэргэжилтэй ажилчин, 600 гаруй техник мэргэжлийн дунд боловсролтой ажилтан, 800 шахам уул уурхайн дээд боловсролтой инженерүүд төгсөн гарчээ. Сургуулийн түүхийг аваад үзвэл гурван үндсэн үе шатыг дамжсан байдаг.
Тухайлбал, анх Мэргэжил сургалтын комбинат болон үүсч хөгжсөнийхөө дараа Дархан хотын Политехникумын нэг салбар болж дунд мэргэжилтэй ажилтан бэлтгэж байсан. Харин 1996 оноос тэр үеийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийн санаачилгаар Монгол улсын Техникийн их сургуулийн харъяа Орхон аймаг дахь Технологийн сургууль болон өргөжсөноөс хойш дээд сургуулийн статусаар гурав дахь үе шатаа дамжиж өнөөдрийг хүрсэн байдаг.
-Та сургуулийнхаа хичээлийн жилийн нээлтэн дээр үг хэлэхдээ хэд хэдэн онцлогтой жил болно гэж хэлж байсан. Манай уншигчдад лав сонин байх болов уу
-Хамгийн гол онцпог үйл явдал бол мэдээж сургуулийнхаа 35 жилийн ойг тэмдэглэнэ. Дараагийн нэг онцдог гэвэл Монгол улсад үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа Оюу толгой компанитай хамтарсан сургалтыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, Оюу толгой компанийн захиалгаар, уг компанийн хөрөнгө оруулалтаар анхны 100 мэргэжилтэй ажилчныг нэг жилийн хугацаатай сургах юм. "Эрдэнэт" үйлдвэр, Технологийн сургуулийн материаллаг бааз суурин дээр энэхүү сургалт явагдана. Өнөөдөр сургуулийн нээлтэн дээр тус компанийн хүний нөөцийн хариуцлагатай ажилтнууд, сургалт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Ер нь цаашид ч уул уурхайн компаниудаас захиалга ирэх нь нэмэгдэх төлөвтэй. Энэ бол хичээлийн жилийн яах аргагүй онцдог үйл явдал гэж бид үзэж байгаа.
-Дээрх залуус ямар шалгуурыг давж сургалтанд хамрагдаж байна вэ? Тэд хаа хаанаас ирэв?
-Оюу толгой компанийн ажилчдын шалгуурыг тухайн компанийн хүний нөөцийн сургалт хариуцсан ажилтнууд өөрсдөө хийж, сонгон шалгаруулсан. Энд Технологийн сургуулиас ямар нэг оролцоо байгаагүй. Яагаад гэвэл тэд хүний нөөцөө өөрсдөө бүрдүүлдэг учраас. Харин Технологийн сургуулийн хүлээх үүрэг бол эдгээр сонгогдсон хүмүүсийн сургалтыг сайн зохион байгуулах явдал юм. Өмнөговь аймгаас 70 залуу, үлдсэн 30 нь бусад аймгаас сонгон шалгаруулж авсан юм билээ.
-Оюу толгой компанийн хүний нөөцийн ажилтнууд, сургалт хариуцсан мэргэжилтнүүд танай сургуулийн бааз суурьтай танилцсан байх. "Эрдэнэт" үйлдвэрийг ч үзсэн байх. Тэд ер нь ямар сэтгэгдэлтэй байх юм?
-Энэ хүмүүстэй анхны гэрээ байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл маш сайн ойлголцож хамтран ажиллаж байгаа. Тэдний анхны сэтгэгдэл ч өндөр байна. Тэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн сургуулиудыг гурван жил судалсны үр дүнд манай сургуулийг сонгосноо хэлж байсан. Тэгэхлээр тэдний шалгуурт манай сургууль юугаараа тэнцэв гэдгийг бид бас судалж үзсэн. Хамгийн гол нь 30 гаруй жилийн түүхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, Азидаа төдийгүй олон улсын хэмжээнд танигдсан "Эрдэнэт" үйлдвэр, түүний 6000 ажиллагсадын ур чадвар, ажлаа арван хуруу шигээ мэддэг инженер техникийн ажилтнуудаас бүрэлдэн бий болсон байна.
Энэ бол хамгийн гол шалгуур байсан юм болов уу гэж бодож байгаа. Ер нь хүн хоёр хөлтэй байдаг шиг мэргэжлийн сургалтын үр дүн нь мөн л хоёр хэмжигдэхүүнээр тодорхойлогддог гэж хэлж болно. Тэр нь маш сайн багш, нөгөө нь дадлага хийх бүхий л боломжоор хангагдсан лаборатори, бааз суурь юм. Энэ дашрамд хэлэхэд манай сургуулийн сургалтанд, "Эрдэнэт" үйлдвэрт 20, 30 жил ажиллачихсан мэргэжилдээ гаршсан, шилдэг инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн докторууд багш нартай маань хамтран оролцдог гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол маш их хүч. Нөгөө талаар сургалтын хөтөлбөрийн агуулгыг 100 хувь гэж тооцвол 70-80 хувь нь дадлага байдаг. Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэр дээр үүнийг хийх бүрэн боломж байна. Өнөөдөр манайд белазын ангид сурч байгаа хүүхэд бүтэн 10 сарын сургалтын зөвхөн гурван сард нь л танхимд онол үзэж, үлдсэн долоон сарыг нь "Эрдэнэт" үйлдвэрийн уурхайд, белаз машины бүхээгт, жолоочийн дэргэд сууж дадлагажин төгсөж байгаа юм. Мэргэжлийн сургалтын ийм түвшинд хүрсэн, сурах нөхцлийг сайн бүрдүүлсэн сургууль үнэнийг хэлэхэд манайхаас өөр байхгүй байгаа юм. Энэ бүхнийг Оюу толгойн мэргэжлтнүүд судалж тооцсон биз ээ.
-Тэгэхлээр танай хамт олон уул уурхайн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх жирийн нэг хичээлийн жилээс энэ жил илүү их хариуцдага хүлээж, ачаалал ихтэй байгаа нь тодорхой байна. Өмнөговь болон бусад аймгаас ирсэн эдгээр 100 залуугийн байр, хоол, амьдарч сурах нөхцлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Эдгээр залуусын байр, хоол гээд мөнгө санхүүгийн бүх асуудлыг Оюу толгой компани 100 хувь шийдэж өгсөн. Бид тус компанитай 210 орчим сая төгрөгийн гэрээ байгуулсан. Манай хамт олон зуны турш дотуур байрныхаа орны тоог нэмэгдүүлэх, засвар хийхэд багагүй цаг, хөрөнгө зарцууллаа. Үүний үр дүнд залуусаа шинэ, тавтай орчинд амьдарч сурах бололцоог нь бүрдүүлж хүлээн аваад байна. Багш нар маань монгол хэл дээр бичиж боловсруулсан ном, гарын авлагаар хангаж ажиллах юм.
-Удахгүй танай хамт олон сургуулийнхаа 35 жилийн ойг тэмдэглэх нь. Ойн баяраа ямар ямар томоохон ажлуудаар бэлэг барин угтаж байна вэ?
-Сургуулийнхаа 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг өнгөрсөн наймдугаар сард "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлаар батлуулж ажилдаа орсон. Бид ойгоо угтан гурван багц томоохон ажилд анхаарлаа төвлөрүүллээ. Нэгдүгээрт, эрдэм судлалын ажилд ямар ахиц гаргах вэ, хоёрдугаарт, материаллаг бааз сууриа хэрхэн өргөжүүлэн сайжруулах вэ, гуравдугаарт, Багшлах боловсон хүчний мэргэжлийг яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр нэлээд зүйл хийлээ. Дорвитойхон бүтээлч ажлуудаас дурьдвал багш нарынхаа хүч, нөөцийг ашиглан, Улсын техник технологийн 14-р олимпиадыг Орхон аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа. Өнгөрсөн онд бид Монгол улсын мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн улсын дөрөвдүгээр зөвөлгөөнийг өөрийн аймагтаа зохион байгуулсан юм. Түүнчлэн улсын Металл судлалын анхдугаар олимпиадыг мөн аймагтаа анх удаа зохион байгуулав. Сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулахад ойролцоогоор 300 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, хичээлийн анги танхимын өргөтгөлд 130 сая төгрог, оюутны байрны тохижилт засварт 50 орчим сая төгрөг зарцуулсан байх жишээтэй. Мөн ирэх жил тэмдэглэх Эрдэнэт хот байгуулагдсаны 35, манай сургуулийн 35 жилийн ойг тохиолдуулан "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудаас Технологийн сургуулийн ойролцоох Ш. Отгонбилэгийн нэрэмжит гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ дашрамд дээрх томоохон бүтээн байгуулалтын хoeрoeнгoe мөнгийг шийдэж, бүх талаар дэмжиж байдаг үйлдвэрийнхээ захирлуудад талархаж байгаагаа хичээлийн шинэ жилийн баярын энэ өдрүүдэд сургуулийнхаа нийт хамт олны өмнөөс илэрхийлмээр байна. Ер нь "Эрдэнэт"үйлдвэр маань нийгмийн хариуцдагыг хэрэгжүүлэгч Монголдоо төдийгүй, олон улсын түвшинд танигдсан шилдэг үйлдвэр шүү дээ.
Нөгөө талаар Орхон аймаг маань анх үүсч бий болсон цагаасаа "Эрдэнэт" үйлдвэрийг дагаж сүндэрлэсэн түүхтэй. Тийм учраас Орхон аймаг, Эрдэнэтчүүдийн нийгмийн асуудлын дийлэнх хэсгийг нь шiйдвэрлэдэг гэж би ойлгодог. Үүний нэг илрэл нь Технологийн сургууль. Технологийн сургуульд 1500 орчим бакалавр оюутан сурч байна. Эдгээр оюутны судалгааг үзэхэд 40 шахам хувь нь амьжиргааны доод түвшингийн айл өрхийн хүүхдүүд байдаг юм. Нийт оюутны 45 хувь нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллагсадын хүүхэд байдаг. Тэгэхлээр үйлдвэрийн захиргаа, үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хийсэн Хамтын гэрээний дагуу үйлдвэрийн ажиллагсадын айл өрхийн нэг хүүхдийн хоёроос дээших курсынх нь сургалтын төлбөрийг үйлдвэр дааж байна. "Эрдэнэт" үйлдвэрийн хөнгөлөлт тэтгэлэг байна. Энэ хэрээрээ үйлдвэр маань ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж байгаа юм.
Мөн манай сургуулийн бүх зардлыг үйлдвэр маань дааж санхүүжүүлж байна. Ингээд бодохоор Орхон аймгийн тэр их ачаанаас үйлдвэр маань хуваалцаж байдаг нь ойлгомжтой байгаа юм. Ялангуяа боловсролын салбарыг дээд хэмжээгээр дэмжиж байгаагийн тод жишээ юм даа.
-Сургуулийн тань багш нар бол мэдээж танай хамт олны гол хөдөлгөгч хүч нь байж таараа. Тэднийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна? Докторын зэрэг цолтон хэд байна вэ?
-Үйлдвэрийн боловсон хүчний бодлогын дэмжлэгийн үр дүнд манай багш нарын дотор эрдмийн зэрэг цолтой багш нарын эзэлж байгаа хувь 22 байна. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө энэ тoo хангалтгүй байсан. Өнөөдөр манайд 12 доктор сургалтыг удирдаж байна. Дээр нь "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаа шинжлэх ухааны доктор болон боловсролын докторууд бас манай сургалтыг удирдаж байгаа юм. Үйлдвэр маань багш нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх тал дээр маш их анхаарч байна. Жишээ нь, манай нэг багш үйлдвэрийн зардлаар АНУ-д докторын зэрэг хамгаалахаар явлаа. Нэг багш маань мөн улсад магистр хамгаалахаар явж байна. Бас нэг баш Энэтхэг улс рүү явлаа. Эдгээрийн бүх зардлыг үйлдвэр дааж байна. Дотоодод боловсролын докторын зэрэг хамгаалах гэж байгаа 15 багшийн бүх төлбөрийг үйлдвэр хариуцаж байна. Энэ сайхан боломжийг багш нар маань сайн ашиглавал ойрын жилүүдэд дээрх хувь 30-40 хувьд хүрэх бүрэн боломжтой байгаа юм.
Тантай ярилцлага хийж байгаа завшааныг тохиолдуулан Монгол орон даяар сургалтын үйлчилгээ үзүүлж байгаа бүх шатны байгууллага, хамт олон, түүний дотор ажил мэргэжил нэгтэй хүмүүс, нийт оюутан залуучууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж байна. Мөн уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа бүх шатны сургалтын байгууллагатай хамтарч ажиллахад "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хамт олон бид ямагт бэлэн байгааг хэлье ээ.
Л.Батаа
МОНЦАМЭ
2010/09/06
Энэ мэдээг нийтэд түгээх
|
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Ачаалж байна...
Ачаалж байна...
Сэтгэгдэл бичих
Холбоотой мэдээнүүд
Ачаалж байна...
Header
Баннер
Ханшийн мэдээ
ХААН Банк
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
“Аянчин”-ийн сюрприз
2012/02/04
10 гаруй жилийн турш чанартай, найдвартай, Америк брэндийн барааг хэрэглэгчиддээ хүргэсээр ирсэн Аян...
Дэлгэрэнгүй »
Тавдугаар сараас ховор элементийг нэг бүрчлэн тодорхойлдог болно
2012/02/03
-Монгол Улсад геологи хайгуулын ажлын стандарт, чанар ямар түвшинд байгаа талаар яриагаа эхэлье?
...
Дэлгэрэнгүй »
"Минтэр Эллисон" Монголд ажиллана
2012/02/03
Хууль зүйн зөвлегөө, үйл ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Минтэр Эллисон" (Minter Ellison) ...
Дэлгэрэнгүй »
Copper falls on slow China demand, Europe crisis
2012/02/03
(Rewrites, adds New York dateline, updates with New York closing copper price, adds graphic and anal...
Дэлгэрэнгүй »
China's gold output and demand could be far greater than ‘official' data suggest
2012/02/03
Following the recent Mineweb article on Chinese gold production and consumption (see China enhances ...
Дэлгэрэнгүй »
China's gold output ranks 1st in world for 5 consecutive years
2012/02/03
China's gold output reached 360.96 tons in 2011, up 5.9 percent year-on-year, according to the lates...
Дэлгэрэнгүй »
Coal India pact with workers
2012/02/03
NEW DELHI, 1 FEB: State-run Coal India Limited has signed a pact with its trade unions to increase w...
Дэлгэрэнгүй »
Glencore and Xstrata – the next big thing?
2012/02/03
In news which is likely to excite even the most jaded of industry analysts, Glencore International p...
Дэлгэрэнгүй »
Малчдын амьжиргааг дэмжигч ”Ханбогд Алтан Нутаг ТББ” шилдгээр тодорлоо
2012/02/03
Монгол улс, Улаанбаатар Оюу Толгой ХХК-ийн Шилдэг 20 ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн пүрэв ...
Дэлгэрэнгүй »
80 мянга орчим залуус их бүтээн байгуулалтад оролцож байна
2012/02/03
2010 оны байдлаар Монгол улсад уул уурхайн салбарт 31900 ажилчид, барилгын салбарт 41200 ажилчид ажи...
Дэлгэрэнгүй »
Ачаалж байна...
Их уншсан
“Оюутолгой”-д 100 орчим ажилтан хэрэгтэй
2009/12/15
Монгол Улсын нүүрсний судалгааны тойм, нөөцийн үнэлгээ
2009/12/04
Ашигт малтмалын ордын нөөц, Эрдсийн баялгийн ангилалын тухай
2009/12/29
Монгол орны төмрийн ордууд
2009/12/04
Уул уурхайн үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
2009/12/15
Уул уурхайн экологийн шинжлэх ухааны ирээдүйн төлөв
2009/12/15
Ашигт малтмалын боловсруулалтын техник, технологи
2009/12/22
Дэлхийн нүүрсний зах зээлийн хандлага ба Монголын боломж
2010/01/22
Монгол улсын зөвлөх инженерүүд
2009/12/04
Газрын тосны эдийн засаг, Монгол Улсад үзүүлэх нөлөө
2010/03/19
Нөхөн сэргээлт хийх аргачлал гаргалаа
2010/01/25
Àøèãò ìàëòìàëûí áîëîâñðóóëàëòûí òåõíèê, òåõíîëîãè
2009/11/01
“Mining.mn” шинэчилсэн хувилбараар ажиллаж эхэллээ
2009/12/07
Монгол Улсын ураны судалгаа, үйлдвэрлэлийн стратеги
2009/12/04
Оюу толгойн ажлын байр, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
2010/03/09
Ачаалж байна...
Хамтын ажиллагаа