Мэдээний дэлгэрэнгүй
Дотоодын хөрөнгө оруулагч нараа түлхүү дэмжих хэрэгтэй
Нүүрсний салбарын ахлах эксперт, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирлын зөвлөх Р.Сундуйтай ярилцлаа.

-Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарын өнөөгийн хөгжлийн хандлагыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Нүүрсний үйлдвэрлэл сүүлийн 2-3 жилийн дотор эрчимтэй өсч байна. Мөн олборлолт өсөхийн хэрээр экспортын хэмжээ нэмэгдэж байна. Экспортод гаргаж байгаа баялаг маань сайн чанарын коксжих нүүрс юм. Түүнээс биш хүрэн нүүрсний экспорт байхгүй. Экспортын өсөлт нь Азийн зах зээлд эдийн засгийн өсөлтийг дагасан металлургийн үйлдвэрлэл өсч буйтай холбоотой. Энэ бол зүй ёсны хөгжлийн хандлага гэж ойлгож байгаа. Бид хэдэн жилийн өмнө нүүрс экспортлох юмсан, Тавантолгойн нүүрсийг гадаадад гаргах юм сан гэж мөрөөддөг байлаа. Тухайн үед коксжих нүүрсний үнэ төдийлөн өндөр биш байсан. Харин сүүлийн 10-аад жилд Ази, тэр дундаа Хятад, Энэтхэгийн эдийн засаг асар хурдацтай өссөнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагаад Монголын ашигт малтмал дэлхийн олон орны сонирхолыг татаж эхэлсэн. Бид үүнийг хүсч байсан. Харамсалтай нь гүйгээд чадаагүй юм. Харин өнөөдөр ордынхоо нэг хэсгийг ашиглаад, хувийн компани энэ салбарт хөрөнгө босгоод явж байгаа нь гайхамшиг.

Гэхдээ нүүрс эрдэс баялгийг ашиглахдаа орд илрэл болгоныг ухаж сэндийчээд байж болохгүй. Энэ талаар төрөөс цэгцтэй бодлого байх ёстой. Энэ бодлогын хүрээнд нүүрсний томоохон ордуудыг, улсын эдийн засагт болоод олон улсын зах зээлд үнэхээр өндөр эрэлт хэрэгцээтэй, улсын эдийн засгийн аюулгүй байдалд чухал нөлөөтэй томоохон хүрэн нүүрс, коксжих нүүрсний ордуудыг төрөөс бодлоготойгоор хөгжүүлж дэмжин хэрэгжүүлэх ёстой. Дэс дараатай, үе шаттайгаар ашиглах бодлого явуулах учиртай. Түүнээс биш бүгдийг нь зад тавичихаад Монгол Улсын 18 аймгаар 20 зүгт нүүрс гаргаж, энд тэнд ухаад байх утгагүй. Үүнийг зохицуулах ёстой. Харамсалтай нь зохицуулалт төдийлөн сайн хийж чадахгүй байна.

Хүмүүс хамаг нүүрсээ түүхийгээр нь гаргалаа, Хятадад аваачаад булж байна гэсэн яриа дуулддаг. Энэ нь яахав мэдээлэл, ойлголтгүй хүмүүсийн яриа л даа. Ер нь коксжих нүүрсийг кокс болгоод гаргавал бүр сайн. Гэхдээ үүнд хугацаа, хөрөнгө хэрэгтэй. Өнгөрсөн жил түүхий нүүрс гаргаж байлаа. Энэ жил Ухаа Худагийн уурхайгаас баяжуулсан нүүрс гаргана. Энэ бол маш том алхам юм. Дараагийн алхамыг бусад компаниуд ч хийх ёстой. Гэхдээ тодорхой үе шатыг дамжиж, хуримтлал бий болгон, түүнээсээ хөрөнгө босгож байж бий болно. Тодорхой хугацаанд нүүрсийг түүхийгээр нь гаргахаас өөр аргагүй. Эцэст нь Монгол Улс кокс хими, нүүрс химийн үйлдвэртэй байх бодлого руу явах ёстой. Энэ бодлогыг төр засгаас урт хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх учиртай. Хүрэн нүүрсийг боловсруулаад, үүнээс хийжүүлсэн, бусад химийн бүтээгдэхүүн гарган авдаг. Коксоор металлургийн үйлдвэрлэл явуулдаг. Төмрийн хүдрийн багагүй нөөц манай улсад байна шүү дээ. Үүнийг цогцоор нь авч үзэх юм бол аж үйлдвэрийн маш том түвшинд хүрэх юм.

-Нүүрсний экспорт хурдацтай өсч байгаа боловч дэд бүтцийн асуудал нэлээн төвөгтэй боллоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсийг төмөр замаар тээвэрлэх нь хамгийн оновчтой. Оюутолгойн зэсийг шуудайлаад чингэлэгт ачаад тээвэрлэж болно. Нүүрсийг тэгэж болохгүй. Машинаар тээвэрлэн гэдэг маш үрэлгэн асуудал. Аргаа барахдаа машинаар тээвэрлэж байна. Зарим нөхөд төмөр зам барих зөвшөөрөл хүлээгээд авто зам тавиад явж байна. Үнэхээр таны хэлсэнтэй санал нэг байгаа. Сүүлийн хоёр, гурван жил экспорт огцом өслөө. Дэд бүтцийг шийдэхгүй бол энэ өсөлт цаашаа гарахгүй. Хилийн шалган нэвтрүүлэх чадвараас шууд хамаарна. Хил дээр өдрийн 300-500 жолооч бууж тамга даруулна. Энэ нь маш их механик ажиллагаатай, цаг үрсэн асуудал . Түүний оронд хоногт 500 вагон чирсэн галт тэргээр тээвэрлэх юм бол ажил маш их хөнгөрнө. Ер нь төмөр замаар тээвэрлэх хамгийн үр ашигтай гэдгийг дахин хэлмээр байна. Өнөөдөр эхний ээлжинд Тавантолгойгоос Сайншанд хүрсэн төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Энэ нь Оросоор хойш гарахад хэрэг болно. Мөн урагш, Тавантолгой, Нарийн сухайт гэсэн чиглэлд төмөр зам барих хэрэгтэй. Төрөөс баримтлах төмөр замын бодлогод энэ талаар тодорхой дараалал үүсгэчихсэн боловч зэрэг эхлүүлмээр байгаа юм. Саяхан Ерөнхийлөгч дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэе гэсэн санааг хэлэх шиг боллоо.  Зэрэг эхлүүлэе, оройтлоо гэж ярьж байна. Бид төмөр замын ажлыг зэрэг эхлүүлж, тал тал тийш, хэд хэдэн гарцтай байх хэрэгтэй.

-Эхний ээлжинд урагш чиглэсэн төмөр зам барьвал нэг зах зээлээс хараат болох вий гэсэн тодорхой болгоомжлолууд байдаг? 

-Шууд тэгэж ярьж болохгүй. Өнөөдөр бид нефть бүтээгдэхүүний хувьд Оросоос хараат байна. Өнөөгийн төмөр замын хувьд мөн л Оросоос хараат. Тэгэхээр аль алинтай нь хамааралтай байх хэрэгтэй. Урагшаа олон улсын стандартын дагуу төмөр зам тавих нь зүйтэй. Эхний ээлжинд Тавантолгойгоо Сайншандтай холбох хэрэгтэй. Мөн өөрийн хөрөнгөөр урагш төмөр зам барья гэсэн газрууд байна. Бариулах ёстой. Гол нь дэд бүтцээ хөгжүүлж байж л аль өндөр үнэ хэлсэнд нь өгөх боломж бүрдэнэ шүү дээ. Орос биднээс нүүрс авахгүй. Тэд Сибирээс Япон руу асар их хэмжээний нүүрс гаргаж байна шүү дээ.  Дэлхий дээр коксжих нүүрсний гурван том орд байгаагийн нэг нь Орост бий. Нөгөөх нь манай Тавантолгой, мөн Өмнөд Африкад нэг том орд байна.

-Ер нь нүүрсээ боловсруулаагүй тохиолдолд гурав дахь ч зах зээл рүү гаргах асуудал нэлээн төвөгтэй гэдэг?

-Нүүрс боловсруулах үйлдвэрүүдийг улсын хөрөнгөөр барих боломжтой бол барих хэрэгтэй. Барья гэсэн компаниудад нь зөвшөөрөл өгөх ёстой. Төр энэ бүхэнд садаа болохгүй дэмжээд өгчих юм бол хувийн компаниуд хөрөнгөө босгоод ажлаа эхлэнэ. Ер нь бүх нүүрсээ боловсруулна гэвэл учир дутагдалтай. Нүүрсийг Хятадаас цааш гаргаж чадахгүй гэдэг дээр би огт өөр зүйл боддог. Оросоор дамжуулж далайд хүрэх хэрэгтэй. Ингэхэд 7000 км зам. Хятадаар дамжуулж далайд хүрнэ гэвэл 1500 км зам туулна. Мэдээж энэ тохиолдолд тээврийн өртөг зардал нэлээн өндөрсөж, хугацаа нь уртасна. Гэхдээ энэ бодлогыг хоёр хөрштэйгөө улс төрийн гэрээ хэлэлцээрээр тохирох ёстой. Далайд хүрвэл хаана ч очиж болно шүү дээ.

-Хууль эрхзүйн тогтвортой орчин гэх зүйлийг байнга ярьдаг. Ялангуяа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь их чухал? 

-Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх юм бол тогтвортой байдлын гэрээ хийдэг. Тэгвэл дотоодын компанийн хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал. Дотоодын компани ч гэсэн гадаад зах зээлтэй яриа хэлцэл хийж байж мөнгө босгож байгаа шүү дээ. Тэгэхээр дотоодын компанийн эрх ашиг, хөрөнгө оруулах боломжийг хангахын тулд хөрөнгө оруулалтын гэрээ хийх хэрэгтэй. Энэ нь татварын орчинг тогтвортой байлгана гэсэн үг шүү дээ. Зөвхөн гадаад гэхгүй дотоодын компаниудтай ч гэрээ хийж, ийм эрхзүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь бол гадаадынхан гэхээс илүү дотоодын хөрөнгө оруулагч нарт илүү нөхцөл санал болгох юм бол үр шим нь улсдаа л үлдэнэ.

Mining.mn
2012/01/27
Мэдээний сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Нийт 0 сэтгэгдэл байна
Холбоотой мэдээнүүд
 
Баннер
Ханшийн мэдээ
Баннер
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Сүүлд нэмэгдсэн
2012/02/21
Sinopec, Enbridge's Chinese business partner for the Northern Gateway Project, has a long record of ...
2012/02/21
Bank of China International (BOCI) is on track to become the first Chinese member of the London Meta...
2012/02/21
JOHANNESBURG (miningweekly.com) - London-listed International Ferro Metals (IFM) was currently engag...
2012/02/21
Rio Tinto said US$518 million will be invested in driverless trains for Pilbara iron ore rail networ...
2012/02/21
Ханбогд сум, Өмнөговь аймаг - Монголын уул уурхайн Оюу Толгой ХХК ажиллах хүчин бэлтгэх сургалтын то...
2012/02/20
The US-based exploration and development company General Moly Inc said it will receive US$665 millio...
2012/02/20
Iron ore dropped for a seventh day, the longest losing run in more than three months, as the biggest...
2012/02/20
HONG KONG - Hong Kong Exchanges & Clearing has reportedly bid for the London Metal Exchange in an at...
2012/02/20
Feb. 20 (Bloomberg) -- Sunshine Oilsands Ltd. today begins offering shares in an initial public offe...
2012/02/20
SRINAGAR, Feb 19: Wild price swings caused by a volatile rupee sapped Indian buying interest in gold...
Rss
Хамтын ажиллагаа