      <description>Ванкуверийн арбитрын шүүх дээрх “Рио Тинто”, “Айвенхоу Майнз”-ийн хэрэг, Оюутолгойд хөрөнгө оруулах нүх сүв хайсаар байгаа Хятадын “Чайналко”, Монголын ураны салбарт хамтран ажиллахыг хүссэн япончууд гэх зэргээр манай улсыг сонирхох гадныхны тоо, толгой улам бүр өсөх бололтой. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид зөвхөн уул уурхайн салбар, түүний хууль эрх зүйн орчинд анхаарал хандуулж байгаа нь нууц биш.</description>
 Монголын уул уурхай Канадын компаниудад түшиглэх хөгжих үү
      <description>“Төмөр замд хөрөнгө оруулагчдын чуулга” уулзалт энэ сарын дундуур болно гэсэн товыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Зам, тээвэр, барилга хот, байгуулалтын сайд Х.Баттулга дуулгасан юм. Гэхдээ энэ нь одоо бидний ашиглаж байгаа замд биш харин шинээр тавигдах төмөр замд хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийг цуглуулах тухай хэлсэн хэрэг.</description>
Баялагт хүрэх дөт зам ба ах нарын санаархал
      <description>Газар шороо нь алттай, зэстэй гэж дэлхий Азийн жижигхэн Монголыг шохоорхдог. БНХАУ, ОХУ,  Канад, Австрали, Япон, Солонгос, ер дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг улс орнууд, тэр улсын толгой хөрөнгөтнүүд Монголд “хайр зарлаад” удаж байгаа нь ийм ганцхан шалтгаантай. Тэд буурай хөгжилтэй, эдийн засаг нь  сайнгүй Монголыг зүгээр л баялагтай гэдэг утгаар нь, миний нутгийн газар шороо сэндийлэгдэх биш гэсэн бодлоор сонжингуй, хүйтэн харцаар хардаг. Үүний цаана нуугдаж байгаа том асуудлыг харин олж хардаггүй.  </description>
Уул уурхайн Хариуцлага  ХААНА БАЙНА???
      <description>Уул уурхайн ордыг ашиглахын төлөө “За” гэж хэлцгээе. Гэхдээ хамгийн гол нь өөрсдөдөө ашигтайгаар. Дэлхийд дээгүүрт орох Тавантолгойн ордыг ашиглах зөв гарц, зөв замыг олсон гэдэгтэй та хэр санал нийлэх вэ. Өнгөрсөн хаврын чуулганаар Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг маргаан, шүүмжлэл дунд баталсан. Тухайн үед уг гэрээний төслийг чуулган завсарлахаас өмнө дэндүү яаран шийдлээ гэх төрийн түшээд байсан билээ. Тавантолгойн ордыг ашиглах тухай маш нухацтай авч үзэх ёстой юм. Учир нь манай улс дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах, эдийн засаг, нийгмийн байдлаа дээшлүүлэх боломжийг ашигт малтмалаас харж, үр ашгийг хүлээж байгаа гэхэд болно.
Тиймээс уул уурхайн ордоо хав даран хадгалах бус хөдөлгөөнд оруулж эхлэх гэж буй нь сайшаалтай хэрэг.</description>
“Тавантолгой”-д гадныхан эзэн суух уу
      <description>Япон улсын Гадаад хэргийн сайд Окада Кацуяа манайд айлчлаад нутаг буцлаа. Их Наран улсын гадаад харилцааг удирдаж, чиглүүлдэг түүнийг Монголд буухдаа юу ярьж, юу хэлэх вэ гэдэг нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий нийтэд ч сонин байгаа. Учир нь өдгөө Монголын байгалийн баялаг дэлхийн гол сэдэв болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. </description>
Монголын уран хийгээд тавантолгойд япончууд гол тоглогч болохыг хүсэв
      <description>Энд олон зүйлийг нуршиж болох авч алт гэсэн үнэт металл монголчуудын тархи сэтгэхүйд хэрхэн үйлчилж, монгол хүний зан араншинг хэрхэн эвдэж байгаа тухай өгүүлэхэд хангалттай. Ний нуугүй хэлэхэд монголчуудын алтны талаарх бодол машид нарийн чанд байсан юм шиг ээ. Дунд сургуулийн хүүхдэд зориулсан хичээлийн программ гэлтэй алтны тухайд хатуу чанга бодлыг монголчууд үеийн үед уламжилж ирсэн мэт. </description>
 Алт даган урсах цус, нулимс
      <description>Тэртээх 13-р зууны үед их эзэн Чингэс хаан олон жижиг аймгийг эзлэн, нэгдсэн улс байгуулахын төлөө тэмцэж байсан үеийн дүр зургийг Монголын нууц товчоонд дүрслэхдээ:</description>
Монголын баялгийн төлөө “орондоо орох завгүй” тэмцэлдэж байна
      <description>Ертөнцийн нар говийн бор толгод дундаас гэв гэнэт хөөрөн мандах нь хангайн хүмүүст сонирхолтой санагдаж, байгалийн нэг өвөрмөц үзүүлбэр үзэх шиг сонин. Хэдэн зуун бээр зах нь үл харагдах талын дундуур давхиж явахад машин тэрэгний босгосон замын тоос босоо чигтээ тархаж алга болох нь бас л гайхалтай. Монгол Улсын Ерөнхий сайдын говийн аймгуудад хийсэн албан томилолтын хөтөлбөрийн дагуу эхэлж саатсан газар нь Дорноговь аймгийн Сайншанд хот байлаа. Засгийн газраас дэвшүүлсэн зорилт ёсоор аж үйлдвэрийн томоохон төв байгуулахаар зорьж байгаа газар нь энэ болохоор ийнхүү онцолсон байх.</description>
Их бүтээн байгуулалт Монголын говийг сэргээж байна
      <description>Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтийн анхаарлыг татахын тулд Монгол Улсын Засгийн газар элсэн цөлд хуралдана хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Копенгагены чуулганы индэр дээрээс мэдэгдсэн нь саяхан. Энэ дагуу Засгийн газар өнөөдөр Өмнөговь аймагт хуралдах гэж байна. Өмнийн цэнхэр говийг сонгож гүйцэтгэх засаглал хуралдах болсон нь цаанаа учиртай. </description>
“Босоо ам 2” хүчин чадлаараа Дэлхийд нэгдүгээрт орж байна
      <description>Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд дэлхийн түүхий эдийн зах зээлд хөрөнгө оруулагчид алт, зэс, нүүрс, флуорит, мөнгө, уран болон вольфромаар баялаг Монголыг анхааралтай ширтэж байна. Энэхүү байгалийн түүхий эдийг ашиглан боловсруулахад тус улс дахь хээл хахууль болон улс төрийн тогтворгүй байдал саад тотгор болж байсан юм. </description>
Оросын бөөрөн дэх шинэ Кувейт бол Монгол
      <description>Монгол орон зэс, алтны нөөц арвинтай гэх ойлголт ард хоцорч үүн дээр нэмээд нүүрс, уран, тэр бүү хэл алмазны орд ч илэрсэн гэж сонсогдсон. Эдгээрээс Монголын тал нутгийн хөрс нүүрсээр жинхэнэ  “хахаж  буй”  талаар гадныхан шуугиж эхлээд багагүй хугацаа    өнгөрлөө.
Баялгийн хараал тусах уу, эсвэл
      <description>Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар энэ оны эхний хагасын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 1650.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 79.1 тэрбум төгрөг буюу таван хувиар өссөн байна. Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 39,5 хувиар нэмэгдсэн аж. Харин энэ тооны цаана юу нуугдана вэ. Энэ өсөлтийн дүн бодитой байсан бол гурилын үнэ 30 хувиар өсч, инфляц хоёр оронтой тоо руу орохгүй бас ажилгүйдлийн график гэдийхгүй байсан.</description>
100 саяын зээлээр хөгжинө гэж 100 жил ярих уу
      <description>Өнөөдөр дэлхийд цөмийн энергийн техник-технологи үсрэнгүй хөгжиж цөмийн эрчим хүчний даяарчлал болж байгаа энэ үед манай оронд атомын цахилгаан станц барьж байгуулах боломж бүрдэж байгаа тухай эрчим хүчний салбарын ууган инженер, ШУТИС-ийн хүндэт профессор, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын шилдэг зохион бүтээгч Р.Пүрэвсүрэнгийн өгүүллийг толилуулж байна.
Эрчим хүчнии ирээдүй жижиг оврын атомын станц
      <description>Өнөговь их азтай аймаг. Монголд төдийгүй дэлхийд данстай эрдэс баялгийн ордууд эндхийн хөрсөн доор хэд гурваараа бий. Хамгийн том иь бидний сайн мэдэх Оюутолгой, Тавантолгой. Цагтаа газар нутаг томтой хэрнээ хүн ам цөөнтэйгээрээ “Говийн ганц айл” нэвтрүүлгийн эзэн болж, бур Тал дээрх таван гэр” нэр хоч зүүж явсан нь бий.</description>
“Элсний” хурлаас хүлээх нь
      <description>Нүүрсний нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт жагсах орд бол Тавантолгой. УИХ хаврын чуулган завсарлахын өмнө Тавантолгойг ашиглах тогтоолыг баталсан нь энэ чиглэлд хийсэн том алхмын нэг болоод байна. Гэхдээ Тавантолгойн асуудал бүрэн цэгцрээгүй. Техник эдийн засгийн үндэслэл нь өнөө хэр батлагдаагүй байна. “Эрдэнэс Монгол” компани Тавантолгойн ТЭЗҮ-ийн үзүүлэлтийг тодорхой хэмжээнд гаргасан. Өнөөдрийн хувьд Засгийн газар ТЭЗҮ-ээ шинэчлэхээр ажиллаж байгаа. Олон улсын байгууллага, гадаад, дотоодын мэргэжилтэн зөвлөхүүдийг авч ажиллуулахаар болсон талаар сүүлийн үед хэвлэлүүдээр мэдээлж байна. Яг одоогийн байдлаар Дэлхийн банкнаас энэ чиглэлээр зөвлөгөө авч байгаа юм билээ.</description>
Африк шиг болох уу, Канад шиг хөгжих үү гэдгийг Тавантолгой шийднэ 
      <description>Монголчууд өнөөдөр уул уурхайг хөгжил, хөгжилд хүргэх том гарц, итгэл найдвар гэж харж байна. Эгэл иргэд нь эрдэнийн хувиа бодож, улстөрчид нь уул уурхайгаас өөр асуудалд анхаарах ёсгүй юм шиг хамаг цагаа  энэ салбарт зориулж байна. Уг нь уул уурхайн бодлогыг цаг зарж гаргах ёстой л доо. Гэхдээ цаг зарж ярьж байгаа хэлэлцүүлгийн өнгө нь нэг л биш.Нэг л шоуны өнгө төрхтэй, улстөр ханхалсан, заримдаа арай ч дээ гэж бодмоор эвгүй байдал анзаарагдаад байдаг. </description>
Уул уурхай улстөр биш
      <description>Оросууд дахиад л бензиний үнээ нэмсэн гэнэ. Харин манай Засгийн газар өндөр тогтоосон нефтийн татвараа бууруулах замаар бензиний үнийг өсгөөгүй аж. Маргааш оросууд нефтийн үнээ бууруулбал манай Засгийн газар онцгой татвараа нэмнэ. Ийм замаар нефтийн үнийг өндөр боловч тогтмол барина. Нэг их муу ч арга биш. Гэхдээ шилдэг нь бас биш. Учир нь манай улс огт нефтьгүй орон бол өөр зам байхгүй гэж үзэж болно. </description>
Бензиний үнэ өсөх үү?
      <description>Сүүлийн үед бидний ярьдаг хэлдэг найддаг мөрөөддөг зүйл маань уул уурхайгаас олох ашиг болж. Өндөр үр ашигтай техник технологи, сэргээгдэх эрчим хүч, хоёрдогч болон түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний тухай яриа энэ дунд шивнэгдэх төдий замхрах боллоо. Уул уурхай хөгжлийн гарц мөн үү гэвэл мөн. </description>
Нартай, салхитай Монгол эрчим хүчээр дутагдахын учир юу вэ
      <description>“Financial Times” сонин энэ сарын 16-ны дугаартаа Монголд үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компанийн тухай бичжээ.</description>
“Financial Times” сонин Овооттолгойн уурхайн тухай мэдээлэл нийтэлжээ
      <description>“Айвенхоу Майнз” компани Монголын Оюутолгойн орд газрыг эзэмших эрхээсээ “Рио Тинто”-д хэрхэн алдахгүй байх вэ хэмээн толгойгоо гашилгаж сууна. Энэ талаар тус компанийн төлөөлөгчид уржигдар албан ёсоор мэдээлж “Рио Тинто”-той хийх тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэжээ. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг хамгаалж байгааг онцолсон байна.</description>
“Айвенхоу майнз”-ынхан Оюутолгойн төлөө толгойгоо гашилгаж байна