Тендерийн дэлгэрэнгүй
Захиалагч: Бороо гоулд ХХК
Тендерийн нэр: Бороогийн уурхай болон Гацууртын уурхайн талбайд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх
Зарлагдсан огноо: 2010-4-5
Шалгаруулах огноо: 2010-4-12
Дугаар:
Дэлгэрэнгүй тайлбар:
 "Бороо Гоулд" ХХК ("БГК") сонирхогч аж ахуйн нэгжүүдээс Бороогийн уурхай болон Гацууртын уурхайн талбайд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидал ("албан захидал")-ыг тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасныг нотлох баримтын хамт ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцох боломжтой компаниуд дээр дурьдсан нотлох баримтыг товч тодорхой байдлаар дор тодорхойлсон хүрээнд бэлтгэж, албан захидлын хамт дор гарын үсэг зурсан этгээдэд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны 17:00 цагаас өмнө электрон шуудангаар илгээнэ үү. Мөн баримт болон албан захидлын хэвлэмэл хувийг 2 хувь бэлдэж, шуудангаар дээр дурьдсан хугацаанаас хожимдуулалгүй дор гарын үсэг зурсан этгээдэд "Бороо Гоулд ХХК, Сүхбаатарын талбай, Бодь цамхагийн 12 -р давхар, Хангамжийн хэлтэс" гэсэн хаягаар ирүүлэхийг хүсье.

Компанийн талаар мэдээлэл авахыг хүсвэл www.centerragold.mn эсвэл www.bgc.mn гэсэн вэб хуудсаар орж үзнэ үү.

Үйлчилгээ нь БГК-д зориулан Тээвэрлэгчийн тээвэрлэх бүх ачаатай холбоотойгоор Тээвэрлэгчийн үзүүлэх тээврийн болон холбогдох бүх үйлчилгээ байна. БГК нь түүнд хаягласан агаарын болон газрын ачааг Тээвэрлэгчээр тээвэрлүүлэх бөгөөд Тээвэрлэгч нь ачааг хүлээн авч, тээвэрлэнэ. Тээвэрлэгч нь БГК-иас өгсөн заавар, хүсэлт, түүний дотор тоног төхөөрөмж нийлүүлэх, бараа түр хадгалах, хохирол барагдуулах тухай тусгай заалтууд, тээвэрлэлтийн хугацааг багасгах, тусгай ачааг хүлээн авч, хүргэхэд тавигдах шаардлагууд (гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) -ын дагуу ачааг хүлээн авч, тээвэрлэнэ.

БГК нь энэхүү үилчилгээг үзүүлэх тендерийн саналыг хүлээн авах албан ёсны хүсэлтээ 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс хойш хоёр (2) долоо хоногийн дараа тендерт ялагчид ажлыг хүлээлгэн өгнө.

Тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангасныг нотлох баримтыг дараах байдлаар гаргаж, албан захидлын хамт ирүүлнэ. Үүнд:

ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР:

1. Холбогдох үйлчилгээ үзүүлж байсан туршлага, ур чадвар. Урьд нь байгуулж байсан болон одоо хэрэгжүүлж байгаа гэрээнүүдийн жагсаалт, түүний дотор одоо эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийн тухай товч танилцуулга, Мөн холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх.

 2. Тээврийн болон холбогдох бусад бүх үилчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон / эсвэл тус бүс нутагт үзүүлж байсан туршлага.

 3. Бусад компанитай хамтран байгуулсан хамтарсан үйлдвэрийн газар эсвэл танай компанийн үндсэн, туслан гүйцэтгэгч гэж үзэх боломжтой компанийг нэрлэнэ үү.

Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Монгол Улс дахь ажилтай холбоотой байж болох Монгол Улсад эсвэл тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуй нэгж, бүс нутгийн компаниуд болон бусад байгууллага, харилцан хамааралтай компани, мэргэжилтнүүдтэй тогтоосон харилцаа, түншлэлийн талаар мэдээлэх.

Мэдээллийг 15-20 хуудсанд багтаан товч тодорхой байдлаар бэлтгэсэн байвал зохино. Брошюр болон холбогдох бусад баримтыг шаардлагатай мэдээлэлд нэмэлт мэдээлэл болгон хавсаргаж болно.

Тендерийн урилгатай холбоотой асуулт байвал Хангамжийн асуудал эрхэлсэн орлогч захирал Питер Фрейдтэй peter.freid@centerragold.mn и-мэйл хаягаар эсвэл 976-99118951 утсаар холбоо барина уу.

 

Хүндэтгэсэн,

Бороо Гоулд ХХК-ийн

Хангамжийн асуудал эрхэлсэн орлогч захирал

Питер ФРЕЙД

Тэрэгний òºðºë болон даац

1

Бороогийн уурхайд хүргүүлэх 1 тонн хүртэл ачаа болон яаралтай илгээмж

ирж очих

2

Бороогийн уурхайд хүргүүлэх 3.5 тонн хүртэл ачаа

ирж очих

3

Бороогийн уурхайд хүргүүлэх 20 тн хүртэл овортой ачаа / сэлбэг

ирж очих

4

УБ-аас Бороогийн уурхайд 20 тн хайрга элс тээвэрлэх

ирж очих

5

Бороогийн уурхайд хүргүүлэх 20 тн контейнертэй 25 тн - оос илүү ачаа

ирж очих

6

Бороогийн уурхайд хүргүүлэх 20 тн контейнертэй 25 тн - оос бага ачаа

ирж очих

7

Бороогийн уурхайд хүргүүлэх 40 тн контейнертэй 25 тн - оос илүү ачаа

ирж очих

8

Бороогийн уурхайд хүргүүлэх 40 тн контейнертэй 25 тн - оос бага ачаа

ирж очих

9

30-35 тн шланз

ирж очих

10

60 тн шланз

ирж очих

11

Бороогийн уурхайд Дархан болон ойр хавиас нь шохой хүргүүлэх

 

12

Бороогийн уурхайгаас УБ буцахдаа 5 тн хүртэл ачаа тээвэрлэх

 

УБ-Áороо 150 км,УБ-Борнуур 110 км, Борнуур-Гацуурт 66 км,

Бороо-Борнуур 40 км,

Тэрэгний òºðºë болон даац

1

3.5-5тн хүртэл ачаа УБ-Борнуур-Гацуурт-УБ

ирж очих

2

25 тн хүртэл овортой ачаа /сэлбэг, 20 болон 40тн контейнертэй ачаа
УБ-Бороо-Борнуур-Гацуурт-УБ

ирж очих

3

3.5-6тн хүртэл ачаа УБ-Бороо-Борнуур-Гацуурт-УБ

ирж очих

4

25 тн хүртэл овортой ачаа /сэлбэг, 20 болон 40тн контейнертэй ачаа
УБ-Бороо-Борнуур-Гацуурт-Бороо-УБ

ирж очих

5

40тн хүртэл трейлер УБ-Борнуур-Гацуурт-УБ

ирж очих

6

60тн хүртэл трейлер УБ-Борнуур-Гацуурт-УБ

ирж очих

7

40тн хүртэл трейлер УБ-Бороо-Борнуур-Гацуурт

ирж очих

8

60тн хүртэл трейлер УБ-Бороо-Борнуур-Гацуурт

ирж очих

ХОЛБОО БАРИХ ХАЯГ:
Хаяг: Бороо Гоулд ХХК, Сүхбаатарын талбай, Бодь цамхагийн 12 -р давхар
Утас:
Факс:
И-мэйл:
Веб сайт: www.centerragold.mn, www.bgc.mn
 
Видео сурталчилгаа
HTML
Label
Сурталчилгаа
HTML
Label