Монгол
English
Монгол
 ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


1. Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан www.mining.mn нь:

-  Уул уурхайн үнэн бодитой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх
- Үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, тэдгээрийн бизнесийн үр ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Зах зээл, хууль эрх зүйн, эдийн засгийн нэгдсэн судалгаа шинжилгээ хийх, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах үндсэн зорилготой.

2. Мэдээллийн орчин үеийн дэвшилтэд техник технологи, сэтгүүл зүйн салбарын өндөр мэдлэг чадвар бүхий сэтгүүлч, мэргэшсэн эдийн засагч, инженерээс бүрдсэн судалгааны баг, салбарын нэр хүнд бүхий зөвлөх мэргэжилтнүүдийг нэгэн эвсэг баг болгон нэгтгэн үйл ажиллагаагаа явуулдаг.

3. Mining.mn нь Уул уурхайн салбарын Төрийн болон төрийн бус байгуулагатай нягт хамтран ажилладаг ба одоогийн байдлаар 465 үндсэн гишүүн, 1000 орчим хамтын ажиллагаатай гишүүн компаниудтай.

Үндсэн гишүүдээс дурьдвал: GEMCOM SOFTWARE INTERNATIONAL, ОЮУ ТОЛГОЙ ХХК, РТТ ХХК,  ФЛУИД КОНТРОЛС ХХК, ХААН БАНК, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, ХАДГАЛАМЖ БАНК ХХК, GLOGEX ХХК, МSМ ХХК, DHL EXPRESS, КАЛИБР ГЛОБАЛ ХХК, ИЗИНИС ЭЙРВЭЙЗ, AIRTRANS.

Хамтын ажиллагаатай байгууллагаас дурьдвал: ЭРДЭС БАЯЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗАР, МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ, THE BUSINESS COUNCIL OF MONGOLIA, ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН МЭДЭЭ, ASIA MINER, INFOMINE, ӨНӨӨДӨР СОНИН, EAGLE ТЕЛЕВИЗ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ.

4. Mining.mn нь ‘’COALMONGOLIA-2011’’ Олон улсын хурал үзэсгэлэнгийн албан ёсны зохион байгуулагч.

5. Mining.mn нь ‘’METALSMONGOLIA-2011’’ Олон улсын хурал үзэсгэлэнгийн албан ёсны зохион байгуулагч.

6. Mining.mn нь MINE-TECH EXPO, DISCOVER MONGOLIA, NAMBC, УУЛ УУРХАЙН НЭГДСЭН ЧУУЛГАН зэрэг нэр хүнд бүхий томоохон үзэсгэлэн болон салбарын бусад чуулга уулзалт, хурал зөвөлгөөнүүдийн албан ёсны мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилладаг.

7. Mining.mn нь “Монголын уул уурхайн нэгдсэн лавлах-2011” номыг 3 дахь жилдээ Монгол Англи хэл дээр шинэчлэн гаргасан ба энэ лавлахаас та эрдэс баялагийн салбарын хэтийн төлөв, манай орны үйлдвэр уурхай, орд газар, олборлолтын эрх бүхий компаниуд, уул уурхайн салбарт байр сууриа баттай эзэлсэн ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын мэргэжлийн зөвлөх инженерүүдийн мэдээлэл зэрэг хэрэгцээтэй бүхий л мэдээллийг авах боломжтой юм.

8. Та байгууллагаа МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЭЛИЙН НЭГДСЭН САН www.mining.mn-ний гишүүнчлэлийн үйлчилгээнд хамруулсанаар дараах давуу талуудыг олох болно.

- Нэр хүндийн илэрхийлэл

- Монголын уул уурхайн талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай мэдэж авах

- Бизнесийн мэдээ мэдээллийг бусдаас түрүүлж хүртэх

- Сайтын бүх үйлчилгээг хамгийн хямдаар авах

- Хайлтын системээс танай байгууллагын мэдээлэл хамгийн эхэнд олдох боломж


 


Tab хэлбэрийн агуулагч
Tab хэлбэрийн агуулагч